Асар их өв хүлээн авсан өв залгамжлагчидын гунигт түүхүүд
Wed Jun 19 2024
"Тэнэг хүнд мөнгө тогтдоггүй" гэдэг үгийн утгыг асар их баялгийг өвлөн авсан ч, асар хурдан үрэн таран хийж хоосорсон өв залгамжлагчидийн түүх харуулдаг. Энэ нь тансаг амьдрал ахуйд өсч, хүмүүжсэн хүмүүс, мөн амьдралаа залгуулах төдий амьдарч байсан хүмүүсийн аль алинд асар их өв авсаных нь дараа тохиолдсон байдаг. Хүмүүс гэнэт асар их хэмжээний мөнгөтэй болох үедээ, эрүүл ухаан нь тэднийг орхиж, тэдний хүслээ хангах хэрэгцээ нь санхүүгийн тогтвортой байдлаа хянах хүслээс нь давдаг гэж "GoBankingRates" сэтгүүлээс, хөрөнгөө үрэн таран хийсэн өв залгамжлагчдаас хамгийн хурдан хоосорсныг нь түүвэрлэн нийтэлжээ.
Кларисса Диксон-Райт
1970-аад оны сүүлчээр өдгөө Британийн "Хоёр бүдүүн хатагтай" телевизийн шоугаараа алдартай байсан Кларисса Диксон-Райт, ээжийгээ нас барсны дараа 2,8 сая орчим британ фунтыг өвлөн авчээ. Тэр үед тэрээр Лондонд хуульчаар өндөр цалинтай албан тушаал хашиж байсан. Хэдийгээр түүнд насан туршдаа ая тухтай амьдрах хангалттай мөнгө өвлөгдсөн ч, ээжийнх нь үхэл түүний сэтгэл санаанд нь хүнд цохилт болж, архины тусламжтайгаар засах гэж оролдон, янз бүрийн үдэшлэг зохион байгуулж, мөрийтэй тоглоом тоглож, тансаг дарвуулт онгоц, хувийн онгоц, зочид буудлууд худалдан авч мөнгөө үрж, 1982 он гэхэд мөнгө нь дуусч, зугаа цэнгэл хөөсөн амьдралын хэв маяг нь, хуульчийн ажлаа хийх чадваргүй болгож, мөн орон гэргүй болжээ.
Тори Спеллинг
Алдарт жүжигчин, Аарон Спеллингийн 600 сая долларын хөрөнгөний өв залгамжлагчдын нэг нь амьдралынхаа хэв маягаасаа болж мөнгөө үрэхээсээ болгоомжилж, аавыгаа залгамжлуулах өвөө ердөө 800 мянган доллараар хязгаарлахыг гуйсан учир, хөрөнгийн дийлэнх нь эхнэр Кэндид нь үлдсэн ажээ. Гэвч харамсалтай нь, өвийг бууруулсан нь Spelling-ийн зардалд нөлөөлөөгүй, тэрээр загварын үнэт хувцас, гоёл чимэглэлд дуртай байсан бөгөөд заримдаа нэг өдрийн дотор бараг 60,000 долларын хувцас худалдаж авдаг байсан нь өрөнд оруулж, хоосорчээ.
Грэм Роос
Грэм Роос 26 настай байхдаа, нагац эгч нь нас барахад 750 мянган доллар өвлөн авсан байна. Хэдийгээр тэр өв залгамжлах болно гэдгээ мэдэж байсан ч, түүний хэмжээ нь хүлээж байснаас нь хамаагүй их байсан тул, тэрээр ажлаасаа гарч, өв хөрөнгөө зарцуулж эхлэв. Мөнгө хурдан дуусч байсан ч тэрээр багасч байгаа дансаа огт тоосонгүй. Тансаг амралт, үнэтэй урлагийн бүтээлүүдэд их мөнгө зарцуулж, зугаа цэнгэл, хар тамхинд донтсон нь банкны дансаа шавхахад хүргэж, өрөнд баригдаж, орон гэргүй болохоос зайлсхийхийн тулд ажилдаа буцаж орог амьдрах болжээ.
Морин О'Коннер
Маурин О'Коннер улс төрийн хүрээнд нэр хүндтэй байсан. Нөхөр Петерсон нь "Jack in the Box" түргэн хоолны газруудыг үндэслэгч байсан бөгөөд түүнийг нас барсны дараа 50 гаруй сая доллар өвлөн авсан байна.Тархины хавдартай гэсэн онош гарч, нөхрөө болон хэд хэдэн дотны найзуудаа алдсандаа харамсаж байсан нь түүнийг мөрийтэй тоглоомонд донтоход хүргэжээ. Мөрийтэй тоглоом нь түүнийг бараг арван жилийн хугацаанд 1 тэрбум доллар хожиход тусалсан боловч түүний алдагдал орлогоосоо давж, түүнд анхныхаасаа бага мөнгө үлдээжээ. Морин мөн мөнгө угаасан, мөрийтэй тоглоомын өрөө төлөхийн тулд нөхрийнхөө ашгийн бус байгууллагын мөнгийг ашигласан хэргээр ял сонссон.
Барбара Хаттон
Вулвортын баялгийн өв залгамжлагч Барбара Хаттоныг "Хөөрхий бяцхан баян охин" гэж нэрлэдэг байжээ. 1930-аад оны эхээр 21 насныхаа төрсөн өдрөөр тэрээр 50 сая долларын өвийг хүлээн авсан бөгөөд энэ нь өнөөдөр 900 сая доллар юм. Хэдийгээр Хаттон чинээлэг өссөн ч өөртөө маш итгэлгүй бүсгүй байв. Хаттоны сул тал нь дэлгүүр хэсэх, ялангуяа хайртай дотны хүмүүстээ зориулж үнэтэй бэлгүүд, үнэт эдлэл, хувцас, тэр ч байтугай Мари Антуанеттад харьяалагддаг урлагийн бүтээлүүдийг хүртэл бэлэглэдэг байв. Их хэмжээний зардал нь түүнийг ядууруулсан цорын ганц шалтгаан биш байсан. Тэрээр долоон удаа гэрлэсэн бөгөөд салалт бүрт хөрөнгө мөнгөө алддаг байжээ. 1979 онд нас барах үед нь, (тэр 66 настай байсан) түүнд бараг юу ч байгаагүй гэдэг.
Алекс Лазарев
Алекс Лазарев чинээлэг гэр бүлд өсөөгүй гэдгээрээ уламжлалт өв залгамжлагчдаас ялгаатай. Тэрээр 3 настайдаа ээжтэйгээ аавдаа хаягдаж, Торонто хотын захын энгийн нэгэн байшинд ээжийнхээ асрамжид өссөн. Алекс бие дааж олсон мөнгөөрөө хувцас хунар худалдаж авдаг байв. Гэвч удалгүй, сайн мөнгө олдог, бараг зарцуулдаггүй хадгалдаг байсан мэргэжлийн хийлч ээж нь амиа хорлосны дараа, тэрээр нэг сая гаруй доллар өвлөн авсан ажээ. Алекс өөрийн ядуу амьдралын хэв маягийг хурдан өөрчлөхийг эрэлхийлж, дээд цэгээс эхлэхээр шийджээ. Тэр хувцас хунар, лимузин унахад маш их мөнгө зарцуулсан ч, түүний өв хөрөнгөний ихэнх нь хэзээ ч амжилтад хүрээгүй бизнесийн санаануудад зарцуулагдсан байна. Тэр удалгүй бүх зүйлээ алдаж, эхлэсэн газартаа буцаж иржээ.
Бристолын 7-р Маркиз Жон Херви
Английн хааны гэр бүлийн гишүүн Жон Херви 1970-аад оны сүүлчээр 21 насны төрсөн өдрөөрөө, өнөөдрийн жишгээр 65 сая ам.доллар болон үл хөдлөх хөрөнгө, газрын тосны салбарт оруулсан хөрөнгө оруулалтын асар их хөрөнгө өвлөн авчээ. Тэр чинээлэг амьдралын хэв маягийг сонгож, дарвуулт онгоц, спорт машин худалдаж авахад их мөнгө зарцуулсан. Гэхдээ, хар тамхинд зарцуулсантай нь харьцуулахад эдгээр зардал юу ч биш байв. 10 жилийн хугацаанд түүний хөрөнгийн 9 сая гаруй доллар кокаин, героин зэрэгт зарцуулагджээ. Мансууруулах бодисын донтолтоос болж, 1990-ээд оны эхээр тэрээр мөнгөгүй болжээ.
Хантингтон Хартфорд II
Хантингтон Хартфорд II баян чинээлэг өссөн. Бага наснаас нь түүнийг зарц нар нь завхруулж, хүссэн бүхнийг нь өгдөг байжээ. Хантингтон аавыгаа нас барсны дараа 11 настайдаа 90 сая долларын хөрөнгөө өвлөн авсан. Тэрээр мөн улс даяар хүнсний дэлгүүрийн сүлжээг багтаасан өргөн уудам A&P эзэнт гүрний өв залгамжлагч болсон. Хартфорд маш сайн боловсролтой байсан ч санхүүгээ зохицуулах талаар тийм ч сайн мэдлэггүй байсан. Тэрээр өөрийн өв хөрөнгөө бүтэлгүйтсэн бизнес, төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Мөн дөрвөн удаа гэрлэж, салсан бөгөөд салалт бүр нь өмнөхөөсөө илүү үнэтэй байснаас, 1992 он гэхэд тэрээр дампуурлаа зарлахаас өөр аргагүйд хүрч, Бруклинд түрээсийн хуучны байшинд суурьшин амьдрах болжээ.
Эллисон Синтинс
Хойд эцэг нь нас барж, түүнд 66,000 долларын өв үлдээхэд Эллисон Синтинс дөнгөж 22 настай байсан бөгөөд төрсөн аав нь охиныхоо ирээдүйд санаа зовж, өндөр хүүтэй хадгаламжийн дансанд мөнгө хийх нь ухаалаг хэрэг болно хэмээн түүнд санхүүгийн зөвөлгөө өгч, ирээдүйн талаар баттай төлөвлөгөө гаргаж байсан ч, Аллисон мөнгөө банкинд хийхээсээ илүү зарцуулж эхэлжээ. Хоёр жилийн дараа түүнд өв хөрөнгөнөөс нь хэдхэн зуун доллар хүрэхгүй мөнгө үлджээ.
Бага Клинт Мурчисон
Нефтийн магнатын хүү Клинт Мурчисон 1960-аад оны сүүлээр аавыгаа нас барсны дараа 200 сая доллар буюу өнөөгийнхөөр 400 сая доллар өвлөн авчээ. Бага Мурчисон чинээлэг орчинд өссөн, тансаг хэрэглээнд дассан байсан тул хөрөнгөө маш хурдан үржээ. Чадвартай хөрөнгө оруулагч байсан эцгээсээ ялгаатай нь, Мурчисон өв хөрөнгөөрөө зугаацахаар шийдсэн: тэрээр ухаалаг хөрөнгө оруулалт гэхээсээ илүү эргэлзээтэй төслүүдэд хөрөнгө оруулалт хийсэн. Түүний анхны томоохон хөрөнгө оруулалт нь 1960 онд Даллас Ковбойс хөлбөмбөгийн багийг үүсгэн байгуулсан явдал юм. Клинт хөлбөмбөгийн багт сая саяар нь хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй зоогийн газар, газрын тос, үл хөдлөх хөрөнгө, тэр ч байтугай радио станц зэрэг бусад олон бизнест хөрөнгө оруулалт хийсэн. Түүний олон хөрөнгө оруулалт бүтэлгүйтэж, 1980-аад оны газрын тос, үл хөдлөх хөрөнгийн сүйрэл түүнийг их хэмжээний өрөнд оруулжээ. 1985 он гэхэд тэрээр дампуурлаа зарлахаас өөр аргагүй болсон. Бага Клинт Мурчисон бүх хөрөнгөө зараад хоёрхон жилийн дараа нас баржээ.
Жейкоб Уэйд
Жейкоб Уэйд алдартай гэр бүлийн өв залгамжлагч биш, харин гэнэтийн, гэнэтийн аз тохиож, мөн тэр нь нүд ирмэхийн зуур алга болдгийг харуулсан нэгэн байв. Уэйдын аав нь эмнэлэгт буруу оношлогдсоны улмаас хорт хавдраар нас барж, тэр өөрөө машины осолд орсноор олон мянган доллартай болсон байдаг. Гэвч, Уэйд гурван жил хүрэхгүй хугацаанд 100 мянган доллар үрж, өрөнд баригджээ.
Юан МакЭндрю
Euan McAndrew дунд орлоготой ажилчин байсан бөгөөд гэнэт зургаан оронтой баялгийн өв залгамжлагч болсон ч, татварын дараа ердөө 128,000 доллар авчээ. МакЭндрю цагаа дэмий өнгөрөөж, өв хөрөнгөө машин, загварлаг хувцас, хар тамхинд зарцуулжээ. Тэрээр, орлогоо нэмэгдүүлэх, донтолтоос ангижрах арга замыг олох зорилгоор кокаины наймаа хийж байгаад баригдан, хоригдож байгаа ажээ.








