Арьс өнгөний ялгаа аажмаар алга болно: 2050 онд дэлхий болон хүмүүс ямар харагдах талаархи таамаг.
Tue Sep 06 2022
“Арьс өнгө, үндэстэн хоорондын ялгаа улам бүр багасах болно. Одоо хүмүүс интернетээр танилцаж, бие биенээ таниж мэдэн, арьсны өнгө, нүдний хэлбэрийг анхаарч үзэхээ больсон. Мэдээжийн хэрэг, зарим онцлог шинж чанарууд хэвээр үлдэх ч, цаг хугацаа өнгөрөхөд энэ хуваагдал мартагдах болно "гэж Yandex.Zen дээр “Popular Science Blog”-ын зохиогч таамаг дэвшүүлжээ.
Тэрээр, тэгэхээр эцэст нь юу болох вэ? Холимог үндэстний олон янзын хүмүүс үү, эсвэл эсрэгээрээ нэг төрлийн, төстэй, дундаж гадна төрхтэй хүмүүс үү? Мэргэжилтнүүд хоёр дахь хувилбар руу чиглэж байна. Хувь хүний өвөрмөц гадаад шинж төрхтэй ерөнхий нэг төрлийн хүмүүс байх болно.
Энэ хувилбар АНУ болон Европт боломжтой. Харин дэлхий даяар яах бол?
Хэрэв та дэлхийн хүний хөргийг, хамгийн олон хүн амтай үндэстэн, нас, хүйсээр тооцож зурвал одоогийн байдлаар дэлхийн иргэн бол 28 настай Хятад хүн юм. Гэвч Энэтхэг хүн амын өсөлтөөрөө Хятадыг гүйцэж түрүүлж байгаа бөгөөд удахгүй тэргүүлж магадгүй байна. 2050 он гэхэд 34 настай Энэтхэг эмэгтэй дэлхийн иргэн болох магадлал өндөр байна.
2050 оны амьдрал ямар байх вэ?
Ирэх хэдэн арван жилд дэлхийд нөлөөлөх гол хүчин зүйл бол хиймэл оюун ухаан, нано технологи юм. Нэгэн цагт цахилгаан болон дотоод шаталтат хөдөлгүүр дэлхийг орвонгоор нь эргүүлж байсны адил эдгээр технологууд одоо бүхнийг өөрчлөх болно.
Хэрэв өмнө нь эрчим хүчний гол нөөц нь газрын тос, байгалийн хий байсан бол энэ нь тэр чигтээ өөрчлөгднө.
Харилцааны саад бэрхшээл арилна. Интернет дээр бид сэтгэл хөдлөлөө цацах боломжтой болно. Одооны эмотикон шиг, гэхдээ зөвхөн бодитоор. Нөгөө талд байгаа хүн таны юу мэдэрч байгааг ойлгох болно. Мэдээжийн хэрэг, хиймэл оюун ухаан удахгүй ямар ч гадаад хэлнээс төгс орчуулж сурах болно.
Дэлгүүрт хэрэглээний болон гэр ахуйн эд зүйлсийн үнэ цэнэ буурна. Эцсийн эцэст ямар ч объектыг 3D принтер дээр хэвлэх болно. Хамгийн гол нь сонирхолтой загвар худалдаж авах эсвэл хийх явдал хүнд өөрт нь үлднэ. Үүн дээр хүмүүс өрсөлдөх болно. Хүмүүс хэн нь илүү үнэтэй машинтай, хэн нь илүү мөнгө төлсөнөөрөө бус харин хэн нь илүү сонирхолтой санаануудыг гаргаснаараа өрсөлдөх юм. Бүтээлч эрх чөлөө тэргүүн эгнээнд гарна.
Дашрамд хэлэхэд, шинэ эм зохион бүтээгдсэнээс биш үүнээс огт хамааралгүйгээр дундаж наслалт нэмэгдэх болно. Зүгээр л эрүүл мэндэд ямар нэгэн аюул заналхийлсэн тохиолдолд мэдээлэл өгдөг эрүүл мэндийн сканнерууд таны гэрт бий болох бөгөөд энэ нь өвчнийг эрт үе шатанд илрүүлж, хиймэл оюун ухаан нь туршлагатай эмч шиг үнэн зөв зөвлөмжийг шууд өгч байх болно.
Элитүүд хүчээ алдаж эхэлнэ.
Энэ бол миний хувийн таамаглал. Улстөрчид, олигархиудын хувьд хүмүүсийг аргалах нь улам хэцүү болж байна. Энэ бол дэлхий даяарх хандлага юм. Хэрэв өмнө нь улстөрч, эрх мэдэлтнүүд дайсан руугаа хуруугаа чиглүүлэхэд л бараг дайн эхэлдэг байсан бол одоо эрх баригчдын аливаа мэдэгдлийг хүмүүс шүүдэг болсон.
Залуучууд (2050 оны ирээдүйн насанд хүрэгчид) улс хоорондын зөрчилдөөнийг ямар ч хэрэггүй зүйл гэж үзэж байна. Зөрчилдөөд байгаа улс орнуудын ард иргэд үндэстэнүүд хоорондоо зөрчилдөөд байгаа биш, харин тухайн улс орнуудын засгийн эрх мэдэлтнүүд, элитүүд хоорондоо зөрчилдөөд байгаа нь хэнд ч ойлгомжтой болж байна. Тэгэхээр яах гэж тэдэнд туслах юм? Тэд тэртэй тэргүй эрх мэдэл, мөнгөтэй.
Миний бодлоор, 2050 онд дэлхий дахинд тохиолдох гол зүйл бол улс хоорондын хил хязгаар арилах явдал юм. Одоо хүмүүс олон нийтлэг зүйлтэй болох нь тодорхой болж байна. Мөн гайхалтай чадвартай орчуулагч гарч ирвэл Европ, Ази, Америкчууд хоорондоо харилцахад маш хялбар болно гэх мэтээр уг блогчин тун өөдрөг санаа, таамаг дэвшүүлжээ.

Эх сурвалж: forumdaily.com








