Anu.mn
Ардчилагчид ба Бүгд найрамдахчуудын хоорондын ялгаа болон дэмжигчидийн онцлог

Ардчилагчид ба Бүгд найрамдахчуудын хоорондын ялгаа болон дэмжигчидийн онцлог

Thu Aug 04 2022
Ардчилагчид ба Бүгд найрамдахчуудын хоорондын ялгаа болон дэмжигчидийн онцлог

АНУ-ын улс төрийн тавцанд Бүгд найрамдах нам, Ардчилсан нам гэсэн хоёр том нам ноёрхож байна. Сонгууль бүрийн дараа тэд Төлөөлөгчдийн танхим болон Сенатын олонхийн суудлыг хуваан эзэмшиж, засаг дарга нар ч энэ хоёр намаас голдуу гарч ирдэг. Хоёр намын санал зөрөлдөөнтэй асуудлууд болон ялгааны талаар MC.Today дэлгэрэнгүй мэдээлжээ.

Ардчилагчид болон Бүгд найрамдахчуудын дэлхийн талаарх үзэл бодол туйлаас өөр. Үзэл баримтлал, улс төр, түүх, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй холбоотой санал, шийдвэр нь ялгаатай байдаг.

Намуудын түүх
Ардчилсан нам нь, Их Британиас Америкчууд салан тусгаарлах, тусгаар тогтнолын төлөөх дайны үеэр холбооны эсрэг чиг хандлагын давалгаан дээр үүсэн байгуулагдсан. Илжигний бэлгэдлийг анх Эндрю Жексоны 1828 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр намын бэлгэ тэмдэг дээр ашиглаж байжээ. Харин Ардчилсан намын үндэсний хороо нь 1848 онд Иргэний дайны үеэр байгуулагдаж үүний дараа боолчлолыг дэмжигчид намаасаа салсан. Одоогийн Ардчилсан намынхан бол энэхүү хагарлын үр дүн юм. АНУ-ын ерөнхийлөгчдийн дунд Ардчилсан намын 15 төлөөлөгч байсан.

Бүгд найрамдах намыг 1854 онд боолчлолын эсрэг тэмцэгчид байгуулжээ. Абрахам Линкольн Бүгд найрамдах намын анхны ерөнхийлөгч болов. Зааны тэмдгийг анх 1874 онд хэрэглэж байжээ. Линкольны ерөнхийлөгчийн засаглал, улс төр, үзэл суртал нь намын үндэс суурийг бүрдүүлж, түүнийг ихээхэн бэхжүүлсэн. Өнөөдрийг хүртэл АНУ-ын ерөнхийлөгчийн албыг Бүгд найрамдах намаас 19 хүн хашиж байжээ.

Намуудын философи, америкчуудын дэмжлэгийн түвшин:

Ардчилсан намынхан олон асуудалд зүүний байр суурийг баримтлах хандлагатай байдаг. Тэд үндэсний нийгмийн хамгааллыг дэмждэг, ерөнхийдөө гадаад бодлогод хэт түрэмгий байдаггүй. Тэд либерал үзэлтнүүд бөгөөд хүчирхэг засгийн газар, тэгш байдал, хамтын хариуцлагын төлөө байдаг.

Бүгд найрамдахчууд үндэстний улс төрийн бодлогод засгийн газрын хязгаарлагдмал оролцоог дэмждэг. Тэд үндсэндээ Америкийн улс төрийн тогтолцооны баруун жигүүр юм: тэд цэрэг, бизнес, шашин шүтлэг, хүний ​​эрх чөлөөний төлөөх кампанит ажил, хувь хүний хариуцлагыг дэмждэг. Тэд консерватив нийгэм, санхүүгийн аргыг илүүд үздэг. Тэд арвич хямгач засгийн газар, хөгжингүй чөлөөт зах зээлийг дэмждэг.

Ардчилсан намынхан ерөнхийдөө АНУ-ын зүүн хойд хэсэг, Их нууруудын бүс нутаг, Номхон далайн эрэгт ноёрхдог. Бүгд найрамдахчууд өмнөд болон баруун, ялангуяа Айдахо, Вайоминг, Юта, Небраска, Канзас, Оклахома мужуудыг хянадаг.
Сонгогчдын хувьд, залуу үеийнхэн Ардчилсан намынхныг илүү дэмждэг бол ахмад хүмүүс эсрэгээрээ Бүгд найрамдахчуудад татагддаг. Мөн Бүгд найрамдахчууд эмэгтэйчүүдээс илүү эрэгтэйчүүдийн санал авах магадлал өндөр байдаг байна.

Тодорхой ялгаанууд:

Үр хөндөлтийн асуудлаар,
Ардчилсан намынхан: "Ихэнх Америкчуудын нэгэн адил бид эмэгтэй хүн бүр аюулгүй, хууль ёсны үр хөндөлт зэрэг нөхөн үржихүйн эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авах ёстой гэдэгт хоёрдмол утгагүй итгэдэг."

Бүгд найрамдахчууд: Үр хөндөлтийг ямар ч нөхцөл байдлаас үл хамааран хуулиар хориглох ёстой, “Хүний амь нас ариун гэдгийг бид баталж байна. Төрөөгүй хүүхэд амьд явах халдашгүй язгуур эрхтэй” гэдэг байна.

Ижил хүйстний гэрлэлт,
Ардчилсан намынхан: АНУ-ын Дээд шүүхийн ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хуульчилсан шийдвэрийг сайшаасан.
Бүгд найрамдахчууд: Тэд энэ шийдвэрийг буруушаан, "Таван сонгогдоогүй хуульч 320 сая америкчуудын гэрлэлтийг, нэг эрэгтэй, нэг эмэгтэйн нэгдэл гэж тодорхойлдог хууль ёсны Үндсэн хуулиар олгогдсон эрхэнд халдлаа." гэсэн байна

Цагаачлал,
Ардчилсан намынхан: "хоцрогдсон цагаачлалын тогтолцоог" засч, 11 сая хууль бус цагаачдад хууль ёсны иргэншил олгохыг уриалав.
Бүгд найрамдахчууд: Мексикийн хил дагуу хана босгох тухай Трампын уриалгыг сайшаасан. Тэдний нэр дэвшигчид, бүх хууль бус цагаачдыг эх оронд нь албадан буцаахыг шаардаж, ямар нэгэн тайлбар хийхээс зайлсхийдэг.

Цаг агаарын өөрчлөлт,
Ардчилсан намынхан: "Уур амьсгалын өөрчлөлт нь манай эдийн засаг, үндэсний аюулгүй байдал, үр хүүхдийнхээ эрүүл мэнд, ирээдүйд заналхийлж буй бодит аюул бөгөөд яаралтай арга хэмжээ авахыг шаардаж байна."

Бүгд найрамдахчууд: Уур амьсгалын өөрчлөлтөд эргэлздэг. Засгийн газар хоорондын Уур амьсгалын өөрчлөлтийн судалгааны үр дүнг ойшоодоггүй. Тэдний үзэж байгаагаар энэ бүлэг нь “шинжлэх ухааны байгууллага биш юм. Энэ бол эрдэмтэд болон тэдний итгэл үнэмшилтэй санал нийлэхгүй байгаа улс төрийн механизм юм." гэж үздэг.

Medicare эрүүл мэндийн даатгалын хөтөлбөр,
Ардчилсан намынхан: "Бүгд найрамдахчуудын Medicare-г хувьчлах, устгах гэсэн аливаа оролдлогыг эсэргүүцэх" үүрэг хүлээдэг. Мөн 55-аас дээш насны америкчуудыг энэ хөтөлбөрт хамруулахыг хүсдэг.

Бүгд найрамдахчууд: Ахмад настнуудад зориулсан хөтөлбөрийг хаахыг хүсч байна. Тэтгэвэр авагчид нэг бол хувийн эрүүл мэндийн даатгалаа төлөх ёстой, эсвэл улсын хэмжээнд шинэ даатгалд хамрагдах ёстой гэж үздэг.

Wall street-ийн талаар,
Ардчилсан намынхан: "Санхүүгийн байгууллагуудын эргэлзээтэй үйл ажиллагааг таслан зогсоохын тулд банкны зохицуулалтын арга хэрэгслийг идэвхтэй хэрэгжүүлж, бэхжүүлнэ" гэж тус нам амласан.

Бүгд найрамдахчууд: Их хямралыг Уолл Стрит биш, харин "төрийн орон сууцны бодлого" гэж буруутгав. Тэд банкны зохицуулалтыг "улс орны санхүүгийн зах зээлд урьд өмнө байгаагүй төрийн хяналт тогтоох шалтаг" гэж нэрлэжээ.

Иран улс,
Ардчилсан нам: Ерөнхийлөгч Барак Обама, Иран улс цөмийн хөтөлбөрөө бууруулсны хариуд Ираны эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ зөөлрүүлэхээр тохиролцов. Ардчилсан намынхны үзэж байгаагаар, энэ алхам нь "Иранд цэргийн ажиллагаа явуулах шаардлагагүйгээр шинэ зэвсэгтэй болох бүх арга замыг бодитойгоор таслана" гэж үздэг.

Бүгд найрамдахчууд: Энэхүү хэлэлцээр нь "бидний аюулгүй байдал, найз нөхдийн маань ашиг сонирхол, боломжийг ихээхэн доройтуулж байна”

Израйль, Палестины талаар,
Ардчилсан намынхан: Энэхүү платформ нь "аюулгүй, ардчилсан еврей Израиль улс"-ыг дэмжиж, Палестинчуудад "эх орноо энх тайван, нэр төртэйгээр удирдах" боломжийг олгосон.

Бүгд найрамдахчууд: Тэд мөн Израилийг дэмждэг боловч хоёр муж оршин тогтнох боломжийн талаар ямар ч мэдэгдэл хийдэггүй. Израйль, Палестин хоёр тусгаар улс болон зэрэгцэн орших тухай хоёр намын шийдвэр нь олон жилийн турш АНУ-ын гадаад бодлогын гол цөм байсаар ирсэн байдаг.

Улс төр дэх мөнгө,
Ардчилсан намынхан: Корпорацуудад кампанит ажлыг дэмжихийн тулд хязгааргүй хөрөнгө зарцуулах боломжийг олгосон Citizens United-ийн шийдвэрийг цуцлахыг хүсч байна. “Улс төрд орж ирж буй мөнгөний урсгалыг хаана ч тооцдоггүй нуудагийг таслах хэрэгтэй. Ингэхийн тулд гадны группууд, холбооны гэрээт гүйцэтгэгчид, олон нийтийн байгууллагууд хувьцаа эзэмшигчдийн өмнө ил тод байлгах, хариуцлагатай байх тухай хуулийг батлах хэрэгтэй.” гэдэг.

Бүгд найрамдахчууд: Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчид нэр дэвшихийг хүлээн зөвшөөрөх үеэрээ Трамп "Хүчтэй хүмүүс нь, өөрсдийгөө хамгаалж чадахгүй байгаа нэгнийг дарлахыг болиулахын тулд би улс төрд орж ирсэн" гэж хэлж байв. Үнэн хэрэгтээ Бүгд найрамдах намын мөрийн хөтөлбөр нь эрх баригчдын нөхцөл байдлыг ихээхэн хялбаршуулсан. Хандивын дээд хязгаарыг нэмэгдүүлж, гадны бүлгүүдэд кампанит ажилд сая саяар нь зарцуулах боломжийг олгодог бөгөөд ивээн тэтгэгч нь сүүдэрт үлддэг.

Санал өгөх эрх,
Ардчилсан нам: "Иргэдийн сонгох үндсэн эрхийг хадгалахын тулд" сонгогчийн үнэмлэхний хуулийн эсрэг тэмцэнэ гэж тус нам мэдэгдэв.

Бүгд найрамдахчууд: АНУ-ын Хууль зүйн яам болон хэд хэдэн холбооны болон муж улсын шүүх эдгээр арга хэмжээг цөөнх, бага орлоготой иргэдийг ялгаварлан гадуурхсан гэж үзсэн ч сонгогчдын үнэмлэхийг нэвтрүүлэх арга хэмжээг дэмжсэн юм.

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн