Anu.mn
Apple-ийн хамгийн их хувьцааг хэн эзэмшдэг вэ?

Apple-ийн хамгийн их хувьцааг хэн эзэмшдэг вэ?

Sat Jul 30 2022
Apple-ийн хамгийн их хувьцааг хэн эзэмшдэг вэ?

Finances Online-ийн мэдээлснээр, дэлхий даяар 900 сая орчим iPhone идэвхтэй хэрэглэгдэж байна. 2021 онд, Apple дэлхий даяар гар утасны үйлдлийн системийн зах зээлийн 25 гаруй хувийг хянаж байсан бөгөөд дэлхийн гар утасны уралдаанд Android-д ялагдсан ч Apple АНУ-ын зах зээлийг чанга атгасан хэвээр байгаа юм. Business of Apps-ийн мэдээлснээр, Apple 2021 онд 365 тэрбум долларын орлого олсон ба энэ орлогын талаас илүү хувийг iPhone-ны борлуулалтаас олсон байна.

Apple-ийг хэн эзэмшдэг вэ?
Apple-ийн амжилт нь үнэндээ цөөн хэдэн хүмүүсийн болон байгууллагуудын шийдвэрээс хамаардаг. Apple бол олон нийтийн компани бөгөөд түүний өмч нь хувьцаа эзэмшигчдээс бүрддэг. Macrotrends-ийн мэдээлснээр, Apple 2022 оны 3-р сарын байдлаар 16 тэрбум гаруй ширхэг хувьцааг зах зээлд гаргаад байгаа ба компанийн хамгийн их хувьцааг хувь хүмүүс биш байгууллагууд эзэмшдэг байна. Investopedia-гийн мэдээлснээр, 2021 оны 2-р сарын байдлаар хамгийн том хувьцаа эзэмшигч нь Vanguard групп байсан бөгөөд 1.3 тэрбум гаруй хувьцааг эзэмшдэг байсан нь тухайн үеийн хувьцааны 7.83 хувийг эзэлж байжээ. Дараагаар нь BlackRock 1.11 тэрбум хувьцаа буюу нийт хувьцааны 6.60 хувийг эзэмшдэг бол Berkshire Hathaway нь нийт хувьцааны бараг 6 хувийг буюу тэрбум гаруй хувьцаа эзэмшдэгээр удаалж байсан байна.

Investopedia-гийн мэдээлснийг үргэлжлүүлбэл, мөн олон тооны Apple-ийн хувьцааг Apple-ийн өөрийнх нь инсайдерууд буюу гүйцэтгэх ажилтнууд болон ТУЗ-ийн гишүүд эзэмшдэг. 2020 оны 12-р сарын байдлаар ТУЗ-ийн дарга Артур Левинсон 4.5 сая гаруй, гүйцэтгэх захирал/CEO Тим Күүк 800,000 гаруй, COO Жефф Уильямс бараг 500,000 ширхэг хувьцаа эзэмшиж байжээ.

Apple компанийн (CEO) гүйцэтгэх захирал хэн бэ?
2011 оны 8-р сард Тим Күүк Apple-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон ба гүйцэтгэх захирал асан Стив Жобсыг нас барахаас өмнө Күүк COO(Chief Operating Officer)-гоор ажиллаж байсан юм.

Apple хэзээ байгуулагдсан бэ?
Конгрессын номын сангийн мэдээлснээр Apple компанийг 1976 оны 4-р сарын 1-нд Стив Жобс, Стив Возняк нар үүсгэн байгуулж байжээ.

Эх сурвалжийг usatoday.com-ын Жэкоб Ливсэй-гийн нийтлэлээс орчуулав.

Сүүлд нэмэгдсэн