November
25
2023
Anu.mn
Мэдээ
АНУ-ын жижиглэнгийн худалдаачид, алдаа гаргадаг, хулгайд боломж олгодог, ашиглахад таагүй ...
АНУ-ын жижиглэнгийн худалдаачид, алдаа гаргадаг, хулгайд боломж олгодог, ашиглахад таагүй зэргээс нь болж өөртөө үйлчлэх кассын машинаас татгалзаж байна
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын жижиглэнгийн худалдаачид, алдаа гаргадаг, хулгайд боломж олгодог, ашиглахад таагүй зэргээс нь болж өөртөө үйлчлэх кассын машинаас татгалзаж байна
Photo: IStock

Өөртөө үйлчлэх кассын машинаар төлбөрөө хийх үйлчилгээнд хүмүүсийн сэтгэл дундуур байгаа байдал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаагаас, дэлгүүрүүд сүүлийн хэдэн жилийн хугацаанд хурдацтай ашиглаж ирсэн энэхүү технологиос татгалзаж эхэллээ гэж CNN мэдээлэв.

Их Британийн Boots супермаркет сүлжээ 28 дэлгүүрийнхээ хоёроос бусдад нь, өөртөө үйлчлэх кассуудыг хааж байгаагаа мэдэгдэв. АНУ-д Уолмарт, Костко, Вегманс болон өөр бусад сүлжээ дэлгүүрүүд мөн өөрчлөлт хийж эхлээд байна.

Boots-ийн ерөнхий захирал Найжел Мюррей, "Манай дэлгүүрүүдийн өөртөө үйлчлэх кассын машинууд удаан, найдваргүй ажиллагаатай гэсэн гомдлуудад эртнээс дарагдаж эхэлсэн тул манайх хаасан. Өөртөө үйлчлэх кассын машинууд нь, жимс, хүнсний ногоонуудыг ялгахгүй буруу тодорхойлдог. Ажилчид, архи худалдан авч буй үйлчлүүлэгчдийн насыг кассан дээр шалгах шаардлага гардаг нь хүндрэл учруулдаг. Жишээ нь, зарим худалдан авагчид нэг төрлийн алим нөгөөгөөсөө юугаараа ялгаатай болон үнийн зөрүүн дээр бухимддаг. Мөн авсан архиа сагсанд хиймэгц хэн нэгэн ирж, насанд хүрсэн эсэхийг нь шалгах үед маргаан шуугиан үүсдэг." гэж татгалзсанаа тайлбарлажээ.

Өөртөө үйлчлэх кассын машиныг анх 1980-аад онд хөдөлмөрийн зардлыг бууруулах зорилгоор нэвтрүүлсэн бөгөөд цалинтай ажилчдын ажлыг цалингүй үйлчилгээний машинд шилжүүлсэн ажээ. 2000-аад оны эхээр дэлгүүрүүд зардлаа бууруулахыг эрэлхийлсээр супермаркетуудад энэ үйлчилгээ тархсан. Мөн тахлын үед дэлгүүрүүд, хүмүүс хоорондын харилцааг багасгахын тулд энэ аргыг илүүтэй ашиглаж эхэлжээ.

Харин одоо жижиглэнгийн худалдаачид, өөртөө үйлчлэх кассын машин ашиглах нь, үйлчлүүлэгчийн санамсаргүй алдаа болон дэлгүүрээс санаатайгаар хулгай хийх зэргээс шалтгаалсан өндөр алдагдалд хүргэж байгааг олж мэджээ. АНУ, Их Британи болон Европын бусад орнуудын жижиглэнгийн худалдаачдын дунд хийсэн судалгаагаар өөртөө үйлчлэх касс болон программ хангамжтай компаниуд 4 орчим хувийн алдагдалтай байсан нь салбарын алдагдлын дунджаас хоёр дахин их байгаа ажээ.

Зарим худалдан авагчид өөртөө үйлчлэх кассуудын хяналт сул байдгийг ашиглаж, скан хийхээс татгалзах, хямд үнэтэй зүйлийг үнэтэйгээр солих, бугуйндаа наасан хуурамч зураасан кодыг сканнердах, бүх зүйлээ уншуулчихаад мөнгөө төлөхгүйгээр явах зэргээр хулгай хийдэг байна.

Walmart энэ оны эхээр Нью-Мексикогийн зарим дэлгүүрүүдээс өөртөө үйлчлэх кассын машинуудаа хураажээ. ShopRite, үйлчлүүлэгчдийн гомдлын дагуу Делавэр дэх дэлгүүртээ кассын машинуудаа хаасан байна. Өнгөрсөн жил Wegmans, үйлчлүүлэгчдэд хүнсний бараа сканнердах, савлах, төлөх боломжийг олгодог гар утасны программаа зогсоожээ. Костко, гишүүн бус хүмүүс бусдын гишүүнчлэлийн карт ашиглан үйлчлүүлж байгааг мэдсэнээр өөртөө үйлчлэх кассуудын дэргэд ажилтнуудаа нэмэгдүүлж байгаа мөн энэ жил "өөртөө үйлчлэх кассын машинууд нэвтрүүлснээр алдагдал нэмэгдсэн" гэж мэдэгдэв. "Five Below", өөртөө үйлчлэх кассын машинуудтай дэлгүүрүүдэд маань алдагдал өндөр байна. Шинээр, орон тоотой кассын машиныхаа тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байна гэж мэдэгджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.