
АНУ-ын засгийн газар төрийн салбарт технологи, хиймэл оюун ухааны (AI) чиглэлийн боловсон хүчнийг татах зорилготой US Tech Force хөтөлбөрийг эхлүүлж байна. Хөтөлбөрийн зорилго нь, дэлхийн технологийн өрсөлдөөнд АНУ-ын байр суурийг хадгалах явдал гэж CNN мэдээллээ.
АНУ-ын Хүний нөөцийн удирдлагын газрын (OPM) захирал Скотт Купор, “Tech Force хөтөлбөр нь, төрийн байгууллагуудад тулгамдаад буй техникийн болон анхан шатны боловсон хүчний дутагдлыг нөхөх зорилготой бөгөөд хиймэл оюун ухааны салбарт чадварлаг мэргэжилтнүүдэд хувийн компаниуд өндөр цалин, урамшуулал санал болгож буй энэ үед, уг хөтөлбөрийг эхлүүлж байна. Tech Force-ийн оролцогчдын жилийн цалин $130,000–$195,000 байхаар төлөвлөж байгаа. Эдгээр салбарт авьяас чадварын төлөө асар ширүүн өрсөлдөөн явагдаж байгаа учраас, бид цалингийн түвшнээр өрсөлдөх ёстой. Оролцогчид бодитой, төвөгтэй асуудлууд дээр ажиллаж, ихийг суралцахын зэрэгцээ цаашид хувийн хэвшилд эргэн очих, санхүүгийн боломжоо нэмэгдүүлэх нөхцөл бүрдэх юм.” гэж мэдэгджээ.
Эхний ээлжинд, програм хангамжийн инженер, өгөгдлийн сангийн мэргэжилтэн, төслийн менежер, AI-ийн шинжээчдээс бүрдэх 1000 анхан шатны ажилтанууудыг сонгон авч, хоёр жилийн хугацаатай хөтөлбөрийн хүрээнд холбооны янз бүрийн байгууллагад хуваарилан ажиллуулна. Мөн хөтөлбөрийн хүрээнд технологийн компаниудтай хамтран ажиллаж, хувийн хэвшилд ажиллаж буй анхан шатны менежерүүдийг үндсэн ажлын байраа хадгалсан нөхцөлөөр, түр хугацаанд Tech Force-д ажиллуулах боломж бүрдүүлнэ.
Трампын засаг захиргаа холбооны системүүдийг шинэчлэх, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухааныг идэвхтэй нэвтрүүлэхийг зорьж байна. Энэ санаачилга өмнө нь Илон Маскийн удирдлага дор хэрэгжиж байсан ч, одоо төвлөрсөн бүтэц хэлбэрээр үйл ажиллагаа явуулахаа больсон гэж албаныхан мэдээлсэн бөгөөд 7-р сард Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-ын AI-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилготой хиймэл оюун ухааны үйл ажиллагааны төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм.
Tech Force төслийн оролцогчид шууд холбооны байгууллагууд дээр ажиллаж, тухайн байгууллагын удирдлагаас тодорхойлсон төслүүдийг хэрэгжүүлнэ. Хүний нөөцийн удирдлагын газар, нэр дэвшигчдийг урьдчилан сонгож, техникийн үнэлгээ хийсний дараа холбогдох байгууллагуудад ярилцлагад оруулахаар санал болгох бөгөөд өргөдөл хүлээн авах ажиллагаа 12-р сарын 15-наас эхлээд байна. Эхний ээлжийн оролцогчид, 2026 оны I улирлаас ажлаа эхлүүлэх төлөвтэй байна.
Тэд Батлан хамгаалах яаманд дрон болон бусад зэвсэгт AI технологи нэвтрүүлэх, АНУ-ын Татварын албанд Trump Accounts платформыг хөгжүүлэх, Төрийн департаментын аналитик ажлыг AI ашиглан сайжруулах зэрэг төслүүд дээр ажиллах ажээ.
Хоёр жилийн хугацаанд хөтөлбөрийн хүрээнд Силикон хөндийн томоохон компаниудын гүйцэтгэх захирал, удирдах албан тушаалтнууд, уг төслийн оролцогчдод зориулан илтгэл тавина. Мөн Microsoft, Adobe, Amazon, Meta, xAI зэрэг нийт 25 орчим технологийн компаниас менторшип, карьер төлөвлөлтийн зөвлөгөө үзүүлэх бөгөөд хөтөлбөрийн төгсгөлд ажлын байрны яармаг зохион байгуулж, оролцогчдод төрийн болон хувийн хэвшилд ажиллах боломжуудыг нээх төлөвлөгөөтэй байна.
Массачусетсийн сүм, Христийн мэндэлсний өдөрт зориулан сүмийнхээ өмнө босгодог түүхэн билэгдлийн дүрсүүдээ, түүнийг албадан гаргасан гэсэн утгаар Есүсгүйгээр бүтээж, “ICE ирээд явсан” гэсэн зурагт хуудас тавьжээ
Трампын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратеги — “Америк нэгдүгээрт”, “Орос одоо дайсан биш”
АНУ-ын Татварын Алба (IRS), татварын улирал эхлэхээс өмнө анхаарууштай чухал өөрчлөлтийг зарлав
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах үнэгүй тасалбар болон 1000 долларын бэлэгтэй "баярын урамшуулал" аян эхлүүлэв