Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

5/28/2026
Anu.mn
АНУ-ын төрийн өр ДНБ-ээс давсныг, Цагаан ордон ноцтой асуудал гэж үзэхгүй байна

АНУ-ын төрийн өр ДНБ-ээс давсныг, Цагаан ордон ноцтой асуудал гэж үзэхгүй байна

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Thu May 28 2026
АНУ-ын төрийн өр ДНБ-ээс давсныг, Цагаан ордон ноцтой асуудал гэж үзэхгүй байна

АНУ-ын, төрийн өр анх удаа улсынхаа жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнээс (ДНБ) давсан талаар эдийн засагчид анхааруулсан боловч, Цагаан ордон болон Конгрессын зүгээс энэ асуудалд яаралтай арга хэмжээ авах асуудалд анхаарахгүй байна.

Төсвийн сахилга батыг дэмжигч Committee for a Responsible Federal Budget байгууллагын тооцоолсноор, 2026 оны гуравдугаар сард АНУ-ын төрийн өр, ДНБ-ээ 100 хувиар давжээ. Peter G. Peterson Foundation, үүнийг “санхүүгийн түгшүүртэй босго” гэж нэрлээд байна.

Өрийн хэмжээ өсөхөд, 2008 оны санхүүгийн хямрал, цар тахлын үеийн зардал, татварын бууралтууд, мөн хүн амын насжилттай холбоотой нийгмийн халамжийн өсөлт голлон нөлөөлжээ. Мөн өндөр хүүтэй зээлүүдийн төлбөр нэмэгдсэнээр дарамт улам өссөн байна.

Одоогоор АНУ-ын 30 жилийн хугацаатай бондын өгөөж 5.12 хувьд хүрч, 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд очжээ. Үүний улмаас холбооны төсвийн зөвхөн хүүний төлбөр нь батлан хамгаалахын зардлаас давсан байна.

Morgan Stanley-ийн эдийн засагч Ellen Zentner, “Одоогийн өрийн байдал тогтвортой биш байна” гэж анхааруулав.

Харин Цагаан ордон, 2027 оны батлан хамгаалахын төсөвт 1.5 их наяд доллар хүссэн бөгөөд энэ нь өмнөхөөс 44 хувиар өссөн үзүүлэлт аж. Үүний зэрэгцээ өрийг бууруулах бодит алхам бараг хийгдээгүй байна.

Судалгаагаар америкчуудын тал хувь нь, улсын өр, төсвийн алдагдалд санаа зовниж байгаагаа илэрхийлсэн ч, эдийн засагт одоогоор ил тод хямрал үүсээгүй учир улс төрчид татвар нэмэх эсвэл зардал танах зэрэг хүнд шийдвэрээс зайлсхийж байгаа ажээ.

Сүүлд нэмэгдсэн