Anu.mn
АНУ-ын Төрийн департаментаас, 2022 онд хамгийн их террорист халдлага гарсан улс орнуудын ж ...

АНУ-ын Төрийн департаментаас, 2022 онд хамгийн их террорист халдлага гарсан улс орнуудын жагсаалтыг нийтэлжээ

Tue Dec 12 2023
АНУ-ын Төрийн департаментаас, 2022 онд хамгийн их террорист халдлага гарсан улс орнуудын жагсаалтыг нийтэлжээ

Терроризм нь, дэлхий даяар олон арван жилийн турш аюулгүй байдлын гол асуудлын нэг байсаар байгаа юм. Зарим улс орнууд хагаралдсаны улмаас дайтан дайн тулаан өдүүлж, харин зарим нь террорист халдлагуудад өртөж байна. АНУ-ын Төрийн департаментаас, дэлхийн терроризмын талаар тайлан гаргаж, халдлагад хамгийн их өртөж буй 10 орныг онцолжээ.

2022 онд алан хядах ажиллагаа хамгийн их гарсан гурван улс бол Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс, Сири, Нигери юм. 2022 онд хамгийн их терроризмд өртсөн 10 орны терроризмтой холбоотой гэмт хэргийн тоо 2021 онтой харьцуулахад 1%-иар, дэлхийн хэмжээнд, 2021 онтой харьцуулахад 12%-иар буурсан байна.

Хамгийн их террорист халдлага үйлдэгдсэн 10 улс:

  1. Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс – 984
  2. Сири - 915
  3. Нигери - 632
  4. Пакистан - 554
  5. Энэтхэг - 493
  6. Ирак - 455
  7. Йемен - 415
  8. Мьянмар (Бирм) – 391
  9. Буркина Фасо – 324
  10. Сомали - 228

2022 онд террорист халдлагад өртсөн хүмүүсийн тоо болон хамгийн олон хүн нас барсан улсуудын эхний аравт Ардчилсан Конго, Нигери, Бирм, Сири, Мали, Буркина Фасо, Сомали, Пакистан, Афганистан, Йемен оржээ.

2021 онд терроризмын улмаас амь үрэгдэгсдийн тоог 2022 онд амиа алдагсдын тоотой харьцуулахад 10%, дэлхийн хэмжээнд 23 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Хэдийгээр энэ тоо буурсан үзүүлэлттэй гарсан ч, 2021 онд халдлагын тохиолдол бүрт өртсөн хүмүүсийн тоо 2,7 байсан бол, 2022 онд нэг тохиолдол бүрт 3,0 орчим хүн нас барсан нь харагдсан бөгөөд 2022 онд, дэлхий даяар террорист халдлагаас болж нийт 21943 хүн нас баржээ.

Сүүлд нэмэгдсэн