
АНУ-ын Төрийн департаментаас, Олон үндэстний “Ногоон карт” визний хөтөлбөр 2025 онд хойшлогдсон шалтгааныг тайлбарласан албан ёсны баримт бичгийг нийтэлсэн бөгөөд шинэ журамд баримт бичиг, үнэмлэхний нэмэлт шаардлага тусгагдсан гэж Eiglaw. мэдээлэв.
-Цаашид DV-2027 хэвээр явагдна. Өргөдөл хүлээн авах хугацаа хараахан зарлагдаагүй байгаа ч, 2026 оны санхүүгийн жилд тодорхой төлөвлөгдсөн бөгөөд 2026 оны 9-р сарын 30-нд зохион байгуулагдана.
-Мөн сугалааны шинэ дүрмүүд бүртгэлийн үйл явцыг бага зэрэг төвөгтэй болгосон аж.
Гол өөрчлөлт: Бүх өргөдөл гаргагчид паспортаа заавал сканнердах.
Шинэ дүрмийн дагуу DV-д оролцогч бүр дараах зүйлийг хийх ёстой:
Харьяалалгүй хүмүүс, засгийн газар нь паспорт олгодоггүй коммунист орнуудын иргэд, зарим тодорхой хүмүүс сканнердсан баримт бичгийг өргөдөлдөө хавсаргаж болохгүй.
Төрийн Департамент DV хөтөлбөрт өргөн тархсан залилан мэхлэлт, ялангуяа зөвшөөрөлгүй гуравдагч этгээдүүдматериал ирүүлэхээс урьдчилан сэргийлэхийн тулд энэхүү шаардлагыг зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдсэнбайна. Луйварчид ихэвчлэн хүмүүсийг тэдний зөвшөөрөлгүйгээр бүртгүүлж, ялсан тохиолдолд хожсон мөнгө15,000 хүртэлх долларыг залилан мэхэлдэг байжээ.
Зөвхөн 2025 оны санхүүгийн жилд Төрийн Департамент DV хөтөлбөрт 2.5 сая хуурамч бүртгэл илрүүлсэн. Одоо тус агентлаг, DV-2027 хөтөлбөрийг шинэ дүрмийн дагуу хэрэгжүүлж эхэлнэ.
Оролцох хураамж
DV хөтөлбөрт оролцоход, 1 долларын бүртгэлийн хураамж төлөх журмыг есдүгээр сард нэвтрүүлсэн. Энэ хураамж DV-2027-д оролцогчддод хэрэгжинэ.
Нэмэлт өөрчлөлтүүд:
Үүнээс гадна шинэ дүрэмд хэд хэдэн техникийн өөрчлөлтийг оруулсан:
Сканнердсан материалыг байршуулж, хураамж төлөхөд нэмэлт хугацаа шаардагдах тул, өргөдлийг бөглөх хугацааг 30-аас 90 минут болгон уртасгасан;