
Дональд Трамп засгийн газрын санхүүжилтийн тухай хуульд гарын үсэг зурснаар АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан хугацаанд үйл ажиллагааг зогсоосон ажиллагаа дууслаа. Энэхүү зогсолт сая сая америкчуудын амьдралд нөлөөлсөн гэж NPR мэдээлэв.
Төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдахчууд цөөхүүлээ ч, уг хуулийн төсөл 11-р сарын 12-ны орой батлагдав. Ардчилсан намын зургаан гишүүд болох Хенри Куэллар (Техас), Дон Дэвис (Хойд Каролина), Адам Грэй (Калифорни), Жаред Голден (Мэн), Мари Глюзенкамп Перес (Вашингтон), Том Суоззи (Нью-Йорк).нар, Бүгд Найрамдах намынхантай нэгдэж, үйл ажиллагааг зогсоосон 43 хоногийн хугацаанд уг хуулийн төслийг урагшлуулжээ. Эцсийн санал хураалтаар 222 хүн дэмжиж, 209 хүн эсэргүүцсэн байна.
Санал хураалтын дараа Ерөнхийлөгч, Зууван танхимд болсон гарын үсэг зурах ёслолын үеэр үйл ажиллагааг зогсооход хүргэсэн Ардчилсан намынхныг буруутгасан юм.
Өндөр алдагдал, бага ашиг
Түүхээс харахад, засгийн газрын үйл ажиллагааг зогсоох нь, хэзээ ч намын улс төрийн зорилгыг урагшлуулах үр дүнтэй хэрэгсэл байгаагүй бөгөөд сүүлийн зургаан долоо хоногийн байдал үүнийг батлан харуулсан юм.
Даатгалын шимтгэл нэмэгдэж, татаас нь дуусаж байгааг дурдаад, Сенатын Ардчилсан намынхан, үйл ажиллагааны түр зогсолтын үеэр сая сая америкчууд хохирч буй байдал нь Бүгд Найрамдахчуудыг хэлэлцээрийн ширээнд суухад хүргэнэ гэж найдаж байв. Гэвч энэ стратеги нь бүтэлгүйтсэн. Үүний зэрэгцээ SNAP-д хамрагддаг42 сая америкчууд авах эрхтэй хүнсний тусламжаа авч чадаагүй. Агаарын хөдөлгөөний хянагч болон Тээврийн аюулгүй байдлын албаны ажилтнууд цалингүй ажиллаж байсан нь Холбооны нисэхийн захиргааг нислэгийн тоог цөөрүүлэхэд хүргэсэн. Холбооны сая сая ажилчид цалингүй үлджээ.
Зогсолтыг дуусгахыг дэмжих санал өгсөн долоон Ардчилсан намынхан болон нэг бие даасан сенатораас бүрдсэнбүлэг, цаашид хүлээх нь үр дүнд хүрэхгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн ажээ.
Сенатор Тим Кайн (Виржиниа), "Хүлээлт хамгийн сайн үр дүнд хүргэнэ гэсэн баталгаа байгаагүй, харин энгийн хүмүүст зовлон учруулна гэсэн баталгаа бол байсан" гэж ярьжээ.
Эцэст нь, зогсолт дууссан боловч татаасыг сунгах гол асуудал шийдэгдээгүй хэвээр байна. Ардчилсан нам өмнө нь хангалтгүй гэж үзсэн "гар барих хэлэлцээр"-ээ хамгаалсаар байгаа аж.
Ардчилсан намынхны хувьд таагүй байсан бас нэг хүчин зүйл нь, ерөнхийлөгч, маш хүлээлттэй хандаж, "Агуу хэлэлцээр хийдэг Трамп" хаана байна? гэх мэтийн олон өдөлтийг тоогоогүй нь байв. Өмнө нь Трамп Конгрессын Бүгд Найрамдах намын стратегид байнга хөндлөнгөөс оролцдог байсан ч, тэрээр энэ удаад, Сенатор Тунд намын стратегийг удирдахыг зөвшөөрч, огт оролцоогүй юм.
Дараагийнх нь юу вэ?
Хоёр нам одоо ирэх жил улс төрийн хэтийн төлөвт нөлөөлж болох чухал шийдвэрүүдийг гаргах ёстой.
Сенатын Ардчилсан нам хангалттай тооны Бүгд Найрамдах намын дэмжлэгийг авах боломжтой ACA-ийн татаасыг сунгах хуулийн төслийг бэлтгэхэд нэг сар орчим хугацаа үлдээд байна. Хэрэв тэд амжилтанд хүрвэл 2026 оныг Сенатын завсрын сонгуулийн кампанит ажлын мессежид нөлөөлөх улс төрийн ялалтаар эхлүүлэх болно. Хэрэв Бүгд Найрамдах намынхан уг хуулийн төслийг няцаавал, Ардчилсан намынхан, кампанит ажлынхаагол асуудал болох эрүүл мэндийн тусламж үйлчилгээний асуудлаа шийдэж чадахгүй үлдэх болно.
Цаашилбал, хоёр нам одоогийн засгийн газрын санхүүжилтийг хэдхэн сарын хугацаанд сунгасныг мартаж болохгүй. Энэхүү түр хугацааны санхүүжилт дуусахаас өмнө Конгресс дахин есөн төсвийн төслийг батлах ёстой байна.
Энэ долоо хоногт, Бүгд Найрамдахчууд болон Ардчилсан намынхан тохиролцоонд хүрч Засгийн газрын зогсолт дуусч магадгүй байна
ChatGPT-тэй бүдүүлэг харьцах нь, түүний хариу үйлдлийн нарийвчлалыг сайжруулдаг ч, таашгүй үр дагаварт хүргэдэг
2025 оны Засгийн газрын үйл ажиллагааны түр зогсолт, урд өмнөх дээд амжилтуудыг эвдэж, АНУ-ын түүхэн дэх хамгийн удаан үргэлжилсэн зогсолт болж байна