
Түүхэнд анх удаа АНУ-ын паспорт, дэлхийн хамгийн хүчирхэг арван паспортын жагсаалтаас гарлаа. Үүний шалтгаан болон АНУ-ын иргэдийн хувьд ямар нөлөөтэй болохыг Secret NYC тайлбарлан бичжээ.
Олон улсын аялал хийхээр төлөвлөж байгаа америкийн иргэд, АНУ-ын паспорт байр сууриа алдсаныг анхаарах хэрэгтэй болов. Хенлигийн паспортын индекс бий болсноос хойш хорин жилийн хугацаанд, АНУ-ын иргэний үндсэн баримт бичиг нь хамгийн хүчирхэг арван паспортын тоонд орж ирсэн боловч, энэ жил жагсаалтаас албан ёсоор гарсан байна. Арав гаруй жилийн өмнө АНУ-ын паспорт, дэлхийн улс орнуудад бараг хязгааргүй нэвтрэх боломжийг олгодгоороо тэргүүлж байсан. Хенли & Партнерсын 2025 оны хамгийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар, одоо Малайзтай зэрэгцэн 12-р байранд орсон байна.
Паспортыг юу хүчтэй болгодог вэ?
Паспортын хүчирхэг чанар, тухайн паспортыг эзэмшигчид нь урьдчилсан визгүйгээр орж болох улс орнуудын тоогоор тодорхойлогддог. Америкийн паспорт яагаад байр сууриа алдсан талаархи тайланд дурдсанаар, нэвтрэх эрхийн хэд хэдэн жижиг боловч дараах мэдэгдэхүйц өөрчлөлтүүд АНУ-ыг эхний аравт багтаагаагүй байна:
АНУ-ын паспорт эзэмшигчид одоогоор ямар боломжтой вэ?
АНУ-ын паспорт эзэмшигчид, 227 орны 180 руу нь визгүй зорчих (эсвэл ирэхдээ виз авах) боломжтой. Энэ нь ялангуяа 193 оронд нэвтрэх эрхтэй Сингапуртай харьцуулахад бага байгаа юм. Дэлхийн хамгийн хүчирхэг 10 паспорт:
Энэ нь Америкийн иргэд одоо дээд түвшнээс арай доогуур, Европын тэргүүлэгч орнуудтай харьцуулалтгүй, харин Малайзын түвшинд байна гэсэн үг юм.
Нээлттэй байдлын зөрүү өсөн нэмэгдэж байна
Мэргэжилтнүүд, АНУ-ын иргэд визгүй зорчих боломжтой орнуудын тоо болон иргэд нь АНУ-д визгүй зорчихыг зөвшөөрдөг орнуудын тоо хоорондын зөрүүг, бууралтын нэг шалтгаан гэж үзэж байна.
Одоогийн байдлаар АНУ нь, зөвхөн 46 орны иргэдэд визгүй нэвтрэхийг зөвшөөрдөг бөгөөд Хенлигийн Дэлхийн Нээлттэй байдлын Индексээр 77-р байранд жагсаж байна. Визгүй нэвтрэхийг хязгаарласан АНУ, Канад, Австрали зэрэг орнуудад сүүлийн арван жилд паспортын хүчирхэг чанар зогсонги байдалд орж, буурсаар байна.
Энэ нь Америкийн аялагчдын хувьд юу гэсэн үг вэ?
Энэ нь Америкчууд гэнэт аяллын бэрхшээлтэй тулгарна гэсэн үг биш, харин дэлхийн хөдөлгөөний өөрчлөлтийг харуулж байна. Зарим улс орнуудад нэгэн цагт хялбархан хүрч болох байсан бол, одоо илүү их бичиг баримт эсвэл төлбөр шаардагддаг болсон. Мөн зарим улсуудын хувьд голчлон Европ, Азийн иргэдэд нээлттэй болж байгаа нь илт анзаарагдаж байна. Хенли & Партнерс нь, давхар иргэншил эсвэл хоёр дахь паспорт авахыг хүссэн Америкчуудын тоо огцом өссөнийг тэмдэглэсэн бөгөөд 2025 онд хөрөнгө оруулалтын цагаачлалын хөтөлбөрт хамрагдах өргөдөл өнгөрсөн жилтэй харьцуулахад 67%-иар өссөн байна. Тус компанийн мэдээлснээр, АНУ-ын иргэд одоо ийм хөтөлбөрт хамрагдах хүсэлт гаргасан үйлчлүүлэгчдийн хамгийн том хувийг эзэлж байгаа бөгөөд Турк, Энэтхэг, Хятад, Их Британийн хүсэлт гаргасан иргэдийн нийт тооноос давсан байна.
Америкийн паспортын дараагийн хувилбар юу вэ?
Дэлхийн аяллын динамик өөрчлөгдөж байна гэж мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд Хятад, Арабын Нэгдсэн Эмират зэрэг орнууд визгүй зорчих боломжоо өргөжүүлж, олон улсын шинэ түншлэлийг бий болгосноор жагсаалтад огцом өссөн байдалтай орж ирсэн гэжээ. Үүний зэрэгцээ, нэгэн цагт "дэлхий рүү нэвтрэх тасалбар" гэж тооцогддог байсан Америкийн паспорт, одоо илүү харилцан ашигтай, өрсөлдөх чадвартай, нээлттэй болсон ертөнцийг тусгаж байна. "Америкийн паспортын хүч буурч байгаа нь дэлхийн хөдөлгөөнт байдлын үндсэн өөрчлөлтийг харуулж байна. Нээлттэй байдал, хамтын ажиллагааг хүлээн зөвшөөрсөн орнууд урагшилж байгаа бол өнгөрсөн үеийн давуу эрхэд найддаг орнууд хоцорч байна" гэж Henley & Partners-ийн дарга доктор Кристиан Х. Каелин дүгнэжээ.
Гэхдээ 180 оронд нэвтрэх боломжтой Америкийн паспорт нь, өмнөх шигээ хүчирхэг байхаа больсон ч, дэлхийн хамгийн их хүсдэг паспортын нэг хэвээр байна.
Henley Passport Index гэж юу вэ?
2006 онд үүссэн Henley Passport Index нь, Олон улсын агаарын тээврийн холбооны мэдээлэл болон нэмэлт дотоод судалгаанд үндэслэн 199 паспортыг эрэмбэлдэг. Энэхүү индексийг сар бүр шинэчилдэг бөгөөд дэлхийн хөдөлгөөнт байдал болон олон улсын хүртээмжийн хамгийн үнэн зөв үзүүлэлтүүдийг гаргадаг гэж үздэг байна.
Америкт 50 төрлийн хорт хавдрыг илрүүлэх чадвартай цусны шинжилгээг туршсан гайхалтай үр дүн
Хиймэл оюун ухааны бот, крипто саятан болж, хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрөх цаг нь болсон гэж үзэж байна
Чикаго хот, цагаачдыг ICE-н баривчилгаанаас хамгаалах хоёр чухал шүүхийн шийдвэр гаргалаа
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA), гоо сайхны процедуртай холбоотой ноцтой эрсдэлүүдийн талаар анхааруулга гаргав
Мета компани туршлага багатай эсвэл огт туршлагагүй шинэ хүмүүсийг ажилд авч, хэдэн зуун мянган долларын цалин санал болгож байна