АНУ-ын “орогнол дэмжигч” хотуудын нисэх буудлуудад, цагаачдад үйлчлэхийг хориглож магадгүй байгаа бөгөөд эдгээр хотуудад Нью-Йорк, Сан-Франциско, Лос-Анжелес зэрэг хотууд багтжээ

АНУ-ын Дотоод аюулгүй байдлын яамны тэргүүн Марквейн Маллин, “орогнол хот” (sanctuary city) гэж нэрлэгддэг, Трампын засаг захиргааны цагаачлалын бодлогыг дэмжихээс татгалзсан хотуудад байрлах томоохон нисэх буудлуудад гадаадын зорчигч болон цагаачдын ачааны бүртгэл, шалгалтыг зогсоож болзошгүй талаар хаалттай уулзалтын үеэр анхааруулсан тухай Reuters мэдээлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр, Маллин өнгөрсөн дөрөвдүгээр сард Дотоод аюулгүй байдлын яамны санхүүжилтийн асуудлаарх маргааны үеэр, иймэрхүү заналхийлэл бүхий санаачлагаа олон нийтийн өмнө нь танилцуулж байсан. Харин өнгөрсөн долоо хоногт тэр аялал жуулчлалын салбарын төлөөлөгчидтэй уулзахдаа, дахин энэ талаар ярьсан бөгөөд тэрээр, Денвер, Филадельфи, Чикаго, Лос-Анжелес, Нью-Йорк, Нью-Ойрк, Сиэтл, Сан-Франциско зэрэг хотуудын нисэх буудлуудад, гадаадын зорчигчид болон цагаач иргэдийн хяналт шалгалтын ажиллагааг зогсоож магадгүй гэсэн байна. Үүнд, New York City, San Francisco, Los Angeles зэрэг хотууд энэ багтжээ.
The Atlantic сэтгүүл, энэ арга хэмжээг АНУ-д долдугаар сард болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өндөрлөсний дараа хэрэгжүүлэх магадлалтай талаар бичжээ.
АНУ-ын хамгийн том зорчигч болон ачаа тээврийн авиа компаниудыг төлөөлдөг Airlines for America холбоо мэдэгдэхдээ, томоохон нисэх буудлууд дахь гааль, хяналтын албаны ажилтнуудын тоог цөөрүүлэх нь, “нисэхийн болон аялал жуулчлалын салбарт ноцтой хохирол учруулж, агаарын тээврийн компаниудын үйл ажиллагаа, зорчигчдын хөдөлгөөн болон олон улсын ачаа тээвэрт томоохон саатал үүсгэнэ” гэжээ.
Мөн авиа компаниуд, зочид буудлын сүлжээ, автомашин түрээсийн компаниуд болон аялал жуулчлалын бусад байгууллагуудыг нэгтгэдэг U.S. Travel Association ббайгууллаг мэдэгдэлдээ, “Дотоодын болон олон улсын аялал жуулчлалыг хэвийн байлгахын тулд бүх шатны төрийн байгууллагууд хууль ёсны зорчигчдыг чөлөөтэй, үр ашигтай зорчих нөхцөлөөр хангах бодлого хэрэгжүүлэх ёстой” гэж онцолсон байна.
АНУ-ын Тээврийн яамны тэргүүн Sean Duffy тавдугаар сарын 21-нд Төлөөлөгчдийн танхимын сонсголын үеэр, Маллиний ийм мэдэгдлийн талаар мэдээгүй, ийм байр суурийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Тэрээр, “Манай бодлоготой санал нийлэхгүй байна гээд тухайн муж улсын нислэгийн хөдөлгөөнийг зогсоож болохгүй. Энэ бол байж боломгүй зүйл” хэмээн онцолсон байна.
Зөвхөн Нью-Йоркийн хамгийн том гурван нисэх буудлаар өнгөрсөн жил 50 сая гаруй гадаадын зорчигч үйлчлүүлжээ.








