
АНУ-ын нисэх онгоцны буудлууд аюулгүй байдлын үзлэгийн журмаа чангатгаснаар, Олон улсын зорчигчдын хувьд паспорт үзүүлэх нь хангалтгүй болж, нэмэлт биометрийн өгөгдөл өгөх шаардлагатай болно гэж Travel Pulse мэдээлэв.
12-р сарын 26-нд хэрэгжиж эхэлсэн АНУ-ын Гааль, Хилийн Хамгаалалтын (USCBP) шинэ журам нь, АНУ-ын бус иргэдээс нэвтрэх эсвэл гарах үед биометрийн мэдээлэл цуглуулах ажиллагаагаа өргөжүүлж байгаа бөгөөд шинэ системийн дагуу, АНУ-ын нисэх онгоцны буудлуудаар дамжин өнгөрч буй зорчигчдын нүүр царайг автоматаар сканнердаж, ердийн үзлэгийн нэг хэсэг болгон зургийг нь авч, засгийн газрын мэдээллийн сан дахь зургуудтай нь харьцуулалт хийн, 75 жил хүртэлх хугацаанд хадгалах аж.
Зарим тохиолдолд хилийн хамгаалалтынханд илүү өргөн хүрээтэй эрх мэдэл олгосон бөгөөд Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) нь иргэн бус хүмүүсээс хурууны хээ, тэр ч байтугай ДНХ-ийн дээж зэрэг нэмэлт биометрийн мэдээлэл хүсэх эрхтэй болсон. Энэ нь гаалийн албан тушаалтнуудын нэвтрэх боомтууд дээр цуглуулах эрх бүхий мэдээллийн хүрээг эрс өргөжүүлж байна.
Гол өөрчлөлтүүдийн нэг бол, насны хөнгөлөлтийг арилгасан. Өмнө нь 14-өөс доош насны хүүхдүүд болон 79-өөс дээш насны насанд хүрэгчид биометрийн мэдээлэл цуглуулахаас ерөнхийдөө чөлөөлөгддөг байсан. Одоо эдгээр чөлөөлөлтийг арилгасан. Эрх баригчид цагаачлалын системийг зүй бусаар ашиглахаас урьдчилан сэргийлэхийн тулд шинэ дүрмийг шаардлагатай гэж тайлбарлаж байна. Түүнчлэн биометрийн мэдээллийг зөвхөн цагаачлал, гаалийн хэрэг хянан шийдвэрлэх албанд нээлттэй хэрэг үүсгэсэн хүмүүсээс "ерөнхийдөө" цуглуулна гэж мэдэгджээ.
АНУ-ын Иргэний эрхийн комиссын 2024 оны тайланд нүүр царай таних програм хангамж нь, өнгөт арьстнууд болон бусад үндэстний цөөнхийг тодорхойлохдоо алдаа гаргах магадлал өндөр байгааг тогтоожээ. Энэхүү бодлогын өөрчлөлт нь Трампын засаг захиргааны аялал жуулчлал, цагаачлалын чиглэлээр хэрэгжүүлж буй цуврал инновацийн нэг хэсэг юм. Визгүй зорчих хөтөлбөрт хамрагдаж буй орнуудын иргэдэд зориулсан цахим аяллын зөвшөөрөл болох ESTA-ийн зардлыг саяхан нэмэгдүүлсэн. Мөн, 2026 оны 1-р сарын 1-нээс эхлэн таван шинэ улсын иргэдийг хилээр нэвтрэхийг хориглох тухай хууль хэрэгжиж эхэлнэ.
Биометрийн сканнер нь хилийн албаныхны ашиглах ганц хэрэгсэл биш бөгөөд шинэ шалгалтуутад (хатуу шалгалт, үнэлгээ, сонгон шалгаруулалтын үйл явц) нь, аялагчдаас сүүлийн таван жилийн нийгмийн сүлжээний түүх, түүнчлэн утасны дугаар, имэйл хаяг, тэр ч байтугай гэр бүлийн гишүүдийн нэрийг өгөхийг шаардах болно.
АНУ-ын Цагаачлалын алба (USCBP)-аас ирүүлсэн саналд нийгмийн сүлжээний хаягуудыг ESTA өргөдлийн заавал дагаж мөрдөх хэсэг болгохоор тусгасан. Ерөнхийлөгч Трампын 14161 тоот уг захирамж нь "террорист үйлдэл хийх, үндэсний аюулгүй байдалд заналхийлэх, үзэн ядалтын үзэл суртлыг сурталчлах, эсвэл цагаачлалын хуулийг дайсагнасан зорилгоор буруугаар ашиглахыг зорьж буй гадаадын иргэдээс иргэдийг хамгаалах" зорилготой юм.
Хэрэв энэхүү санал батлагдвал, 42 орны аялагчид АНУ-д зочлохдоо илүү их суурь шалгалтанд хамрагдах шаардлагатай болохоор байна.
Холбооны шүүх Medicaid мэдээллийн сангаас цагаачдын мэдээллийг ICE руу шилжүүлэхийг зөвшөөрөв
Цагаачлалын агентууд, агаарын тээврийн зорчигчдын мэдээллээс цагаачдын мэдээллийг авч, шууд нисэх онгоцны буудлууд дээр баривчилж байна
Амазон, Майкрософт болон бусад томоохон компаниуд 2025 онд 55,000 ажилтнаа цомхотгож, хиймэл оюун ухаанаар солив
USCIS-ийн шинэ дүрэм: Хүсэлт гаргагчидын баримт бичигийг боловсруулахад, зөвхөн агентлагийн ажилтнуудын авсан гэрэл зургийг ашиглахаар боллоо