АНУ-ын машинтай хүмүүст хамгийн үнэтэй тусдаг, зам дээр их цаг зарцуулдаг мөн аюул эрсдэлтэй замтай хотууд
Wed Jun 14 2023
Олон америкчуудын хувьд ажилтай байхтай нь холбоотой, ажлын хол, ойр байршил, ирж очих зай, хугацаа, зарлага гэсэн асуудлууд тулгарч байдаг. The Hill хэвлэл, аль хотууд жолооч нарыг хамгийн их залхаадаг, мөн өндөр зарлага гардаг болон аюултай замуудтай болохыг жагсаалтаар мэдээлэв.
Хувийн санхүүгийн MoneyGeek сайт, өдөр тутмын ажилдаа зорчих үеийн эдгээр асуудлуудыг судалж, хамгийн муу үзүүлэлттэй хотуудыг эрэмбэлсэн байна.

Хүмүүсийн гомдоллож буй өөр нэг зүйл бол шатахууны үнэ юм. Мэдээжийн хэрэг, үнэ өнгөрсөн жилийн энэ үетэй харьцуулахад тийм ч өндөр биш боловч, нэлээд өндөр хэвээр байна. 2023 оны 6-р сарын эхээр улсын хэмжээнд нэг галлон (3.7 л) дундаж үнэ ойролцоогоор 3.50 доллар байхаар тооцоолсон.Гэвч зарим хотод 3.50 ам.долларын үнэтэй бензин зүгээр л олдохгүй байна. Жишээлбэл, Калифорнийн Сан Франциско хотод 6-р сарын эхээр галлон нь ойролцоогоор 4.96 долларын үнэтэй байв.
Тиймээс, MoneyGeek хотуудыг, нэг хүн жилд бензинд хэчнээн мөнгө зарцуулж буйгаар нь эрэмбэлсэн бөгөөд энэ жагсаалтыг Калифорнийн хотууд тэргүүлж байна.

Эдгээр хоёр хүчин зүйлээс гадна,Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс гаргасанүхэлд хүргэж болзошгүй замуудын талаарх мэдээлэл дээр үндэслэн,хаана хамгийн аюултай болохыг тогтоохын тулд, MoneyGeek өглөөний оргил ачааллын үеэр буюу 06:00-08:30 цагийн хооронд хамгийн их осол гардаг хотуудыг тодруулжээ.54-өөс доош насны америкчуудын нас баралтын гол шалтгаануудын нэг нь, замын осол аваар байдаг. Аюултай замтай олонхи хотууд улсын өмнөд хэсэгт байдаг нь харагдсан аж.

Судалгаагаар,мөн улс даяар дундач хотуудын оршин суугчид ажилд орох хамгийн боломжийн таатай нөхцөлд байгаа нь харагдсан.
Айова мужийн Дес Мойн хотод, шатахуун харьцангуй хямд, хүмүүс ажилд явахдаа нэг талдаа 20 минут зарцуулдаг. Аляскийн Анкориж хотод өглөөний ачаалал ихтэй үед хүний амь нас хохирсон осол бараг гардаггүй.Санта Барбара (Калифорни), Баффало (Нью-Йорк), Омаха (Небраска) зэрэг хотууд эхний тавд багтжээ.
Та хотуудын бүрэн жагсаалтыг https://www.moneygeek.com/insurance/auto/analysis/cities-with-the-worst-commutes/#full-data-set харж болно.








