Anu.mn
АНУ-ын компаниуд, Hyundai, Kia-гийн машинууд хэт их хулгайлагддаг учраас даатгахаас татгал ...

АНУ-ын компаниуд, Hyundai, Kia-гийн машинууд хэт их хулгайлагддаг учраас даатгахаас татгалзаж байна

Wed Feb 08 2023
АНУ-ын компаниуд, Hyundai, Kia-гийн машинууд хэт их хулгайлагддаг учраас даатгахаас татгалзаж байна

АНУ-ын хамгийн том автомашины даатгагчид болох Progressive and State Farm компаниуд хулгайлахад дэндүү амархан Hyundai, Kia загваруудыг зарим хотод даатгахаас татгалзаж байгаа тухай CNN мэдээлжээ.

Хэд хэдэн тайланд, даатгалын компаниуд Денвер, Колорадо, Миссуригийн Сент-Луис зэрэг хотуудад эдгээр тээврийн хэрэгслийн даатгалд хамруулахаа больсон гэж мэдэгджээ.

Өнгөрсөн есдүгээр сард, Замын Ослын Мэдээллийн Хүрээлэн (HLDI) даатгалын нөхөн төлбөрийн талаар мэдээлсэн бөгөөд 2015-2019 онуудад зарим Hyundai, Kia-гийн машинууд, ижил он, насжилттай бусад машинуудаас хоёр дахин их хулгайлагдсан байна. , Учир нь тэдний олонх нь, тухайн үеийн бусад машинуудад байдаг хулгайгаас урьдчилан сэргийлэх үндсэн технологиуд байдаггүй. Ялангуяа, компьютерийн чип, болон түлхүүрийн чип дээр тулгуурладаг электрон иммобилизатор байдаггүй. Түлхүүр нь үнэхээр тэр машиных гэдгийг батлахын тулд эдгээр чипүүд мэдээлэл солилцдог. Хэрэв биш бол immobilizer нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоох ёстой байдаг аж.

HLDI-ийн мэдээлснээр, 2015-2019 онуудад борлуулагдсан автомашины 96%-д иммобилизатор стандарт тоног төхөөрөмж байсан, харин тухайн үед Hyundai болон Kia-гийн дөнгөж 26% нь ийм төхөөрөмжтэй байсан. Товчлуур асаах системтэй машинууд нь оруулах, эргүүлэх шаардлагатай металл түлхүүрийн оронд иммобилизатор байдаг, гэвч түлхүүрээр асаадаг бүх загваруудад байдаггүй гэжээ. Эдгээр машиныг хулгайлах нь 2021 онд сошиал медиагийн чиг хандлага болсон гэж HLDI мэдэгдээд, автомашины хулгайч нар  унаж явсан бичлэг, тэр байтугай машиныг хэрхэн хулгайлах талаар тайлбарласан видео бичлэгүүдийг нийтэлж байв. Энэ төрлийн  гэмт хэрэг анх газар авч байсан Висконсин мужид, Hyundai болон Kia автомашинууд хулгайлагдсан гэмт хэргийг доллараар үнэлэхэд 2019 оны түвшнээс 30 дахин өссөн байна. “Энэ нь, Hyundai, Kia маркийн автомашины үнэ цэнийг бууруулсан. Энэ бол манай үйлчлүүлэгчид болон автомашины даатгалын бүх салбарт нөлөөлж буй томоохон асуудал юм." гэж даатгалын компани мэдэгджээ.

“Progressive даатгал, зарим зах зээл дээр эдгээр тээврийн хэрэгслийн даатгалын хамрах хүрээг багасгасан. Өнгөрсөн онд, Hyundai, Kia маркийн автомашины хулгайн гэмт хэргийн тоо гурав дахин өссөн, мөн  эдгээр машин хулгайд өртөх магадлал бусдаасаа 20 дахин их байна. Бид бодлогоо эрсдэлийн түвшинд тулгуурлан үнэлдэг тул хулгайн гэмт хэргийн тоо ихэссэн нь эдгээр тээврийн хэрэгслийг даатгахад маш хэцүү, үнэтэй болгодог. Үүний хариуд бид зарим газарт тарифаа нэмэгдүүлж, эдгээр загваруудын заримыг шинээр даатгах бодлогыг хязгаарласан." гэж компанийн төлөөлөгч Жефф Сибел ярьж байв.

Hyundai болон Kia нь, АНУ-д тусдаа компани хэлбэрээр ажилладаг боловч, Hyundai Motor Group нь,  Kia-гийн томоохон хувийг эзэмшдэг учираас Hyundai, Kia-ийн төрөл бүрийн загварууд ихэнх технологуудаа хуваалцдаг. Одоо бүх Киа автомашинд хөдөлгүүрийн иммобилизатор стандарт тусгагдсан. Мөн тээврийн хэрэгслийн хамгаалалтын программ хангамжийг боловсруулж, туршиж байгаа гэж мэдэгдсэн бөгөөд үнэ төлбөргүй олгодог энэхүү программ хангамжийг КIA, эзэмшигчдэдээ мэдэгдэж эхэлсэн гэсэн байна. Харин  "Hyundai" компани, улсын хэмжээнд жолооны хүрдний түгжээг үнэ төлбөргүй орон нутгийн иргэдэд тараахын тулд, зарим цагдаагийн хэлтсүүдэд олгож байгаа, мөн Hyundai-ийн дилерүүд, автомашины хамгаалалтын иж бүрдлийг үнэ төлбөргүй суулгаж байна гэж  мэдэгджээ. 

Сүүлд нэмэгдсэн