Anu.mn
АНУ-ын компаниуд ажилчдынхаа стрессийг тайлахын тулд гэрийн тэжээвэр амьтдыг ашигладаг

АНУ-ын компаниуд ажилчдынхаа стрессийг тайлахын тулд гэрийн тэжээвэр амьтдыг ашигладаг

Thu Dec 22 2022
АНУ-ын компаниуд ажилчдынхаа стрессийг тайлахын тулд гэрийн тэжээвэр амьтдыг ашигладаг

Хүчирхэг бизнес эрхлэгчдийн нэг Синди Паски, ажилд орохоор ирсэн хүмүүст, ажил дээрээ амьтдад хайртай байх ёстой гэсэн нэгэн ер бусын гэмээр шаардлага тавьдаг гэж USAToday-мэдээлэв.

3600 ажилтантай, 46 муж, 14 улсад төлөөлөлтэй Strategic Staffing Solutions компанийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал Паски, гэрийн тэжээвэр амьтдаа ажил дээрээ авчирахыг хүлээн зөвшөөрдөг. Тэрээр өөрийн нөхөр S3 нэрээр алдаршсан хүний нөөц, зөвлөх компанийн захирал Пол Хакслигийн нэгэн адил амьтдад хайртай гэнэ.

Детройт хотын нэгэн түүхэн барилгын хоёр давхарыг эзэлдэг оффисынх нь давхар бүрт гурван муур амьдардаг. Энэ офис муурнуудын байнгын гэр бөгөөд Паски тэднийг зулзага байхад нь, мужийн хамгийн том амьтан хамгааллын ашгийн бус байгууллага болох Michigan Humane-с  өргөж авснаас хойш тэнд амьдарч байгаа юм.  Мөн Паски, Хаксли нар гэртээ, муур найзуудтайгаа сайхан харьцдаг Дорни гэдэг нохой бас өөр хэд хэдэн мууртай бөгөөд тэд нар нь S3-ын офисын байнгын зочид юм.

Тэжээвэр амьтад бизнест ашигтай

Паски, тэжээвэр амьтдад аз жаргалтай амьдрал өгөхийг чухалд тооцож, бизнест ашигтай гэж үздэг гэрийн тэжээвэр амьтдыг ажлын орчинд нэгтгэж буй анхдагч хүн юм.  Өнгөрсөн жил 500 удирдах албан тушаалтны дунд явуулсан судалгаагаар. тэдний 60 орчим хувь нь ажилчдынхаа гэрийн тэжээвэр амьтдын асуудалд илүү уян хатан хандахаар төлөвлөж байсан нь тогтоогджээ.

Мөн өөр нэг судалгаанд хамрагдсан тэжээвэр амьтадтай 1500 ажилтнуудын 57% нь, үслэг хамтрагчаа ажилдаа авчрах боломжтой бол ажилдаа эргэн орохдоо баяртай байх болно гэсэн байна. Энэ асуудал олон америкчуудыг хөнддөг зүйл бөгөөд АНУ-ын нийт өрхийн 70 орчим хувь нь (85 сая гэр бүл) тэжээвэр амьтантай. Энэ ангилалд дор хаяж 37 сая millennial хүмүүс багтдаг.

Гэрийн тэжээвэр амьтадтай байх, тэдэнтэйгээ цагийг өнгөрөөх нь орчин үеийн ажиллах хүчний хувьд зөвхөн чухал байгаад зогсохгүй амьтанд ээлтэй байх нь ажлын таатай орчин бүрдүүлэхээс эхлээд авъяаслаг хүмүүсийг татах зэрэг давуу талуудтай болохыг ажил олгогчид ойлгож эхэлж байна.

"Хүмүүс амьтдад хайртай. Энэ нь илүү аз жаргалтай ажлын орчинг бүрдүүлдэг. Энэ бол зүгээр л гайхалтай зүйл. Оффисын муур нь стресс тайлж, ажлын орчинг зугаатай болгодог.” гэж Хаксли ярьж байна. Хэдийгээр S3-ийн ажилчид гэрийн тэжээвэр амьтдаа ажил дээрээ байнга авчирдаггүй ч амьтан асрах газар хаалттай үе эсвэл өөр ямар нэг зүйл тохиолдсон үед тэжээвэр амьтдаа ажилдаа авч ирэх боломжтой байдаг. Мөн өөр нэг S3-ын оффист долоо хоногийн нэг өдөр хүн бүр тэжээвэр амьтдаа ажилдаа авчрах боломжтой. Детройт хотын оффисын муурнууд,  гэр бүлийн дулаан уур амьсгалыг ажлын орчинд бий болгоход тусалдаг. "Тэд маш сайн стресс тайлагч. Мөн компанидаа ажилчдыг татахад тустай, мөн  оффисын ажилтнуудын сэтгэл санааг өргөж өгдөгөөс гадна энэхүү гэрийн тэжээвэр амьтдад ээлтэй орчин нь үйлчлүүлэгчдийн сонирхлыг татахуйц борлуулалтын цэг болж байна. Мөн энэ нь хүмүүсийг сонгох шалгуурын нэг хэсэг болдог. Манай компанийн энэхүү соёл биднийг бусдаас ялгаруулдаг." гэж Паски итгэлтэйгээр ярьдаг байна.

Michigan Humane-ын Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал, Амьтны сайн сайхны төлөөх нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн дарга Мэтт Пеппер, -“ Гэрийн тэжээвэр амьтад биднийг илүү аз жаргалтай, эрүүл болгодог, хэрэв та гэрийн тэжээвэр амьтантай бол илүү идэвхтэй байж, зүрхний шигдээс, цус харвалтаар үхэх магадлал багасдаг. Амьтанд зүгээр л хүрэх нь цусны даралтыг бууруулдаг. Мөн, компанидаа  авьяаслаг залуучуудыг татаж, хадгалж үлдэхийг хүсвэл ерөнхий төлөвлөгөөндөө гэрийн тэжээвэр амьтдыг хүлээн зөвшөөрдгөө тусгаж, гэрийн тэжээвэр амьтадтай хүмүүсийг дэмждэг ажлын орчинг бүрдүүлэх хэрэгтэй." гэсэн байна.

Паски үүнийг S3-ын офисууд дээр ажигласан бөгөөд компанийнх нь тэжээвэр амьтдад чиглэсэн философи нь, ажилчдыг ажилд авах үеийн бусад компаниудтай өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсэн нь харагдсан. Эцсийн эцэст амьтад бол гайхалтай хамтрагчид" гэж бичжээ.

Сүүлд нэмэгдсэн