Anu.mn
АНУ-ын хотуудад баян чинээлэгт тооцогдохын тулд хэр их мөнгө олдог байх хэрэгтэй вэ?

АНУ-ын хотуудад баян чинээлэгт тооцогдохын тулд хэр их мөнгө олдог байх хэрэгтэй вэ?

Thu Jul 28 2022
АНУ-ын хотуудад баян чинээлэгт тооцогдохын тулд хэр их мөнгө олдог байх хэрэгтэй вэ?

SmartAsset санхүүгийн компани, Америкийн 100 том хотуудын орлогын хуваарилалтад дүн шинжилгээ хийж, баян чинээлэг гэж тооцогдохын тулд гэр бүлүүдийн орлого хэр их байх ёстойг тооцоолсон талаар digg.com мэдээлэв.

Хүн амын тооллогын товчооны мэдээллээс үзэхэд Америкийн нэг өрхийн дундаж орлого 65,000 орчим доллар байна. Хэрэв нэг өрх үүнээс хоёр дахин их буюу дор хаяж 130,545 ам.долларын орлоготой бол Америкийн "баячуудын" эзэлдэг 20 хувьд багтдаг байна.

АНУ-ын 36 томоохон хотуудын чинээлэг давхаргын 20 хувьд багтах өрхийн доод орлого нь бага орлоготой өрхийн хамгийн өндөр орлогоос 100,000 доллараар илүү байгаа нь харагджээ.

Калифорниа мужийн хотуудад оршин суугчид чинээлэг давхаргын 20 хувьд багтахын тулд АНУ-даа хамгийн өндөр орлогогыг олдог байх хэрэгтэй. Сан Франциско, Фремонт, Сан Хосегийн чинээлэг давхаргын 20 хувьд тэнцэх, тэдний нэг болохын тулд таны өрхийн орлого 250,000 доллараас дээш байх ёстой аж.

Харин 100,000 доллараас бага орлоготой ч, АНУ-д чинээлэг хүмүүсийн эхний 20% -д багтаж болох 14 хот бий. Эдгээрт Детройт, Ньюварк, Мемфис зэрэг орно.

Орлогын босго өндөртэй 10 хот:

  • Сан Франциско, Калифорниа муж
    Орлогын доод босго (бага орлоготой өрх): 36,314 доллар.
    Дундаж босго (дундаж орлоготой өрх): $119,136.
    Баян чинээлэг өрхийн 20%: 250,000 доллар.
  • Фремонт, Калифорниа
    Орлогын доод босго: 64,042 доллар.
    Дундаж босго: $142 37.
    Баян чинээлэг өрхийн 20%: 250,000 доллар.
  • Сан Хосе, Калифорниа
    Орлогын доод босго: 46,984 доллар.
    Дундаж босго: $117,324.
    Чинээлэг өрхүүдийн 20%: 226,098 доллар.
  • Арлингтон, Виржиниа
    Орлогын доод босго: 55,463 доллар.
    Дундаж босго: $122,604.
    Баян чинээлэг 20%: 220,946 доллар.
  • Ирвин, Калифорниа
    Орлогын доод босго: 40,128 доллар.
    Дундаж босго: $108,318.
    Чинээлэг 20% өрх: 205,415 доллар.
  • Вашингтон ДС
    Орлогын доод босго: 29,139 доллар.
    Дундаж босго: 90,842 доллар.
    Баян чинээлэг 20%: 198,673 доллар.
  • Сиатл, Вашингтон
    Орлогын доод босго: 38,538 доллар.
    Дундаж босго: 97,185 доллар.
    Баян чинээлэг 20%: 197,128 доллар
  • Скотсдейл, Аризона
    Орлогын доод босго: 38,220 доллар.
    Дундаж босго: 91,042 доллар.
    Баян чинээлэг 20%: 187,883 доллар.
  • Плано, Техас
    Орлогын доод босго: 46,288 доллар.
    Дундаж босго: 96,348 доллар.
    Баян чинээлэг 20%: 180,516 доллар.
  • Окланд, Калифорниа
    Орлогын доод босго: 27,279 доллар.
    Дундаж босго: 80,143.33 доллар.
    Баян чинээлэг 20%: 172,633 доллар.

Орлогын хамгийн бага босготой 10 хот:

  • Детройт, Мичиган
    Орлогын доод босго: 11,012 доллар.
    Дундаж босго: 32,498 доллар.
    Баян чинээлэг 20%: 70,444 доллар.
  • Кливленд, Охайо
    Орлогын доод босго: 11,216 доллар.
    Дундаж босго: 31,838 доллар.
    Баян чинээлэг 20%: 70,465 доллар.
  • Толедо, Охайо
    Орлогын доод босго: 14,824 доллар.
    Дундаж босго: 39,155 доллар.
    Баян чинээлэг 20%: 78,843 доллар.
  • Хиалеа, Флорида
    Орлогын доод босго: 15,679 доллар.
    Дундаж босго: 38,471 доллар.
    Чинээлэг өрхүүдийн 20%: 80,436 доллар.
  • Нью-Жерси, Ньюарк
    Орлогын доод босго: 12,985 доллар.
    Дундаж босго: 37,476 доллар.
    Баян чинээлэг 20%: 83,386 доллар.
  • Милуоки, Висконсин
    Орлогын доод босго: 16,876 доллар.
    Дундаж босго: 43,125 доллар.
    Баян чинээлэг 20%: 86,865 доллар.
  • Буффало, Нью Йорк
    Орлогын доод босго: 13,927 доллар.
    Дундаж босго: 39,677 доллар.
    Баян чинээлэг 20%: 86,930 доллар.
  • Мемфис, Теннесси
    Орлогын доод босго: 16,341 доллар.
    Дундаж босго: 41,864 доллар.
    Баян чинээлэг 20%: 88,187 доллар.
  • Тусон, Аризона
    Орлогын доод босго: 18,719 доллар.
    Дундаж босго: 45,227 доллар.
    Баян чинээлэг 20%: 89,118 доллар.
  • Форт Уэйн, Индиана
    Орлогын доод босго: 22,927 доллар.
    Дундаж босго: 51,545 доллар.
    Баян чинээлэг 20%: 89,118 доллар

Эх сурвалж: forumdaily.com

Сүүлд нэмэгдсэн