АНУ-ын хамгийн үзэсгэлэнтэй, ер бусын долоон гудамж
Sun Jan 08 2023
Бүх гудамжууд адилхан байдаггүй бөгөөд гоё дур булаам байхын тулд түүхтэй холбоотой байх эсвэл тод өнгийн будагтай, гял цал байх шаардлагагүй. Харин байгалийн өвөрмөц байдал, уур амьсгал, онцгой архитектураараа алдаршдаг гэж HouseandGarden бичжээ.
Очиж үзэхэд санаанаас гарахааргүй, үзүүштэй АНУ-ын хамгийн гайхалтай гудамжууд:
Бруклин, Нью Йорк
Бруклины Дамбо орчмын чулуун гудамжаар алхаж буй хүмүүсийн хувьд Манхэттэний гүүрийг гэнэт харах нь гайхалтай гэнэтийн бэлэг байх болно. Washington болон Water Street-ийн уулзвар дээр нутгийн иргэд болон жуулчид Манхэттен, Бруклин хоёрыг холбосон хамгийн урт гүүрний сүр жавхлант гоо үзэсгэлэнг үзэх боломжтой. Мэдээжийн хэрэг, Washington Street-н хоёр талд байрлах тэгш хэмтэй барилгууд нь түүнийг илүү гайхалтай болгодог бөгөөд энэ нь тухайн бүс нутгийн хамгийн сайн архитектурын гэрэл зургийг буулгаж авах боломж юм.
Сан Франциско, Калифорниа
Сан Франциско дахь Lombard Street нь хотын хамгийн их хөлтэй газруудын нэг болжээ. Жуулчид, жолооч нар олон мушгиа эргэлтүүдийг хэрхэн давж гарахыг харахаар ихэвчлэн цуглардаг. 1922 онд баригдсан уг гудамжийг эгц толгод руу гарахдаа машинууд хурдаа сааруулдаг байхаар төлөвлөжээ. Жолооч нарт 8 км цагийн хурдтай явахыг зөвлөж байна.

Сан Франциско, Калифорниа
“Миссис Даутфайр” (1993), “Full House” (1987–1995) зэрэг кинонуудаар алдаршсан Сан Францискогийн Аламо талбайн ойролцоох Steiner Street-д байрлах эгнүүлэн барьсан байшингууд нь жил бүр олон мянган жуулчдыг татдаг түүхэн дурсгалт газар болжээ. . Виктория, Эдвардийн үеийн байшингууд нь янз бүрийн пастелийн өнгөөр гоёмсог будагдсан байдаг.

Бостон, Массачусетс
Хэрэв Бостонд нэгэн уран зураг мэт үзэсгэлэнт газар байдаг нь Бикон Хилл юм. Америкийн Холбооны сонгодог хэв маягийн (болон Викторийн үеийн цөөн хэдэн) байшингуудын дундах эгц нарийхан гудамжнуудаараа алдартай, Бикон Хилл 1795 онд баригдсан харин Acorn Street бол колоничлолын үеийн Бостоны загварлаг зураглал учраас бүхэл бүтэн хотын хамгийн их гэрэл зураг авдаг газруудын нэг юм. Дээрээс нь Бостоны олон нийтийн цэцэрлэгт хүрээлэнгээс хэдхэн минутын зайтай.

Теллурайд, Колорадо
Теллурайд, 1878 онд хөгжиж буй уул уурхайн хот болон байгуулагдсан. Түүний анхны хоёр, гурван давхар, хавтгай дээвэртэй байгууламжууд өнөөг хүртэл олон гудамжинд байдаг. Тодруулбал, Колорадогийн өргөн чөлөө гэж нэрлэгддэг гол гудамж хотын хамгийн алдартай дурсгалт газар хэвээр байна. Баруун Колорадогийн өргөн чөлөөнд 1895 онд баригдсан Нью Шеридан зочид буудал баригдсан даруйдаа, шинээр ирсэн хүмүүс болон голдуу алтанд шунасан магнатуудын очих дуртай газар болж байв. Одоо ч Теллурайдын нийгмийн амьдралын төвд хэвээр үлджээ.

Майами далайн эрэг, Флорида
Art Deco дизайны хөдөлгөөн Парисаас үүссэн байж болох ч, америкчуудын геометрийн хүчтэй нөлөө бүхий пастелийн өнгөт архитектурыг, Майами далайн эрэг орчмын алдарт Ocean Drive сануулдаг. Атлантын далайтай зэрэгцэн орших Ocean Drive нь тийм ч урт биш /ердөө 15 блок/ боловч өнгөлөг гудамж нь зочид, жуулчид, тэр ч байтугай орон нутгийнхаа оршин суугчдыг хүртэл ихэд татаж байдаг сонирхолтой түүхтэй. Энэ бүхэн 20-р зууны эхээр South Beach эрэгт Lincoln Road замд, тус нутгийн анхны тансаг зэрэглэлийн зочид буудал, алдартай худалдааны бүсийг барьсан бизнес эрхлэгч Карл Фишерээс эхэлсэн. Удалгүй The Colony Hotel, Clevelander South Beach Hotel and Bar, Roy F. France-ын зохион бүтээсэн Cavalier South Beach зочид буудал зэрэг олон нэрийн зочид буудлууд гарч ирэв. 1940-өөд он гэхэд Өмнөд далайн эрэг нь тус улсын хамгийн алдартай газруудын нэг болсон бөгөөд эдгээр зочид буудлууд өнөөдөр Ocean Drive дээр ажилладаг.
Саванна, Жоржиа
Испанийн хөвдөөр хучигдсан Саванна хот үнэхээр үзэсгэлэнтэй байсан тул Холбооны арми зүүн Жоржиагаар дайран өнгөрөх үед, генерал Шерман хотыг устгахаас татгалзсан гэдэг. Чухамдаа тэрээр 1864 оны 12-р сарын 22-нд ерөнхийлөгч Абрахам Линкольнд Христийн Мэндэлсний Баярыг тохиолдуулан энэхүү гял цал хотыг бэлэглэсэн утга бүхий одоо бүхний мэдэх, алдартай цахилгаанаа илгээж байжээ. Энэ хотын дүр зургийг нэртэй киноны хамгийн алдартай үзэгдлүүдийн нэг болох Форрест Гамп, өмнөд нутгийн нэгэн сонин автобусны зогсоол руу хөтөлсөн үйл явдлуудын тухай өгүүлэх үед арын дэвсгэрт ашигласан байдаг. Саванна нь, өмнөдийн олон хорооллуудаас ялгаатай нь явганаар явах боломжтой хот бөгөөд зугаалж болох хамгийн үзэсгэлэнтэй газар нь,1940-өөд оны түүхэн театраас эхлээд хувцасны чимэг, хуучин номын дэлгүүр хүртэл дүүрэн байдаг Bull Street гудамж юм.








