АНУ-ын хамгийн сэтгэл хөдөлгөм үзэсгэлэнтэй ч, аюултай таван зам
Fri Feb 10 2023
Энэхүү аюултай замууд нь, яалт ч үгүй бодитоор оршиж, аялагчид болон орон нутгийн иргэдийн санааг зовоож, түгшээж байдаг. Эгц уналттай, нарийхан, мушгиа уулын зам эсвэл хөдөлгөөн ихтэй, хурдны өндөр хязгаарлалттай хурдны замууд зэрэг жолооч нарт ихээхэн аюул учруулж болох олон зам байдаг. Тус улсын хамгийн аюултай замуудыг эмхэтгэж Traveller365 нийтэлжээ. Эдгээр замууд хэдийгээр үзэсгэлэнтэй, өвөрмөц, мөн туршлага өгдөг ч, жолооч нарт ноцтой аюул учруулдаг байна. Тиймээс аялалд гарахын өмнө, аялах чиглэлийнхээ замын нөхцөл байдал, аюултай хэсгүүдийн талаар мэдэх, ан амьтан болон бусад болзошгүй аюулаас сэрэмжтэй байх, зохих урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах нь чухал юм.
Сая долларын хурдны зам, Колорадо
Энэ үзэсгэлэнт уулын зам нь, Rocky Mountains-ийн гайхалтай үзэсгэлэнт газрыг дайран өнгөрч, нүдээ баясгах сайхан боломжийг санал болгодог ч, АНУ-ын хамгийн үхлийн аюултай замуудын нэг гэж тооцогддог. Сан Хуан уулсаар дамжин өнгөрөх энэ хурдны зам нь, эгц өгсүүр, уналттай, хотгор гүдгэр ихтэй, хашлагагүй, нарийхан, эргэлт, тойролт ихтэй мушгиа зам юм. Хүйтний улиралд, цас, мөс нь замыг улам аюултай болгож, хамгийн туршлагатай жолооч нарт ч хэцүү болдог байна.
2-р зам (Route 2), Монтана
Энэхүү алслагдсан зам нь Монтанагийн цөлийг дайран өнгөрдөг бөгөөд тус улсын хамгийн үхлийн аюултай хурдны замуудын нэгд тооцогддог. Зам нь нарийхан, хашлагагүй тул цаг агаарын таагүй нөхцөлд навигац хийхэд хүндрэлтэй, аюултай зам юм. Мөн зэрлэг амьтад болон ихэвчлэн хандгай зам дээр гарч ирдэг аюултай.
Зам №1 (U.S. Route 1), Флорида
Флоридагийн зүүн эрэг дагуух энэ зам нь ачаалал ихтэй, хурдны өндөр хязгаарлалттай гэдгээрээ алдартай. Ачаалал ихтэй байдгаас жолооч нар, эгнээнээсээ гарах тохиолдлууд ихээр гардаг, энэ нь, өндөр хурдны хязгаарлалттай хөдөлгөөний үед аюултай, ялангуяа энэ талаар сайн мэдэхгүй хүмүүст илүү аюул учруулдаг.
Хана хурдны зам (The Hana Highway) Хавай
Хэдийгээр Мауи уулын эрэг дагуух замаар салхи татуулан давхих сайхан ч, зам нь нарийхан, байгалийн тогтоцоос болсон мушгиа, мөн хашлагагүйгээс цаг агаарын таагүй нөхцөлд навигац хийхэд хүндрэлтэй байдаг зэрэг нь түүнийг аюултай, хэцүү болгодог. Мөн зам дагуух өтгөн шигүү ургамлууд нь үзэгдэх орчныг багасгаж, аюулыг нэмэгдүүлдэг.
Виржиниа мужийн Blue Ridge Parkway
Энэхүү үзэсгэлэнт зам нь, Виржиниагийн уулсаар дамжин өнгөрдөг. Гэхдээ энэ зам нь, нарийхан, хотгор гүдгэр ихтэй, огцом эргэлт тойролтууд болон эгц өгсүүр, уналттай зэргээс аюултай байдаг. Түүнчлэн, ихэвчлэн манантай байдаг нь үзэгдэх орчинг багасгаж, осол аваар гарах эрсдэлийг нэмэгдүүлдэг.








