
АНУ-ыг гайхамшигтай үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүйгээр төсөөлөхөд бэрх. Эдгээр байгалийн бүс нутгийганхааралтай арчилгаагаар ирээдүй хойч үедээ үлдээхийг зорьж байна гэж Only in Your State сэтгүүл мэдээлэв.
1. Гранд Тетон үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Вайоминг)
Вайоминг мужийн баруун хойд хэсэгт орших Гранд Тетон үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 300,000 акр (121,405 га) гаруй цэвэр ландшафтыг хамардаг. Хамгийн ихээр онцлох гайхамшиг нь, хаанаас эхэлсэн нь мэдэгддэггүй, газраас хэдэн мянган футын өндөрт өргөгдсөн уул нурууд юм.
2. Кенай Фьордсын үндэсний цэцэрлэгт хүрээлэн (Аляска)
АНУ-д жинхэнэ мөсөн голуудыг харж болох цөөхөн газар байдаг бөгөөд Кенай Фьордсын үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол тэдний нэг юм. 40 гаруй мөсөн голтой энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь ховор маш үзэсгэлэнтэй. Мөсөн голоос гадна зочид халим, чоно, далайн хав зэрэг гайхалтай олон төрлийн зэрлэг ан амьтдыг үзэх боломжтой.
3. Их Утаат Уулсын Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн (Хойд Каролина, Теннесси)
Их Утаат Уулс хэрхэн ийм нэртэй болсон нь нууц биш юм. Аппалачийн нурууны энэ хэсэг нь өтгөн манангаар бүрхэгдсэн байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь явган аяллын зам, зам дагуух үзэмж, ер бусын кемпийн газруудаар дүүрэн байдаг. Энэ нь АНУ даяар хамгийн их зочилдог цэцэрлэгт хүрээлэн юм.
4. Акадиа Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн (Мэн)
1919 онд Миссисипи мужийн зүүн хэсэгт орших анхны үндэсний цэцэрлэгт хүрээлэн болгон байгуулагдсан энэхүү гайхамшигт байгалийн цэцэрлэгт хүрээлэн нь, эрэг орчмын гайхамшигт газар юм. Тус цэцэрлэгт хүрээлэн нь 47,000 акр (19,020 га) явган аяллын зам, ой мод, гайхалтай байгалийн үзэсгэлэнтэй. Энэхүү цэцэрлэгт хүрээлэнг гэрэл зурагчдын диваажин гэж тодорхойлдог.
5. Арчес Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн (Юта)
Юта мужийн Арчес Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн нь, АНУ-ын хамгийн өвөрмөц цэцэрлэгт хүрээлэнгүүдийн нэг. Ангараг гарагийн ландшафтыг санагдуулдаг энэхүү байгалийн бүс нь нуман хаалганууд мэт бутарч элэгдэж буй чулуулгийн формацуудаас бүрддэг. Эдгээр эмзэг тогтоцуудын зарим нь бүрэн нурах нь цаг хугацааны л асуудал болоод байгаа юм.
Трамп 2-р сарын 22-ны өдрийг хууль бус цагаачдын гарт амиа алдсан Америкчуудын дурсгалын өдөр болгон зарлав