
АНУ-ын Хүнс, Эмийн Захиргаа (FDA)-аас, хэрэглэгчид, өвчтөнүүд болон эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд радио давтамжийн (RF) микро зүү төхөөрөмж ашигладаг зарим гоо сайхны процедур нь ноцтой хүндрэл учруулж болзошгүйг анхааруулж байна.
FDA, эдгээр төхөөрөмжүүд нь, микро зүү гэж нэрлэгддэг олон жижиг электродуудыг ашиглан радио давтамжийн энергийг арьс руу болон түүний доод давхаргад дамжуулж, тухайн хэсгийн эд эсийг халахад хүргэдэг. Арьсны гадаад төрхийг сайжруулах зорилготой арьсны болон гоо зүйн процедурт (үрчлээ багасгах, чангаруулах, залуужуулах гэх мэт), эдгээрийг ашиглах нь ноцтой гаж нөлөө буюу түлэгдэлт, сорвижилт, арьсан доорх өөхний алдагдал, муруйлт, мэдрэлийн гэмтэл зэрэгт хүргэх боломжтой. Зарим ноцтой тохиолдолд, хохирогчид мэс засал эсвэл бусад эмчилгээ хийлгэх шаардлагатай болдог байна. Мөн, эдгээр нөхцөл байдлыг үнэлгээ хийхэдтуслах зорилгын хүрээнд, гоо сайхны болон арьсны эмчилгээний зорилгоор радио давтамжийн микро зүү төхөөрөмж ашиглахтай холбоотой аливаа хүндрэлийн талаар мэдээлэхийг уриалжээ.
Хүмүүст өгөх зөвлөгөө
Эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд өгөх зөвлөмж
• Дээрх зөвлөмжийг өвчтөнүүд болон тэдний гэр бүлд танилцуулах.
• Радио давтамжийн микро зүүний төхөөрөмжтэй холбоотой ноцтой хүндрэлүүд, түүний дотор түлэгдэлт, сорвижилт, өөх тосны алдагдал, гажиг, мэдрэлийн гэмтэл зэрэг эмнэлгийн оролцоо шаардлагатай байж болзошгүй талаарх мэдээллийг мэдэж байх.
• Эдгээр төхөөрөмжөөр эмчилсний дараа өвчтөнүүдэд тулгардаг аливаа хүндрэлийг FDA-д мэдээлэх.
FDA нь арьс судлалын болон гоо зүйн процедурт радио давтамжийн микро зүү хийх төхөөрөмжийг ашиглахтай холбоотой болзошгүй ноцтой эрсдэлийн талаар өвчтөн, тэдний гэр бүл, эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд мэдээлдэг. Тус агентлаг үйлдвэрлэгчидтэй хамтран асуудлыг үнэлж, эрсдэлийг бууруулах арга хэмжээг тодорхойлж байна.
FDA нь сөрөг үйл явдлын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хянаж, шинэ, чухал мэдээлэл гарч ирэх үед олон нийтэд мэдээлэх болно.
Массачусетсийн сүм, Христийн мэндэлсний өдөрт зориулан сүмийнхээ өмнө босгодог түүхэн билэгдлийн дүрсүүдээ, түүнийг албадан гаргасан гэсэн утгаар Есүсгүйгээр бүтээж, “ICE ирээд явсан” гэсэн зурагт хуудас тавьжээ
Трампын шинэ Үндэсний аюулгүй байдлын стратеги — “Америк нэгдүгээрт”, “Орос одоо дайсан биш”
АНУ-ын Татварын Алба (IRS), татварын улирал эхлэхээс өмнө анхаарууштай чухал өөрчлөлтийг зарлав
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах үнэгүй тасалбар болон 1000 долларын бэлэгтэй "баярын урамшуулал" аян эхлүүлэв