АНУ-ын, хүүхдүүдтэйгээ хамт очиж үзүүштэй арван гайхалтай газар

Амралтын өдрүүдээр үндэсний цэцэрлэгт хүрээлэн, музей болон бусад түүхэн дурсгалт газруудыг хүүхдүүддээ танилцуулж, гэр бүлээрээ аялах сайхан боломж олгох, Америкийн хамгийн шилдэг 10 газрыг сонгосноо GoBankingRates.com танилцуулжээ.
1. Йеллоустоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гайхалтай байгалийн үзэсгэлэн, гайхамшигт тогтоцуудыг хараад сэтгэл хөдлөлд яалт ч үгүй автна. Идэвхтэй галт уул Йеллоустоун уг цэцэрлэгт хүрээлэнгээс доош байрлах бөгөөд 10,000 гаруй халуун рашаан оргилж, 300 орчим хүрхрээ байдаг. Мөн хандгай, бизон, гризли баавгай гэх мэт гайхалтай олон тооны зэрлэг ан амьтад байдаг.
2. АНУ-ын пуужин, сансрын нислэгийн төв
Тус төв нь Алабама мужийн Хантсвилл хотод байрладаг бөгөөд дэлхийн хамгийн том сансрын музей, мөн хүүхдийн шинжлэх ухааны зуслангийн төв юм. Энд үзэх, харах зүйл маш их, пуужинтай адил, хөөрөх үеийн мэдрэмжийг өгөх төхөөрөмжүүд суурилуулсан байдаг. Тасалбарын үнэ, 5-12 насны хүүхдүүдийн хувьд 16 доллар, 13 ба түүнээс дээш насны хүүхдүүдийн хувьд 24 доллар байдаг.
3. Grand Canyon National Park
Гранд хавцал нь хүүхдүүд, насанд хүрэгчдэд мартагдашгүй сэтгэгдэл үлдээдэг гайхалтай газар тул, гэр бүл бүрийн үзэх ёстой зүйлсийн жагсаалтад багтах ёстой газар бөгөөд энэхүү Колорадо гол урсдаг хавцал нь хавар, зун, намрын улиралд хамгийн үзэсгэлэнтэйгээрээ алдаршсан үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг юм. Машинаар аялах 7 хоногийн тасалбар 30 доллар байдаг.
4. One World Trade Center /Дэлхийн худалдааны төв/
2001 оны 9-р сарын 11-ний террорист халдлагын үеэр сүйрсэн Дэлхийн худалдааны төвийн хуучин цогцолборын суурин дээр АНУ-ын хамгийн өндөр барилга болох One World Trade Center баригдсан.Та хүүхдүүдтэйгээ 60 секундын дотор 102 давхарт лифтээр гарч, а Нью-Йорк хотыг шувуу нисэх өндрөөс тольдон харах боломжтой. Тасалбарын үнэ насанд хүрэгчдэд $34, хүүхдэд $28 байна. Мөн 9/11 Memorial Plaza болон анхны Дэлхийн худалдааны төвийн голд байрлах есдүгээр сарын 11-ний дурсгалын музейг насанд хүрэгчид 24 доллар, 7-17 насны хүүхдүүд 15 доллараар үзэх боломжтой.
5. Йосемитийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Калифорни дахь энэхүү үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь Хойд Америкийн хамгийн өндөр хүрхрээ төдийгүй аварга том секвойа модны өлгий нутаг юм. Yosemite Park нь гайхалтай хад чулууны тогтоцоороо гайхшруулдаг. Та машинаар 7 хоног аялах тасалбарыг 30 доллараар худалдаж авах боломжтой.
6. Schlitterbahn
Энэхүү усан парк нь дэлхийн хамгийн шилдэг нь гэж тооцогддог. Энэ нь Техасын Нью Браунфелс хотод байрладаг бөгөөд бүх насныханд зориулсан усан гулсуур, усны тоглоомууд байдаг. Та халаасан усан санд амарч, хиймэл голд сэлж болно. Тасалбарын үнэ хүүхэд 38.99 доллар, насанд хүрэгчид 50.99 ам.
7. Арки үндэсний цэцэрлэгт хүрээлэн
Юта мужийн Моаб хотын ойролцоох Арки үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялах нь өөр гаригт зочлохтой адил гайхалтай. Ландшафт нь 2000 гаруй байгалийн чулуун нуман хаалга, улаан хадтай. 25 доллараар та 7 хоног машинтайгаа аялах эрх авах ба нэг өдрийн дотор паркийн бүх замаар явж олон сайхан зүйлсийг үзэх боломжтой.
8. Cedar Point парк
Охайо мужийн Сандуски дахь энэхүү парк нь дэлхийн хамгийн шилдэг паркуудын нэгд тооцогддог. Хүмүүсийн сонирхол, насанд тохируулсан 17 галзуу хулганын тоглоом байдаг. Адреналинаа нэмэгдүүлэхийг хүсдэггүй хүмүүст зориулж Cedar Point, гэр бүлийн аялал, нялх хүүхдэд зориулсан гулсуур болон бусад зугаа цэнгэлийн хөтөлбөрүүдийг санал болгодог байна. Та онлайнаар тасалбар худалдаж авахад ердөө 39.99 доллар болно.
9. Алькатрас
Хүүхдүүдээ Сан Францискогийн Алкатрас аралын сонирхолтой түүхтэй танилцуулаарай. Арлын нутаг дэвсгэрийг, хамгаалалтын цайз, цэргийн шорон, дараа нь онцгой аюултай гэмт хэрэгтнүүд, засаршгүй орголуудыг хорих супер хамгаалалттай шорон болгон ашиглаж байжээ. Одоо шоронг татан буулгаж, арлыг музей болгон хувиргасан бөгөөд тийш нь хүргэх усан онгоц Сан Францискогийн хөлөг онгоцны 33-р зогсоолоос явдаг. Тасалбарын үнэ $21.75-аас $42.50 хооронд хэлбэлздэг. 5-аас доош насны хүүхдүүд үнэ төлбөргүй.
10 Жоржиа аквариум
Атланта дахь Жоржиа аквариум нь дэлхийн хамгийн том аквариумуудын нэг бөгөөд далайн хав, оцон шувуунаас эхлээд шаргал халим хүртэлх хамгийн олон төрлийн усны амьтад байдаг гайхалтай усан парк юм. Тэнд, далайн гахай, далайн халиу зэрэг амьтадтай харилцах боломж олддог. Жоржиа мужийн энэ аквариум бол халиман акултай усанд сэлэх, шумбах боломжтой цорын ганц газар юм.Тасалбарын үнэ $27.95-аас $39.95 хүртэл.








