March
21
2026
Anu.mn
Мэдээ
АНУ-ын иргэншлээс гарах хүсэлтийн хураамжийг 80%-иар буурууллаа
АНУ-ын иргэншлээс гарах хүсэлтийн хураамжийг 80%-иар буурууллаа
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын иргэншлээс гарах хүсэлтийн хураамжийг 80%-иар буурууллаа

3-р сарын 13-нд Төрийн департамент, Холбооны бүртгэлд иргэншлээс гарах зардлыг 2350 ам.доллараас 450 ам.доллар болгон бууруулсан шинэ дүрмийг CNN нийтлэв.

3-р сарын 13-нд хэрэгжиж эхэлсэн шинэ дүрмийн хураамжийн хэмжээг, 2023 онд хэрэгжүүлэхээр яригдэж байсан.Харин одоогийн хураамж, Төрийн департамент 2010 онд иргэншлээс гарах албан ёсны хураамжийг анх авч эхэлсэн үеийн түвшинтэй тохирч байна.

АНУ-ын иргэншлээс гарах нь, нарийн төвөгтэй бөгөөд урт хугацааны үйл явц бөгөөд өргөдөл гаргагчид албан ёсоор тангараг өргөхөөсөө өмнө энэ алхамын үр дагаврыг ойлгож байгаагаа Төрийн департаментын консулын ажилтанд бичгээр болон аман мэдүүлгээр дахин дахин баталгаажуулсан байх ёстой. Үүний дараа өргөдлийг департамент хянаж үздэг. Гадаадад амьдарч буй америкчуудад зориулсан АНУ-ын татварын тайлангийн шинэ шаардлагуудтай холбоотойгоор иргэншлээс гарахыг хүссэн хүмүүсийн тоо огцом нэмэгдсэнтэй холбогдуулан,захиргааны зардлыг нөхөх зорилгоор 2015 онд хураамжийг 450 ам.доллараас 2350 ам.доллар болгон нэмэгдүүлж байсан юм.

Энэхүү төлбөрийн нэмэгдэл нь, Францад төвтэй, голчлон гадаадад амьдардаг, АНУ-ын иргэншил нь зөвхөн АНУ-д төрсөнд нь үндэслэсэн хүмүүсийг төлөөлдөг, Association of Accidental Americans зэрэг байгууллагуудын ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч байв.

Тус байгууллага нь уг төлбөрийн хэмжээг үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгуулах, мөн ушг шийвюэрийг эсэргүүцсэн хэд хэдэн шүүхийн нэхэмжлэл гаргаж байсан бөгөөд тэдгээрийн нэг нь иргэншлээс татгалзахад ямар ч төлбөр байх ёсгүй гэж үзэж байсан юм.

Association of Accidental AmericansХолбоо, энэхүү үндсэн эрхийг бүх хүнд хүртээмжтэй болгох хэрэгцээг хүлээн зөвшөөрсөн энэхүү шийдвэрийг сайшааж, "Энэхүү ялалт нь зургаан жилийн турш үргэлжилсэн шүүх ажиллагаа, өмгөөллийн шууд үр дүн. Шүүх хурал дээр тус байгууллага 2023 онд төлбөрийн бууралтыг зарласны дараа дор хаяж 8755 америк хүн, АНУ-тай улс төр, хууль эрх зүйн харилцаагаа таслахын тулд 2350 ам.долларыг бүрэн төлж ирсэн гэж мэдэгджээ. Харин Төрийн департамент иргэншлээс татгалзсан нийт америкчуудын тооны талаарх мэдээллийг өгөөгүй байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.