АНУ-д ирсэн насанд хүрсэн цагаачдын иргэншил авахдаа өгдөг шалгалт нь илүү хэцүү болно гэж Трампын засаг захиргаа саяхан мэдэгдсэнийг Time мэдээлэв.
АНУ-ын Иргэншил, цагаачлалын албаны (USCIS) захирал Жозеф Эдлоу, Вашингтонд төвтэй Цагаачлалын судалгааны төвөөс зохион байгуулсан арга хэмжээний үеэр, "Энэ шалгалт хэтэрхий хялбар байна... Бид үүнийг бага зэрэг хүндрүүлэх хэрэгтэй... Асуултууд илүү эргэцүүлэн бодохыг шаардсан байлгахын тулд шалгалтыг улам хүндрүүлнэ." Гэж мэдэгджээ
Албан ёсны төлөвлөгөөг зарлаагүй байгаа ч, Эдлоугийн хэлсэн үг Трампын засаг захиргаа хууль бус цагаачлалын эсрэг тэмцлийг эрчимжүүлээд зогсохгүй, хууль ёсны дагуу иргэншил авах асуудлыг илүү хэцүү болгохыг хүсч байгааг харуулж байна.
Иргэний харьяалал авах шалгалтад одоогоор иргэний боловсролын шалгалт, англи хэлний шалгалт багтдаг.
Иргэний боловсролын шалгалт нь хүсэлт гаргагчидад, зуун асуултаас арван асуулт тавьдаг. Асуултуудын бүрэн жагсаалтыг USCIS вэбсайтаас авах боломжтой. Шалгалтанд тэнцэхийн тулд дор хаяж зургаан асуултанд зөв хариулах шаардлагатай бөгөөд Үндсэн хууль эсвэл Эрхийн хуультай холбоотой, “Засгийн газрын нэг салбар хэт хүчирхэг болоход юу саад болж байна вэ?”, "Нэгдүгээр нэмэлт өөрчлөлтийн эрхүүд болон эрх чөлөөний заалтуудаас нэгийг нэрлэнэ үү." гэх мэтийн асуултууд тавигддаг. Мөн АНУ-ын түүхийн талаар “Яагаад колоничлогчид Британитай тулалдсан бэ?” эсвэл "Иргэний дайнд хүргэсэн асуудлыг нэрлэ” гэх мэт асуултууд байдаг.
Эдлоу, одоогийн шалгалтыг хэтэрхий хялбар гэж үзэж байгаа бөгөөд “Шалгалт нь, "боломжгүй" байх ёсгүй, гэхдээ зөвхөн бодит мэдлэг төдийгүй, АНУ-д үзэл суртлаар таардаг үнэнч эсэхийг шалгах ёстой. Бид тухайн хүний талаар илүү ихийг мэдэх хэрэгтэй, ялангуяа тухайн хүн Үндсэн хуулиа чин сэтгэлээсээ хүндэтгэдэг эсэхийг баталгаажуулахын тулд, хуульд заасны дагуу шалгалтанд эссэ оруулах боломжтой. Энэ нь шалгуулагчид өөрийгөө илэрхийлэх, харин бидэнд иргэний харъяалал горилогчийн үзэл бодлыг үнэлэх боломжийг олгоно. Жишээ нь, "Америк хүн байхын утга, учир?" эсвэл "Таны хамгийн дуртай Үүсгэн байгуулагч эцэг хэн бэ?" гэх мэт эссэний сэдвүүд орж болох юм. Иргэншил олгох үйл явцад, "хууран мэхлэлт" явагддаг. Би залилангийн эсрэг дайн зарлаж байна. Энэ улсад сайн амьдрахын тулд ирсэн боловч, Америкийн иргэн байх нь ямар утга, учиртайг ойлгох хүсэлгүй байгаа хэн бүхэнд би дайн зарлаж байна” гэж мэдэгджээ.
Эдлоу мөн USCIS бол зөвхөн үйлчилгээний байгууллага биш, мөн "хууль сахиулах байгууллага" гэдгийг онцолсон. Энэ нь саяхан гарсан өөрчлөлтөөр, тухайлбал 9-р сарын 4-ний өдрийн тушаалаар, тус агентлагийн эрх мэдлийг албадан гаргах ажлыг түргэсгэх, иргэний болон эрүүгийн цагаачлалын зөрчлийг мөрдөн шалгах зэрэгт тодорхой болсон. USCIS түүхэндээ цагаачлалын албадаас тусдаа ажиллаж ирсэн. Харин, Трампын засаг захиргааны шинэ алхамууд нь, иргэншил нь цагаачлалын бодлогыг чангатгах өргөн хүрээний ажиллагааны нэг хэсэг байж болохыг харуулж байгаа юм.
USCIS-ын энэхүү төлөвлөгөө нь,иргэний харъяалал авах өргөдөл гаргахдаа "ёс суртахууны" шалгуур болон "америкийн эсрэг" үзэл бодлыг шалгах тест оруулах тухай заавар гарсны дараахан хэрэгжиж эхэлж байна. 8-р сард гаргасан санамж бичигт USCIS, иргэншил авах хүсэлт гаргасан цагаачдын "ёс суртахууны шинж чанарыг үнэлэх хатуу, цогц, цогц стандартыг сэргээхийг" уриалсан юм.