September
24
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-ын H-1B ажлын виз 100,000 долларын хураамжтай боллоо
АНУ-ын H-1B ажлын виз 100,000 долларын хураамжтай боллоо
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын H-1B ажлын виз 100,000 долларын хураамжтай боллоо

9-р сарын 19-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, цагаачлалын бус H-1B визний хөтөлбөр, Америкийн ажилтан, ажилчдыг бага цалинтай, ур чадвар багатай байлгахын тулд, "зориуд ашиглаж" байна гэж мэдэгдэв. Үүнийг шийдвэрлэхийн тулд тэрээр, H-1B виз мэдүүлж буй компаниудад 100,000 долларын хураамж авах болсноо зарлажээ.

USCIS энэхүү шинэ хураамжийн цаад шалтгааныг тайлбарласан бөгөөд100,000 долларын хураамж нь, 9-р сарын 21-ний ET 12:01 цагаас хойш гаргасан H-1B визний бүх шинэ өргөдөлд хамаарна. Өргөдөл гаргах үед хураамжийг авна. Шинэ хураамж нь 2025 оны 9-р сарын 21-ээс өмнө өргөдөл гаргасан өргөдөл гаргагчдад хамаарахгүй, гэж вэб сайтдаа мэдээлэв.

H-1B ажлын виз гэж юу вэ?

Энэхүү визний ангиллын ажлын байрууд ихэвчлэн STEM талбарт төвлөрдөг. Энэхүү визийг Цахиурын хөндийд технологийн мэргэжилтнүүдийг татах зорилгоор эртнээс хэрэглэж ирсэн гэж USA Today бичжээ.

Энэхүү визний ангилал нь, ажил олгогчдод "мэргэшсэн ажил" гүйцэтгэх өндөр ур чадвартай буюу хамгийн багадаа бакалаврын зэрэгтэй ажилчдыг авчрах боломжийг олгодог.

USCIS-д өргөдөл гаргахаасаа өмнө ажил олгогчид, гадаад ажилчдыг хөлслөх нь Америкийн ажилчдад хор хөнөөл учруулахгүй. АНУ-аас ийм мэргэжилтэн олж чадаагүй гэдгээ батлах ёстой байдаг.

H-1B визийг ихэвчлэн, гурван жил хүртэл хугацаагаар олгодог бөгөөд зургаа хүртэл жилийн хугацаатай сунгаж болдог.

Жилд хэдэн H-1B виз олгодог вэ?

Холбооны засгийн газар, шинэ H-1B визний жилийн тоог 65,000-аар хязгаарлаж, АНУ-ын дээд боловсролын байгууллагад магистр болон түүнээс дээш зэрэг хамгаалсан хүмүүст нэмэлтээр 20,000 виз олгодог. Ихэнх H-1B зөвшөөрлүүд нь, визний сунгалт байдаг бөгөөд жил бүр батлагдсан өргөдлийн бараг гуравны хоёрыг эзэлдэг.

H-1B эзэмшигчид ихэвчилэн ямар ажил хийдэг вэ?

Эдгээр ажлын байр голчлон STEM салбарт төвлөрдөг. USCIS мэдээлснээр, Амазон энэ жил хамгийн олон буюу 10,000 гаруй H-1B визийг зөвшөөрчээ. Майкрософт, Мета, мэдээллийн технологийн компани Тата 5000 гаруй зөвшөөрөлтэй, Apple, Google тус бүр 4000 гаруй зөвшөөрөлтэй байна.

Эрдэмтэд, эмнэлгийн мэргэжилтнүүд мөн, H-1B виз эзэмшигчид байдаг. АНУ-ын Цагаачлалын зөвлөлөөс COVID-19 вакцин дээр ажиллаж буй АНУ-ын найман компани (Gilead Sciences, Moderna Therapeutics, GlaxoSmithKline, Inovio, Johnson & Johnson Pharmaceuticals, Regeneron, Vir Therapeutics болон Sanofi) 3,310 эрдэмтэн, биохимич, биохимич, бусад эрдэмтэн судлаачдад 2010-2019 онуудад, H-1B визний зөвшөөрөл авсан гэж тэмдэглэжээ..

Хөдөлмөрийн яамны мэдээллээр, H-1B визний мэдүүлгийг салбараар нь дараах байдлаар хуваарилсан байна.

  • STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) – 50%;
  • Мэдээллийн технологи ба зөвлөгөө - ойролцоогоор 20%;
  • Эрүүл мэндийн үйлчилгээ - 10%;
  • Боловсрол - 8%;
  • Үйлдвэрлэл - 5%;
  • Бусад - 5% -иас бага.

H-1B визтэй хүмүүс хаанаас ирдэг вэ?

H-1B визний ажилчдын бараг дөрөвний гурав нь Энэтхэгээс ирдэг.

Хятад улс, H-1B визтэй ажилчдын тоогоороо дараагийнбайр буюу 12 орчим хувь, харин дэлхийн бусад орнууд H-1B виз эзэмшигчдийн 16 орчим хувийг эзэлдэг.

H-1B визтэй хүмүүс хэр өндөр цалин авдаг вэ?

H-1B визтэй ажилтнуудын 30 орчим хувь нь жилд 100,000 доллар хүртэл цалин авдаг нь шинэ визний хураамжаас бага болж байгаа бөгөөд зөвхөн 10% нь 200,000 доллараас дээш орлого олдог.

100,000 доллараас бага цалинтай - 30%

100,000-150,000 доллар - 40%

150,000-200,000 доллар - 20%

200,000 доллараас дээш - 10%

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.