Anu.mn
АНУ-ын эрх баригчид коммунистуудад тус улсад цагаачлахыг албан ёсоор хоригложээ.

АНУ-ын эрх баригчид коммунистуудад тус улсад цагаачлахыг албан ёсоор хоригложээ.

Sat Aug 20 2022
АНУ-ын эрх баригчид коммунистуудад тус улсад цагаачлахыг албан ёсоор хоригложээ.

АНУ-ын Цагаачлалын алба тоталитар намын гишүүнчлэлд үндэслэн АНУ-д цагаачлахыг хориглох бодлогын удирдамж гаргасан бөгөөд энэ тухай USCIS-ийн албан ёсны вэбсайтад мэдээлсэн байна.

2020 оны 10-р сарын 2-нд USCIS нь Коммунист нам эсвэл бусад тоталитар намын гишүүнчлэл, харьяаллаар АНУ-д цагаачлахыг хориглох тухай удирдамжийг нийтэлжээ.

АНУ-ын Цагаачлалын албаны энэхүү удирдамжид тэмдэглэснээр, Коммунист нам эсвэл бусад тоталитар намын гишүүнчлэлтэй, харьяалалтай байх нь АНУ-ын харьяат болох үйл явцын үеэр Америкийн Нэгдсэн Улсад үнэнч байх тангараг болон "Үндсэн хууль, АНУ-ын хууль тогтоомж" –той нийцэхгүй гэж үзсэн ажээ.

Ерөнхийдөө, үл хамаарах зүйлд өөрөөр заагаагүй бол Коммунист нам эсвэл бусад тоталитар намын (түүнчлэн түүний харьяа байгууллагуудын) гишүүн эсвэл харьяалагдах аливаа цагаачийг АНУ-д оруулахгүй гэсэн заалт уг удирдамжид орсон байна.

USCIS вэбсайтад дурдьсанчлан бодлогын энэхүү нэмэлт удирдамж нь цагаачлалын албаны ажилтан ажилчдад, холбооны хууль тогтоомжийн дагуу хүлээн зөвшөөрөгдөөгүй үндэслэл бүхий асуудлыг бие даан шийдвэрлэхэд тусална гэж үзжээ.

Эх сурвалж: forumdaily.com & uscis.gov

Сүүлд нэмэгдсэн