Ерөнхийлөгч Дональд Трамп АНУ-Мексикийн хил дээр хууль бус цагаачдыг хязгаарлах ажиллагааг эрчимжүүлсний дараа, хойд хилийн харуулын ажилтнууд, хойд хилээр нэвтрэх оролдлого эрс нэмэгдэж байгааталаар мэдэгдсэнийг Fox News мэдээлэв.
Мэн мужийн Хоултон дахь АНУ-ын Гааль, хил хамгаалах алба (CBP), өнгөрсөн 10 хоногийн хугацаанд зорилтот ажиллагааны хэрэгжилтийг хангах ажиллагаа явуулсны үр дүнд 39 хууль бус цагаачийг баривчилсан тухай тавдугаар сарын 2-ны өдөр мэдээлэв.
Эдгээр ажиллагааны үеэр Гватемал, Эль Сальвадор, Мексик, Венесуэл, Эквадор, Никарагуа, Ямайка, Доминикан, БНХАУ-ын иргэдийг баривчилжээ.
Цагаачлалын албаныхан энэ жил, 2024 оныхоос илүү олон хууль бус цагаачдыг Мэн мужид баривчилсан гэж тус агентлаг мэдэгдсэн бөгөөд "АНУ-ын хилийн харуул, хил хууль бусаар зөрчсөн гадаадын иргэдийг баривчлах, яллах, зохих тохиолдолд албадан гаргах үйл ажиллагаагаа үргэлжлүүлнэ. Эдгээр бүх хүчин чармайлт нь Мэн муж болон АНУ-ын аюулгүй байдлыг хангахад чиглэгддэг." гэж Холтон хотын секторын даргын үүрэг гүйцэтгэгч Крейг Шепли мэдэгдэв
Мөн баривчлагдсан хүмүүсийн дунд, хүчирхийллийн гэмт хэрэг, хууль бус зэвсэг эзэмших, хулгай зэрэг гэмт хэргийн түүхтэй хүмүүс байна гэж албаныхан мэдэгджээ.
CBP, хойд зүгээс хил давах бодолтой байгаа бусад хууль бус цагаачдад, "Манай улсын хилийн аюулгүй байдал, бүрэн бүтэн байдлыг хангах нь АНУ-ын хилийн харуулын үндсэн зорилго юм. Бид энэ зорилгодоо хүрэхийн тулд боломжтой бүх арга хэрэгслийг ашиглана" гэсэн бөгөөд, түүнчилэн хил давсны дараа учирах үр дагаврын талаар анхааруулжээ.