Anu.mn
АНУ-ын эрх баригчид, 230 мянган ашиглагдаагүй хуримтлагдсан ногоон картаа цагаачдад олгохо ...

АНУ-ын эрх баригчид, 230 мянган ашиглагдаагүй хуримтлагдсан ногоон картаа цагаачдад олгохоор шийдлээ

Fri Jul 21 2023
АНУ-ын эрх баригчид, 230 мянган ашиглагдаагүй хуримтлагдсан ногоон картаа цагаачдад олгохоор шийдлээ

АНУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Зөвлөлөөс, 1992 оноос хойш ашиглагдаагүй 230 мянга гаруй гэр бүл, ажлын байрны ногоон картыг олгох болсон талаарThe Economic Times бичжээ.

Ногоон карт нь АНУ-д хууль ёсны байнгын оршин суух эрх олгосныг нотлодог, цагаачдад олгодог баримт бичиг юм. Энэхүү  шийдвэрээр, 1992-2022 он хүртэлх хугацаанд хуримтлагдсан 230 мянга гаруй ашиглагдаагүй хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон картыг олгоно гэсэн үг бөгөөд жил бүр, энэ ангиллын хилийн хязгаарлалтад багтсан 140,000 хүнд боловсруулан олгохоор төлөвлөж байна.

1992 оноос хойш ашиглагдаагүй эдгээр гэр бүлийн болон ажлын ногоон картыг олгох зөвлөмжийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Ази гаралтай Америк, Хавайн уугуулууд, Номхон далайн арлуудын асуудал эрхэлсэн Зөвлөх хорооноос баталжээ. Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) нь, Конгрессоос жил бүр тодорхой тооны гэр бүлийн болон ажлын цагаачлалын виз олгох эрхийг олгодог ч, хүнд суртлаас болж бэлэн байгаа ногоон картуудыг дутуу ашиглаж ирсэн нь олон жилийн туршид хуримтлагдахад хүргэсэн бөгөөд эдгээр ашиглагдаагүй ногоон картуудыг эргүүлэн ашиглах нь, эдийн засагт нилээд хэдэн тэрбум доллар нэмж, ногоон карт хүлээгсэдийн дарааллыг багасгана гэж үзэж байна.

Конгрессын судалгааны албаны мэдээлснээр сүүлийн 20 жилийн хугацаанд гэр бүлийн ногоон карт авахаар хүлээгдэж буй хүмүүсийн тоо 100 гаруй хувиар өсч, 2020 оны байдлаар ойролцоогоор 4.2 сая хүн гэр бүлийн ногоон картыг хүлээж байгаа бөгөөд хүлээлгийн хугацаа дунджаар зургаан жил орчим байгаа аж.

Харин хөдөлмөр эрхлэлтэд суурилсан ногоон картын тухайд, 1.2 сая орчим хүн өргөдөл гаргасан бөгөөд дундаж хүлээлгийн хугацаа мөн зургаан жил байна.

Сүүлд нэмэгдсэн