December
9
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах ...
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах үнэгүй тасалбар болон 1000 долларын бэлэгтэй "баярын урамшуулал" аян эхлүүлэв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), хууль бус цагаачдад зориулан, эх орондоо буцах үнэгүй тасалбар болон 1000 долларын бэлэгтэй  "баярын урамшуулал" аян эхлүүлэв

2025 оны 12-р сарын 1-нд Дотоодын аюулгүй байдлын алба (DHS), "Улирлын хамгийн шилдэг хямдрал: Баярын өдрүүдээр гэр лүүгээ үнэгүй нисээд 1000 долларын бэлэг аваарай" гэсэн гарчигтай хэвлэлийн мэдээ нийтэлжээ. Тус агентлагийн бэлтгэсэн энэхүү сурталчилгааны видео аль хэдийн олон нийтийн сүлжээнд тархаад байна.

Үндсэндээ энэ нь хууль бус цагаачдад хүчээр хөөгдөхөөсөө өмнө сайн дураараа улсаас гарах албан ёсны санал юм. Энэхүү хөтөлбөр нь 2025 оны 5-р сард нэвтрүүлсэн " Project Homecoming," санаачилга бөгөөд дүрвэгсдэд туслах зорилгоор зориулагдсан хөрөнгийг, өөрийгөө албадан гаргахад ашигладаг байна.

Механизм нь энгийн: CBP Home гар утасны аппликейшнийг татаж аваад, маягт бөглөж, засгийн газар таны дэлхийн хаана ч хүрэх тасалбарын төлбөрийг төлдөг. Эх орондоо ирсний дараа таны картанд 1000 доллар орох бөгөөд визний хугацаа хэтэрсэн бүх торгуулийг хүчингүй болгож, танд (хууль ёсоор буцаж ирсэн тохиолдолд дахин нэвтэрч болохыг амладаг.

DHS-ийн мэдээлснээр, уг аппликейшнийг гаргаснаас хойш 2 сая гаруй хүн тус улсаас гарсан байна.

Гэхдээ энэ аппликейшн шинэ зүйл биш бөгөөд CBP Home нь, ачаа тээврийн компаниудад үзлэг шалгалтын хуваарь гаргахад нь туслах зорилгоор 2020 оны 10-р сард Гааль, Хил Хамгаалах Газраас (CBP) бүтээсэн CBP One аппликейшны, өөрчлөгдсөн хувилбар бөгөөд 2025 оны 1-р сарын 20-нд Трамп гарснаар өөрчлөгдөж, 3-р сард CBP Home нэртэйгээр дахин нээгдэж, одоо зөвхөн сайн дураараа албадан гарах талаар мэдээлэх зориулалттай болсон. Одоо уг аппликейшн нь, цагаачдыг буцаах асуудлыг хурдасгах хэрэгсэл болжээ.

Тухайн мэдээлэл цацагдсан өдөр уг видеог олон хүн, эмзэг бүлгийн хүмүүсийг шоолж, илт дарамталсан гэж үзсэнээр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр, энэхүү "Урамшуулал"-аас татгалзсан хүмүүсийг баривчлах, албадан гаргах, олон жилийн турш нэвтрэхийг хориглоно гэх зэргээр шууд заналхийлж байна. Тиймээс "өгөөмөр бэлэг" гэсэн нэрийн дор засаг захиргаа нь үндсэндээ, хууль бус цагаачдыг бага хэмжээний нөхөн төлбөртэйгээр сайн дураараа явах сонголт хийхийг албадаж байна. Энэ нь тусламж биш, харин циник залилан гэсэн өргөн шуугиан тарьсан байна.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.