Anu.mn
АНУ-ын дэлгүүрээс эрүүл хүнсний бүтээгдэхүүн сонгохын тулд мэдэхэд илүүдэхгүй зүйлс

АНУ-ын дэлгүүрээс эрүүл хүнсний бүтээгдэхүүн сонгохын тулд мэдэхэд илүүдэхгүй зүйлс

Mon Jan 09 2023
АНУ-ын дэлгүүрээс эрүүл хүнсний бүтээгдэхүүн сонгохын тулд мэдэхэд илүүдэхгүй зүйлс

Бүтээгдэхүүний шошгон дээрх мэдээлэлд анхаарлаа хандуулах нь чухал бөгөөд илүү ухаалаг сайн сонголт хийхэд тань тусална. Гэхдээ зарим тэмдэглэгээнүүд нь, бидний хүлээлтийг хангахгүй бүтээгдэхүүнд илүү их мөнгө төлөхөд хүргэдэг. Органик эсвэл байгалийн? Бүхэл үрийн эсвэл олон үрийн? Алдаа гаргахгүй байхад дараах зөвлөгөө тусална.

Байгалийн "natural" эсвэл органик хүнс

Consumer Reports-ийн хүнсний бодлого, тэмдэглэгээ, ангиллын ахлах шинжээч Шарлотт Валлейс,- Олонхи хэрэглэгчид "natural" болон "organic" гэсэн тэмдэг бүхий шошготой бүтээгдэхүүнүүдийг ижил зүйл гэж үздэг. Гэхдээ эдгээр нэр томъёо нь ижил утгатай биш юм. "Органик гэдэг тэмдэглэгээ бүхий хүнс нь хүнсний ногоо тариалах, боловсруулах холбооны хатуу стандарттай бөгөөд фермерүүд болон боловсруулагчдад маш их шаардлага, хязгаарлалт тавьдаг". Жишээлбэл, синтетик пестицид, хиймэл амт, өнгө, антибиотик, өсөлтийн даавар хэрэглэхгүйгээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгддэг. Харин “natural” хүнсний хувьд зөвхөн нэг зохицуулалттай тодорхойлолт байдаг - мах, шувууны хувьд энэ нь, бүтээгдэхүүнд хамгийн бага боловсруулалт орсон гэсэн гэсэн үг юм. Өөр бусад бүтээгдэхүүний сав баглаа боодол дээр энэ нэр томъёо байх нь утгагүй.

  • Төрийн байгууллагууд болон USDA-с  "natural" гэсэн нэр томъёоны зохицуулалтын тодорхойлолтыг бүрэн гаргах хүртэл, "органик" гэсэн тэмдэгтэй хүнс хэрэглэх нь дээр. Энэ нь таныг эрүүл байлгаж чадах бөгөөд таван жилийн хугацаанд бараг 70,000 насанд хүрэгчдийн дунд явуулсан JAMA-ийн шинэ судалгаагаар, органик хүнсний байнгын хэрэглээ болон хорт хавдрын эрсдлийн хоорондын уялдаа холбоог тогтоосон. Органик хүнс хэрэглэдэг хүмүүсийг,  ховор хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад хорт хавдар тусах эрсдэл 25%-иар бага байжээ.

Олон үр буюу Multigrain нь, бүхэл үр буюу whole wheat-аас илүү эрүүл сонголт мөн үү?

Тафтс их сургуулийн захирал, ахлах ажилтан PhD.Алис Лихтенштейн, "multigrain” гэдэг нь уг багцад олон үр тарианы холимог агуулагдаж байгаа гэсэн үг, бүхэл үрээс “whole wheat”  ялгаатай нь, олон үр тариаг хивэг, соёолжоос цэвэрлэж боловсруулдгаас зөвхөн цардуултай, шим тэжээл муутай нүүрс уснаас бүрддэг эндосперм л үлддэг тул эслэг багатай гэжээ. Эслэг ихтэй хоолны дэглэм нь чихрийн шижин, зарим төрлийн хорт хавдар, зүрхний өвчин зэрэг насжилттай холбоотой өвчнөөс хамгаалахад тусалдаг.

  • “100 percent whole wheat” эсвэл «100 percent whole grain» гэснийг сонгох. Харин хайрцаг, савлагаан дээр «made with whole grains» " гэж бичсэн байвал болгоомжтой хандаарай – бүхэл үр нь маш бага байх боломжтой.

Чөлөөтэй эсвэл торгүй. ”free-range” ба “cage-free”

Эдгээр мэдээллийн аль нь ч, тахиаг ферм дээр чөлөөтэй, торгүй үржүүлдэг гэсэн үг биш юм. Тиймээс органик гэсэн тамганд найдаж болохгүй.

  • Тахиаг гадаа агаартай талбайд (ялангуяа нэг шувуунд 108 хавтгай дөрвөлжин фут ургамлын талбай) үржүүлсэн эсэхийг шалгахын тулд  «pasture-raised» гэсэн тамгатай хамт, American Humane Certified эсвэл Certified Humane”ны тамга байгаа эсэхийг үзэж сонгоорой. Дангаараа байгаа «pasture-raised»  тамга тэс өөр байдлыг заана.

Органик үхэр өвс иддэг үү?

Холбооны стандартын дагуу, органик махны зориулалтаар өсгөсөн мал нь бэлчээрийн улиралд өдөр тутам тэжээлийнхээ 30-аас доошгүй хувийг бэлчээрээс авах ёстой байдаг.

  • Хэрэв билчээрийн үхрийн мах авахыг хүсвэл «100 percent grass-fed» гэсэн тодорхой тэмдэглэгээтэйг хайж авах хэрэгтэй. Тэдний зарим нь маш хатуу стандарттай, American Grassfed, NOFA-NY Certified 100% Grass Fed, PCO Certified 100% Grass Fed гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Өвсөөр тэжээгддэг үхрийн махны өөхний агууламж бага, агуулагдах өөхний орц нь зүрхний үйл ажиллагаанд ашигтай байдаг. Ялангуяа омега-6 ба омега-3 ханаагүй тосны хүчлүүдийн илүү ашигтай харьцаатай. Өвс идсэн үхрийн маханд цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэггүй стеарины хүчил байдаг.

«No artificial сolors» гэдэг нь бага боловсруулсан бүтээгдэхүүн гэсэн үг үү?

Олонхи хэрэглэгчид, богино орцын жагсаалттай шошготой  бүтээгдэхүүнийг сонирхох болсон тул хүнсний үйлдвэрлэгчид нэмэлтүүдийг хасаж байна. Энэ нь сайн хэрэг, учир нь зарим хиймэл өнгө, амт нь эрүүл мэндэд эрсдэл дагуулдаг. Гэхдээ хоол хүнсэнд агуулагдахгүй байгаа гэсэн тэмдэг нь эрүүл эсвэл агуулаагүй гэсэн үг биш юм.

  • Өнгө, амт оруулагч нь хоол тэжээлийн агууламжтай холбоотой түүхийн зөвхөн нэг хэсэг юм.  Jell-O Simply Good гүзээлзгэнэтэй желатины орцыг авч үзье. Үүнийг хиймэл амт, өнгө, хадгалалтын бодис агуулаагүй гэж сурталчилж байгаа ч хагас аяганд 19 грамм элсэн чихэр агуулагддаг бөгөөд энэ нь 76 калори илчлэг, бараг 5 цайны халбагатай тэнцнэ. Энэ нь насанд хүрсэн эрэгтэй хүний ​​өдөрт авч болох чихрийн тэн хагас. Гэтэл бүх эмэгтэйчүүдэд өдөрт 6 цайны халбагаас илүүгүй сахар хэрэглэхийг зөвлөдөг.

«Humanely raised» гэдэг нь юу гэсэн үг вэ?

Хэрэглэгчийн тайлангийн саяхны 1000 хүний ​​дунд явуулсан санал асуулгаар, хүмүүсийн 38% нь сав баглаа боодлын шошгон дээр «humanely raised» тэмдэглэгэгээг хайдаг гэсэн бөгөөд 45% нь амьтанд ээлтэй бүтээгдэхүүний төлөө илүү их мөнгө төлөхөд бэлэн байна гэсэн байна. Гэхдээ, «humanely raised»  гэсэн тэмдэглэгээнд итгэж болохгүй, учир нь үүний стандарт байдаггүй, тэгээд ч фермийг шалгах боломжгүй юм.

  • Энэ тамга нь, амьтдын халамжийн хатуу стандарт бүхий хөтөлбөрүүдийг тодорхойлдог, «Animal Welfare Approved», «Global Animal Partnership Step 1 to 5+» (алхам бүрээр стандартыг нэмэгдүүлдэг), «American Grassfed» и «Certified Humane Raised and Handled» -ыг харуулдаг.

Use-by эсвэл sell-by аюулгүй юу?

Ашиглах эсвэл борлуулах хугацаа дууссаны “use-by эсвэл sell-by” дараа бүтээгдэхүүнийг хэрэглэх нь ерөнхийдөө аюулгүй байдаг. Үйлдвэрлэгчид, хоол хүнс хамгийн чанартай байх үеийг хэрэглэгчдэд мэдэгдэхийн тулд эдгээр огноог тавьдаг. Аль ч тохиолдолд, хэрэв бүтээгдэхүүн нь муудаагүй бол  аюулгүй байна. Муудсан хүнс нь ихэвчлэн эвгүй үнэр, амттай болж, бүтэц, өнгө нь өөрчлөгддөг. Ийм бүтээгдэхүүнийг мэдээж идэж болохгүй.

  • Sell-by нь, жижиглэнгийн худалдаачдад бүтээгдэхүүнээ хэзээ лангуунаас хураахыг мэдэгдэх үйлдвэрлэгчдийн тогтоосон огноо юм.  Use-by нь, үйлдвэрлэгч бүтээгдэхүүнийхээ хамгийн сайн чанартай байх үеийг баталгаажуулах огноо. Хэрэв та бага насны хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн, тухайлбал нярайн сүүн тэжээл худалдаж авах гэж байгаа бол тухайн бүтээгдэхүүнийг аюулгүй байлгахын тулд use-by –г анхаарч авах хэрэгтэй.

Сүүлд нэмэгдсэн