Anu.mn
АНУ-ын цагаачлалын виз авсан хүмүүсийн тоо хэмжээ улс орнуудаар

АНУ-ын цагаачлалын виз авсан хүмүүсийн тоо хэмжээ улс орнуудаар

Sun Dec 25 2022
АНУ-ын цагаачлалын виз авсан хүмүүсийн тоо хэмжээ улс орнуудаар

Хэдийгээр олон америкчууд улс орноо буруу замаар явж байна гэж үздэг ч, энэ нь гадаадынхныг АНУ руу шилжих хүсэлд нь саад болохгүй байна. Жил бүр олон зуун мянган хүмүүс АНУ-ын цагаачлалын виз мэдүүлсээр, мөн Америк мөрөөдлийн амлалт дэлхийн олон хүмүүсийн хувьд үнэ цэнэтэй хэвээр байна. Visual Capitalist хэвлэл аль улсаас хамгийн их виз авдаг болохыг олж тогтоон нийтэлжээ.

Энэхүү чансааг гаргахдаа АНУ-ын Төрийн департаментын Консулын асуудал эрхэлсэн товчооноос жил бүр гаргадаг мэдээллийг ашиглан, иргэд нь АНУ-ын цагаачлалын визийг хамгийн их авдаг улс орныг харуулжээ.

АНУ дахь цагаачлалын үйл явц

АНУ-ын цагаачлалын үйл явц нь, үргэлж визээс хамаардаг. Цагаачлалын виз нь үндсэндээ АНУ-д ажиллаж, амьдрах хүсэлтэй хүмүүст олгогддог, тухайн улс руу нэвтрэх зөвшөөрөл юм. Цагаачлалын болон цагаач бус гэсэн хоёр төрлийн виз байдаг.

Цагаачлалын бус виз

Эдгээр виз нь ерөнхийдөө түр ажилчдад зориулагдсан боловч зарим улс орны жуулчдын ердийн аялал, эмчилгээ, хуралд оролцох зэрэг бусад зорилгуудад үйлчилдэг. Энэхүү  цагаачлалын бус болон ажлын түр виз нь цагаачлалын бус визний хугацаа дуусахад ногоон карт эсвэл иргэншил авахад нөлөөлөхгүй. Цагаачлалын бус визний ангиллын зарим жишээнд: хэвлэлийнхэн, дипломат төлөөлөгчид, АНУ-д байрладаг гадаадын цэргийн албан хаагчид, тамирчид болон бусад олон өвөрмөц нөхцөл байдал орно. Алдартай, бараг хүртдэггүй H-1B виз нь үнэндээ цагаачлалын бус виз юм.

Цагаачлалын виз

Цагаачлалын виз нь ажлын эсвэл гэр бүлийнх байж болно. Зорилго нь, ногоон карт авах эсвэл иргэний харъяалал авах замаар АНУ-д байнгын статустай болох явдал юм. Цагаачлалын визний ердийн жишээ бол Америкийн иргэнтэй гэрлэсэн хүмүүст зориулсан K-1 виз буюу "сүйт хосын виз" юм.

АНУ-ын цагаачлалын виз авсан хүмүүс улс орнуудаар

2021 онд АНУ-д 285 мянга гаруй цагаачлалын виз олгосон байна. Энэ нь дэлхийн улс орнуудад олгогдсон байдал:

  1. Мексик - 40,597
  2. Хятад - 18 501
  3. Доминиканы Бүгд Найрамдах Улс - 17,941
  4. Филиппин - 15,862
  5. Афганистан - 10,784
  6. Вьетнам - 10,458
  7. Энэтхэг - 9275
  8. Сальвадор - 7813
  9. Пакистан - 7213
  10. Бангладеш - 5503
  11. Балба - 5342
  12. Эквадор - 6061
  13. Нигери - 4990
  14. Колумб - 4785
  15. Йемен - 4770
  16. Ямайк - 4375
  17. Гаити - 3799
  18. Марокко - 3585
  19. Куба - 3232
  20. Никарагуа - 3216
  21. Гондура - 3180
  22. Камерун - 3048
  23. Украин - 3019
  24. Өмнөд Солонгос - 2954
  25. Иран - 2802

Мексикийн иргэд АНУ-д цагаачлах хамгийн олон тооны виз авсан байна. Харин Америкийн хөрш Канад ердөө 1464 визээр 43-т жагсчээ. Жагсаалтад Хятад 2-т, Энэтхэг 7-р байрт орсон байна.

Сонирхуулахад, эхний 25-д Европын ганцхан улс буюу Украин орсон. 2021 онд Оросууд түрэмгийлэхээс өмнө Украинчууд 3019 виз авч байжээ. Хүчирхийлэл, улс төрийн үймээн самууны улмаас виз авч байгаа хэд хэдэн улс, тухайлбал Афганистан (5-р байр), Иран (25) тус тус орж байна.

Жагсаалтын эхний 25-аас гадна, 2021 онд Хойд Солонгосын найман иргэн цагаачлалын виз авсан гэсэн гайхалтай дүгнэлт гарчээ. Нэмж дурдахад, зарим улсуудаас Люксембургийн хоёр иргэн, Зүүн Тиморын нэг иргэн хамгийн цөөн цагаачлалын виз авсан байна.

Бүс нутгийн хэмжээнд дээгүүр байр эзэлсэн орнуудын ихэнх нь Ази тивийнх байв.

  1. Ази - 111 419
  2. Хойд Америк - 91,919
  3. Африк - 35,776
  4. Европ - 23972
  5. Өмнөд Америк - 20,688
  6. Далайн бүс - 1295

АНУ-ын цагаачлалын байдал

АНУ-ын хүн амын 15 орчим хувь нь цагаачид бөгөөд тус улс нь дэлхийн хамгийн олон цагаачид буюу 50.6 сая хүн амтай.

Жил бүр олгодог визний тооны хувьд холбооны дээд хязгаар 700,000 байдаг ба зарим улс АНУ-ын шаардлагын дагуу иргэдийнхээ авч болох визний тоонд өөрийн гэсэн хязгаарлалт тавьдаг. Хэдийгээр энэ тоо жилээс жилд эрс өөрчлөгдөж байгаа ч сүүлийн 10 жилийн хугацаанд уг хязгаарт дөхөөгүй байна.

Дэлхий даяар олгогдсон АНУ-ын цагаачлалын визний нийт тоо. Царт тахлын үед тэд бараг хоёр дахин буурсан нь анхаарал татаж байна.

  • 2012 он - 482,300
  • 2013 – 473,115 – -1.9% (өнгөрсөн жилтэй харьцуулсан өөрчлөлт)
  • 2014 он – 467,370 – -1.2%
  • 2015 – 531,463 – +13.7%
  • 2016 – 617,752 – +16.2%
  • 2017 – 559,536 – -9.4%
  • 2018 он – 533,557 – -4,6%
  • 2019 – 462,422 – -13.3%
  • 2020 он – 240,526 – -48.0%
  • 2021 – 285,069 – +18.5%

Эдгээр нь, эдийн засгийн зорилго, гэр бүлээ нэгтгэх, эсвэл аюулаас зугтахын тулд хүмүүс АНУ-д ирсээр буйг харуулж байна.

2016-2060 оны хооронд Америкт төрсөн АНУ-ын хүн амын эзлэх хувь 20 хувиар өсөх төлөвтэй байна. Үүний зэрэгцээ дэрхийн хэмжээнд, гадаадад төрсөн хүн амын эзлэх хувь 58 хувиар өсөхөөр харагдаж байгаа аж.

Сүүлд нэмэгдсэн