Anu.mn
АНУ-ын цагаачлалын тухай сонирхолтой долоон түүхэн баримт

АНУ-ын цагаачлалын тухай сонирхолтой долоон түүхэн баримт

Wed Apr 09 2025
АНУ-ын цагаачлалын тухай сонирхолтой долоон түүхэн баримт

АНУ бол баялаг, урт удаан түүхтэй улс бөгөөд байгуулагдах хугацаандаа өгсөж уруудаж байсан ч алдаанаасаа сургамж авч дэлхийн хамгийн нөлөө бүхий улс болсон юм. Америкийн дуу хоолой хэвлэл, АНУ-ын тухай төдийлөн хүн бүр мэддэггүй, сонирхолтой 7 баримтыг нийтэлжээ.

"Чөлөөт цагаан"

1790 онд АНУ анх удаа иргэншлийн дүрмийг тогтоосон хууль баталжээ. Америкийн иргэншил авахыг хүссэн гадаадын иргэн, АНУ-д хоёроос доошгүй жил амьдарч, хууль тогтоомжийн талаар ямар ч асуудалгүй гэдгээ нотлох баримтаа бүрдүүлж өгөх ёстой бөгөөд тэрээр мөн "чөлөөт цагаан арьстан" байх ёстой дүрэмтэй байв.

Католик шашны эсрэг нам

1849 онд АНУ-д цагаачлалыг зогсоох тухай хөтөлбөртэй нам байгуулагджээ. Энэ нам цагаачдаас гадна католик шашинтнуудыг дайсан гэж үздэг байв. Энэхүү Америкийн уугуул нам буюу Америкийн нам гэгддэг "Юу ч мэдэхгүй нам" Know Nothing Party нь, протестантуудаас бүрддэг, үндсэндээ католик шашинтнуудыг эсэргүүцдэг байсан бөгөөд тэднийг Ромын Пап ламын төлөөлөгч, Америкийн амьдралын хэв маягийг эсэргүүцэгчид гэж үздэг байв.

Эллис арал

АНУ-ын цагаачлалын бэлгэдлийн нэг нь, Нью-Йоркийн ойролцоох Хадсон голын аманд байрлах Эллис арал байв. 1892 онд АНУ-ын анхны цагаачлалын тусгай төвийг Эллис арал дээр байгуулснаар 1954 он хүртэл энэхүү үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд ойролцоогоор 40 сая америкчуудын өвөг дээдэс Эллис арлаар дамжин АНУ-д ирсэн гэж үздэг. Одоо арал дээр музей байдаг.

Дэлхийн 2-р дайн ба орогнол

1948 онд цагаачлан ирсэн хүмүүсийн тухай хууль батлагдсан. Энэ нь, 1945 оны 12-р сарын 22-ноос өмнө ирсэндүрвэгсдийн хуаранд байсан Европын орнуудын иргэдэд, АНУ-д суурьших эрхийг олгож, дүрвэгсдийг хүлээн авах квотыг нэвтрүүлсэн ажээ.

Гадаадад төрсөн оршин суугчдын хамгийн бага тоо

1970 онд энэ тоо дээд амжилт тогтоосон нь, АНУ-ын оршин суугчдын дөнгөж 4.7% нь гадаадад төрсөн байв. Харьцуулахад: 2017 онд энэ үзүүлэлт 13.7% байсан.

Хууль бус цагаачдад өршөөл үзүүлэх

1986 онд Рональд Рейган, 1982 оноос хойш АНУ-д ирсэн хууль бус цагаачдыг хууль ёсны болгохыг (хэд хэдэн хязгаарлалттай) зөвшөөрч байсан.

Цагаачдын хамгийн их ярьдаг хэл

Pew Research Center-ийн 2018 оны судалгаагаар, испани хэл нь цагаачдын ярьдаг хамгийн түгээмэл хэл байв.(санал асуулгад оролцогчдын 42%). Харин хоёрдугаарт англи хэл - 17%, гуравдугаарт Хятад (6%) байна.

Сүүлд нэмэгдсэн