Америкийн нэгдсэн улсад суугаа Монголчуудын мэдээллийн портал.

6/6/2026
Anu.mn
АНУ-ын цагаачлалын шүүхүүд, албадан гаргах шийдвэрийг хурдасгахаар, нэг дор 100 гаруй хүни ...

АНУ-ын цагаачлалын шүүхүүд, албадан гаргах шийдвэрийг хурдасгахаар, нэг дор 100 гаруй хүнийг оролцуулсан хурал зохион байгуулж эхэлжээ

https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
Sat Jun 06 2026
АНУ-ын цагаачлалын шүүхүүд, албадан гаргах шийдвэрийг хурдасгахаар, нэг дор 100 гаруй хүнийг оролцуулсан хурал зохион байгуулж эхэлжээ

АНУ-ын United States Department of Justice-ийн харьяа цагаачлалын шүүхүүд, мигрантуудын хэргийг илүү хурдан шийдвэрлэх шинэ арга хэрэгжүүлж эхэлсэн талаар NPR мэдээллээ. Шинэ практикийн хүрээнд нэг удаагийн шүүх хуралд 100-аас дээш хүнийг хамруулан хэлэлцэж байгаа нь өмнөхөөс эрс өөрчлөгдсөн байна.

Өмнө нь “master calendar hearing” буюу анхан шатны товлосон шүүх хуралд дунджаар 20-30 хүн оролцдог байсан бол, одоо маш олон хүнийг нэг дор дуудаж, хэргүүдийг бөөнөөр нь шийдвэрлэх болжээ. Ихэнхдээ эдгээр хүмүүс өмгөөлөгчгүй байдаг бөгөөд шүүхэд хоцрох эсвэл ирээгүй тохиолдолд шууд депортацийн шийдвэр гарах эрсдэлтэй байна.

American Immigration Lawyers Association-ийн төлөөлөгч Ванесса Дохакес-Торрес, “Шинэ систем нь, цагаачдад шүүхийн тухай мэдээлэл бүрэн хүрэхгүй байх, улмаар автоматаар депортацид орох нөхцөл бүрдүүлж байна. Олон хүн шүүхийн тов урагшилсныг мэдэхгүй үлдэж байгаа бөгөөд мэдэгдлийг зөвхөн цахим систем эсвэл шуудангаар илгээж байгаа учраас хүмүүс өөрчлөлтийг анзаарахгүй өнгөрөх тохиолдол ихэссэн.” гэжээ.

Зарим шүүхүүд, 2027-2029 онд товлогдсон байсан хэргүүдийг хүртэл хугацааг нь гэнэт ойртуулан зарлаж эхэлжээ. Техасын нэгэн цагаачлалын өмгөөлөгч, “Ихэнх хүмүүсийг ирэхгүй гэж тооцоолж, эзгүйд нь депортацийн шийдвэр гарган, хэргийг хурдан хаах” зорилготой мэт харагдаж байна” гэжээ.

Энэ арга хэмжээ нь, Donald Trump жилд нэг сая хүнийг албадан гаргах зорилт дэвшүүлсэнтэй холбоотой гэж ажиглагчид үзэж байна. 2025 онд ойролцоогоор 600 мянган хүн депортацид орсон бөгөөд Трамп цагаачлалын шүүхүүдэд хуримтлагдсан сая сая хэргийг “хэт удаан систем” гэж олон удаа шүүмжилж байсан юм.

Үүний зэрэгцээ Executive Office for Immigration Review, шинэ шүүгчдийг олноор томилж эхэлсэн бөгөөд өнгөрсөн долоо хоногт 77 шинэ шүүгч ажилдаа орсон. Энэ санхүүгийн жилд нийт 153 цагаачлалын шүүгч шинээр томилогдсон нь, түүхэн дээд үзүүлэлт болсон байна.

Гэвч өмгөөлөгчид болон хүний эрхийн байгууллагууд, энэ шинэ практик нь өмгөөлөгчгүй мигрантуудад хамгийн хүнд тусаж, хүмүүс шүүхийн мэдэгдлээ аваагүйгээс эсвэл айдсаасаа болж ирээгүй тохиолдолд шууд депортацид өртөх эрсдэлийг нэмэгдүүлж байна гэж анхааруулжээ.

Сүүлд нэмэгдсэн