September
14
2025
Anu.mn
Мэдээ
АНУ-ын цагаачлалын бодлогод Трампын хисэн өөрчлөлтүүд, Америкт ирэгсэд болон цагаачдад хэр ...
АНУ-ын цагаачлалын бодлогод Трампын хисэн өөрчлөлтүүд, Америкт ирэгсэд болон цагаачдад хэрхэн нөлөөлөв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ-ын цагаачлалын бодлогод Трампын хисэн өөрчлөлтүүд, Америкт ирэгсэд болон цагаачдад хэрхэн нөлөөлөв
Photo: Chip Somodevilla/Pool Photo via AP

АНУ-д сүүлийн үед цагаачлалын өргөдлийг боловсруулах арга барилд томоохон өөрчлөлт гарсан бөгөөд Дональд Трампын засаг захиргааны бодлого улам хатуу болж, хойшилсон, татгалзсан хариу нэмэгдэж, хүсэлт гаргагчид эрх ашгаа хэрхэн хамгийн сайн хамгаалж болох талаар, мөн Трампын Цагаан ордон ямар арга хэмжээ авч хэрэгжүүлсэн болон яг юу өөрчлөгдсөн талаар Citizenpath вэбсайт дэлгэрэнгүй нийтэлжээ.

Шинэ хууль уу? эсвэл хуучин дүрмийн илүү хатуу хувилбар уу?

Трампын засаг захиргааны ихэнх арга хэмжээ нь шинэ хууль биш, харин одоо байгаа дүрмүүдийг илүү хатуу болгосон. Үнэн хэрэгтээ сүүлийн жилүүдэд цагаачлалын талаар дорвитой хууль батлагдаагүй юм.

Гол өөрчлөлтүүд ба тэдгээрийн үр дагавар

Захиргааны хэд хэдэн алхмууд нь, гэр бүлд суурилсан цагаачлалын хөнгөлөлтийг эрхийг нь багасгахгүйгээр чангатгасан. USCIS одоо тохиолдол бүрийг илүү анхааралтай судалж, илүү их нотлох баримт шаардаж, баримт бичгийг нарийвчлан шалгаж, татгалзах үндэслэлийг хайх болсон.

Илүү хатуу ярилцлага

USCIS-ийн ярилцлага илүү урт няхуур болсон. Офицерууд баримтыг шалгах, нарийн ширийн зүйлийг тодруулах, зөрчилдөөнийг хайхад илүү их цаг зарцуулж, бүхэл бүтэн баримт бичгийг мөр мөрөөр нь шинжилдэг болсон.

Шаардлагатай нотлогоо, лавлагаанууд олширч (RFE), татгалзах шалтгаанууд (NOID) нэмэгдсэн.

Энгийн тохиолдлуудад ч нэмэлт лавлагаанууд нэхэх болсон. Дутуу бичиг баримт, ойлгомжгүй орчуулга, бага зэргийн алдаа зэрэг нь, татгалзсан тухай урьдчилсан мэдэгдэл авах, үйл явцыг хойшлуулахад хүргэж байна.

Гэрлэлт, гэр бүлийн ногоон картыг нарийвчлан судлах болсон

Гэрлэлт дээр үндэслэсэн ногоон карт авах хүсэлтийг одоо илүү анхааралтай судалж байна. Хамтын банкны данс, түрээсийн гэрээ, гэрэл зураг, даатгал гэх мэт хамтдаа амьдардгийн баталгаатай нотолгоо шаардлагатай.

"Ёс суртахууны" шалгуурыг өндөрсгөсөн

Иргэншил авах хүсэлтэй хүмүүсийн "сайн ёс суртахуун"-ын шалгуурыг өндөрсгөсөн. USCIS зөвхөн ноцтой гэмт хэрэг төдийгүй илүү хөнгөн гэмт хэрэгт анхаарал хандуулдаг болсон.

Цагаачлалын хуулийн хэрэгжилтийг чангалав

Трампын засаг захиргаа цагаачлалын зөрчлийн эсрэг хяналтаа чангатгасан. ICE зэрэг агентлагуудад хүмүүсийг байцаах, албадан гаргах ажиллагааг эхлүүлэх өргөтгөсөн эрх мэдэл олгосон. Бага зэргийн зөрчлийг ч уучлахаа больсон.

Тус улсад удаан хугацаагаар хууль ёсны дагуу амьдарч ирсэн байсан ч, хүчинтэй бичиг баримтгүй хүмүүст, цагдаатай таарах, ажил дээрээ шалгуулах, аялах зэрэгт ноцтой асуудал үүсдэг болсон. Байгууллагын хүчинтэй нотлох баримт - ногоон карт, ажиллах зөвшөөрөл эсвэл USCIS-ийн бусад баримт бичгийг үргэлж биедээ авч явах шаардлагатай болгосон.

Хүсэлт гаргагчидад учирсан нөлөө

Гол нөлөө нь айдас, тодорхойгүй байдал, шинэ саад тотгорууд юм.

• Хүсэлт боловсруулахыг удаан хүлээх,

• Илүү төвөгтэй, нотлох, батлах шаардлага,

• Татгалзалтай тулгарах.

USCIS-ээс татгалзсан статистик

Энэ оны эхний улирлын USCIS-ийн мэдээллээр Трамп албан тушаалдаа хэдхэн сар болж байгаа энэ хугацаанд,хэд хэдэн нийтлэг хүсэлтүүдийн татгалзалын түвшин мэдэгдэхүйц нэмэгдсэн нь харагдсан (2024, 2025 оны үзүүлэлт):

Маягт I-90: 4.0% - 6.7%

I-129F маягт: 21.5% - 32.1%

I-130 маягт: 11.7% - 11.8%

I-485 маягт: 8.4% - 10.7%

Маягт I-765: 9.1% - 7.7%

Маягт N-400: 8.9% - 8.8%

Хүсэлтдээ хэрхэн эерэг хариу авах вэ?

  • Илүү хатуу шаардлага тавигдаж байгаа ч, та ухаалгаар ажиллавал процедурыг амжилттай давж чадна
  • Маягтыг үнэн зөв бөглөж, үнэмшилтэй нотлох баримт бүрдүүлэх;
  • RFE эсвэл NOID-д шуурхай, бүрэн хариу өгөх;
  • Гэмт хэрэгт холбогдсон, өмнө нь зөрчил гаргасан, татгалзсан гэх мэт нарийн төвөгтэй тохиолдолд,цагаачлалын албаны туршлагатай өмгөөлөгчтэй зөвлөлд
Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.