Anu.mn
АНУ-ын цаг уурчид хар салхины идэвхжилтийн улирал эхлэхийг анхааруулж байна

АНУ-ын цаг уурчид хар салхины идэвхжилтийн улирал эхлэхийг анхааруулж байна

Thu May 26 2022
АНУ-ын цаг уурчид хар салхины идэвхжилтийн улирал эхлэхийг анхааруулж байна

Цаг уурын холбооны албаныхан хар салхины улирал эхлэхийн зэрэгцээ хохирол учруулахуйц халуун орны хүчтэй шуурга идэвхитэй үргэлжлэх төлөвтэй байна гэж мэдэгдэв.

Үндэсний Цаг уур, Далайн газрын цаг уурчдаас Атлантын далайд хар салхины улирал хэвийн хэмжээнээс хэтрэх магадлал 65 хувьтай байна гэж мэдэгджээ. Тэд 39 миль ба түүнээс дээш салхины хурдтай 14-21 нэрлэгдсэн шуурга болох магадлал 70 хувьтай байна гэж таамаглаж байна. Мөн 6-аас 10 удаагийн хар салхи болно гэж тооцоолж байна.

Хар салхины улирал 6-р сарын 1-нд албан ёсоор эхэлдэг ч сүүлийн жилүүдэд халуун орны шуурга түрүүлж дэгдэж байгаа нь ажиглагдаж байна. Үндэсний Цаг уур, Далай тэнгисийн газрын дарга Рик Спинрад хэлэхдээ, “Бид хар салхины идвэхжлийн үед байна” гэж мэдээлсэн ба хэрэв урьдчилсан таамаглал үнэн зөв бол энэ улирал долоо дахь улирал дараалан хэвийн хэмжээнээс хэтэрсэн хар шуургатай улирал байх болно. Цаг уур шинжилгээний (таамаглалын) хүрээлэнгийн, Үндэсний Цаг уур, Далай тэнгисийн газрын Улирлын чанартай хар салхины шинжээч Мэттью Розенкрансын хэлснээр хар салхины эрч, давтамжид нөлөөлдөг хэд хэдэн нөхцөл байдлууд эрчимжиж хүндхэн улирал болохоор байна. Хар салхитай хавсарсан La Niña мөчлөгийн үйлчлэл хэвээр байна. Энэ хооронд Атлантын далайн гадаргын температур дунджаас дээгүүр байна. Мөн баруун Африкын нутгаар борооны улирал идвэхижиж байгаа ба эдгээр хэв шинж нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гэж Спинрад хэлэв. Түүнчлэн тэрээр "Бид Айда шиг хүчтэй шуурга ч бай, эсвэл бусад шуурга ч бай, тодорхой нэг шуургыг онцолж үүнийг цаг уурын өөрчлөлтөөс үүсэлтэй гэж шууд энгийнээр хэлж болохгүй, эх үүсвэр нь бидний байгаа хэв маяг, хандлага, горимоос хамаарч болно” гэж хэлжээ.

Өнгөрсөн наймдугаар сард Луизиана мужийг дайрсан Айда хар салхинд зургаан хүний амь үргэдсэн. Үүний дараа дундад атлантын далай болон зүүн хойд хэсэгт аадар бороо орсны улмаас үер бууж, 49 хүн амь үрэгджээ. Тухайн хар салхины улмаас 75 тэрбум орчим ам.долларын хохирол учирсан. Холбооны Онцгой байдлын ерөнхий газрын дарга Дин Крисвелл “Онцгой байдлын ажилчид болон хар салхины нөлөө бүхий бүс нутагт амьдарч буй иргэд одооноос бэлэн байх ёстой” гэж хэллээ. Эдгээр шуурганууд нь түргэн хугацаанд хөгжиж, улам бүр нэмэгдэж байгаа нь муж, орон нутгийн онцгой байдлын ажилтнуудын олон нийтэд сэрэмжлүүлэх цаг багасч байгааг нэмж дурьдав.

Эх сурвалж: https://www.nbcnews.com/science/environment/expect-active-hurricane-season-us-forecasters-warn-rcna30324

Орчуулсан: Билгүүн, Олдошгүйзаяа (3B, 3E анги Соёл-Эрдэм Дээд Сургууль)

Сүүлд нэмэгдсэн