АНУ-ын баячууд болон одууд хөл уртасгах өндөр үнэтэй мэс засал хийлгэж байна.
Mon Sep 19 2022
Google, Amazon, Microsoft, Meta зэрэг томоохон технологийн компаниудын програм хангамжийн инженерүүд 3 инч (7.6 см) өндөр болохын тулд хэдэн арван мянган доллар төлж байгаа талаар Business Insider-т нийтэлсэн байна.
Невада мужийн Лас Вегас хотын гоо сайхны мэс засалч, хүний өндрийг 3-6 инч (7-15 см) уртасгах боломжтой хөл уртасгах мэс засалд мэргэшсэн эмч, өвчтөнүүдийнх нь ихэнх нь технологийн салбарын ажилчид байдаг гэжээ.
Кевин Дебипаршад 2016 онд LimbplastX институтийг үүсгэн байгуулсан бөгөөд COVID-19 тахлын үеэр тус клиникийн бизнес огцом өссөн байна. Энэхүү мэс засал дараах байдлаар явагддаг: Эмч өвчтөний гуяны ясыг хугалж, түүнд тохируулан металл хадаас суулгадаг. Соронзон удирдлагын тусламжтайгаар гурван сарын турш өдөр бүр хөлийг бага зэрэг сунгадаг. Яс аажмаар уртасч, хөл нь эдгэртэл хэдэн сар шаардагдана. Нэг программ хангамжийн инженер, мэс засал хийлгэснийхээ дараа эхний гурван сарыг ганцаараа байрандаа өнгөрөөсөн, энэ хугацаанд түүний өндөр 5 фут 6 инч (167 см) байснаа 5 фут 9 инч (175 см) болж өссөн гэжээ.
Жон гэдэг өвчтөн "Өндөр хүмүүст амьдрал илүү хялбар байдаг гэдгийг би анзаарсан, дэлхий тэдний өмнө бөхийж байх шиг санагддаг. Өндөр хүнийг хүмүүс өөр нүдээр хардаг. Би биеийн тамирын заал руу одоо илүү их явах болсон" гэж ярьжээ.
Хөл уртасгах мэс заслыг сонгох нийтлэг нэг шалтгаан байдаггүй. Харин эдгээр шалтгаануудын ихэнхи нь охидыг гайхшруулах хүсэл эрмэлзэлд байдаг гэнэ.
Өвчтөн 3, 4, 5 эсвэл 6 инч (7.6; 10.1; 12.7; 15.2 см)-с сонгон хэр өсөхийг хүсч байгаагаас хамааран энэ процедур нь 70,000-аас 150,000 долларын үнэтэй байдаг.
Дебипаршадын үйлчлүүлэгчдийн нийтлэг шинж чанар нь тэд чинээлэг, харин мэргэжлийн хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд тэрээр гүйцэтгэх захирал, жүжигчид, санхүүгийн ажилтнуудад үйлчилгээ үзүүлж байв. Мөн өндөр цалинтай техникийн ажилчид, голдуу эрчүүд ирдэг. Гэхдээ эмэгтэйчүүд ч бас түүн дээр ирж мэс ажилбарт ордог байна.
"Би одоогоор технологийн компани байгуулж болохоор байна" гэж Дебипаршад хошигноод “Яг одоо 20 орчим программ хангамжийн инженерүүд энэ процедурыг давж байна. Өчигдөр PayPal-аас нэг охин ирсэн. Google, Amazon, Facebook-ын ажилтнууд мөн Майкрософтоос цөөн хэдэн өвчтөн байна." гэж ярив. Мэс заслын эмч, тамирчдад ийм аргыг хэрэглэхийг зөвлөдөггүй, учир нь энэ нь тэдний чадварыг бууруулна гэж мэдэгджээ. Мөн ихэнх өвчтөнүүд мэс засал хийлгэсэн гэдгээ хэнд ч хэлдэггүй гэсэн байна.
Сүүлийн жилүүдэд эрэгтэйчүүдийн гоо сайхны мэс заслыг тойрсон гутаах, доромжлох асуудал харьцангуй арилсан гэж болно. 1997-2015 онуудад эрэгтэйчүүдийн гоо сайхны мэс заслын тоо 325%-иар өссөн гэж Америкийн гоо сайхны пластик мэс заслын нийгэмлэгээс мэдээлжээ.
Харин эрэгтэй хүний бие, ялангуяа намхан биетэй байх нь сүүлийн үеийн нийгмийн доромжлолд өртөх нэг хэлбэр болдог. Намхан залуусыг тийм ч их ялгаварлан гадуурхдаггүй ч, тэд өндөр хүмүүстэй болзох, сагсан бөмбөгийн багт оролцох гэх мэт олон зүйлээс татгалзаж хоцорч байдаг байна.
Мөн Цахиурын хөндийд сүүлийн жилүүдэд, гоо сайхны мэс засал, ажилбарууд нь эрэгтэй технологичдыг бие махбодийн хүсэмжит зорилгод нь хүргэх гол арга зам болж байгаа аж.
Жишээлбэл, 2020 оноос, эрчүүд карьераа ахиулахын тулд коллагеныг идэвхжүүлэх зорилготой ботокс тариа, лазерын процедурыг ихээхэн хийлгэдэг болсон байна.
Эх сурвалж: Business Insider








