АНУ-ын аль мужуудад тэтгэврийн насныхан хамгийн урт насалдаг, аль мужуудад хамгийн богино насалдаг вэ?

Тэтгэвэрт гарсны хамгийн том давуу талуудын нэг нь, амьдралаа өөрийн хүссэнээр зохион байгуулах боломжтой болдог явдал юм. Ажил таныг тодорхой газар амьдрахыг шаарддаггүй болсон үед хаана амьдрах, хэр их мөнгө зарцуулах, зардлаа хэрхэн оновчтой болгохоо өөрөө сонгож чадна. Гэхдээ хүний бүрэн хянаж чаддаггүй нэг хүчин зүйл бий. Тэр нь хэдий хэр урт наслах вэ гэсэн асуулт юм.
Мэдээж зөв хооллолт, тогтмол хөдөлгөөн нь чухал нөлөөтэй. Судалгаагаар, долоо хоногт санал болгодог (150–300 минут алхах, дасгал хийх гэх мэт), дунд зэргийн идэвхтэй хөдөлгөөний хэмжээнээс 2–4 дахин илүү хөдөлгөөнтэй байх нь, аливаа шалтгаанаар нас барах эрсдэлийг 26–31 хувиар бууруулдаг болохыг тогтоожээ. Гэсэн хэдий ч, эрүүл амьдралын хэв маягтай байсан ч яг хэдэн наслахыг урьдчилан мэдэх боломжгүй.
65 нас хүрснээс хойшхи дундаж наслалт:
АНУ-ын Centers for Disease Control and Prevention-ийн мэдээллээр, 65 нас хүрсэн америкчууд дунджаар дахин 19.5 жил амьдардаг байна.
Өөрөөр хэлбэл, 65 нас хүрсэн хүн дунджаар 84.5 насалдаг гэсэн үг юм.
Үндэсний нас баралтын статистикийн хамгийн сүүлийн тайланд, АНУ-ын 50 муж болон District of Columbia-ыг 65 наснаас хойших дундаж наслалтаар эрэмбэлжээ.
-Хамгийн урт насалдаг мужууд буюу дараах мужуудад тэтгэврийн насныхан хамгийн урт насалдаг байна.
65 наснаас хойших дундаж наслалт:
Hawaii 20.5 жил
Connecticut 19.8 жил
New York 19.8 жил
Massachusetts19.7 жил
California 19.7 жил
Minnesota 19.6 жил
New Jersey 19.6 жил
North Dakota 19.5 жил
Vermont 19.5 жил
South Dakota 19.4 жил
Colorado 19.4 жил
Rhode Island 19.4 жил
Florida 19.4 жил
Хамгийн богино насалдаг мужууд буюу дараах мужуудад 65 нас хүрсэн хүмүүсийн үлдсэн дундаж наслалт хамгийн бага байна:
65 наснаас хойших дундаж наслалт
West Virginia 16.6 жил
Mississippi 16.7 жил
Kentucky 16.8 жил
Oklahoma 16.8 жил
Arkansas 17.0 жил
Alabama 17.1 жил
Tennessee 17.2 жил
Louisiana 17.5 жил
Indiana 17.7 жил
Missouri 17.8 жил
Ohio 17.8 жил
Ийм ялгаатай байгаагийн шалтгаанд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар, дараах хүчин зүйлс нөлөөлдөг:
- Эрүүл мэндийн үйлчилгээний чанар
- Орчны бохирдлын түвшин
- Уур амьсгал
- Орлогын түвшин
- Амьдралын хэв маяг
- Эрүүл хооллолт, хөдөлгөөний дадал
- Нийгмийн хамгааллын тогтолцоо
Гэхдээ юутай ч, эерэг байдал ажиглагдаж байгаа бөгөөд 2021–2022 оны хооронд АНУ-ын 48 муж болон Колумбийн тойрогт дундаж наслалт өссөн байна.
Хамгийн их өсөлт нь ихэвчлэн өмнөд мужууд болон баруун бүсийн зарим мужид бүртгэгджээ.
Харин хоёрхон мужид бууралт ажиглагдсан байна:
Maine – 0.1 жилээр буурсан
Vermont – 0.1 жилээр буурсан
Энэ нь АНУ-ын ихэнх бүс нутагт ахмад настнуудын дундаж наслалт аажмаар сайжирч байгааг харуулж байгаа юм.








