АНУ-ын аль мужууд байгалийн гамшигт хамгийн их өртдөг вэ?
Fri Nov 18 2022
Калифорниа, Миссисипи, Оклахома, Айова, Теннесси мужуудад байгалийн гамшиг хамгийн их тохиолдож, 300 сая гаруй хүн хамгийн их хохирол амссан мужуудад амьдарч байна. АНУ-ын мужуудын 90 хувь нь 2011-2021 оны хооронд дор хаяж нэг байгалийн гамшигт нэрвэгдлээ гэж шинэ тайланд дурджээ. Энэ талаар The Guardian сонинд дэлгэрэнгүй мэдээлэв.
Эдгээр мужуудын зарим нь сүүлийн 10 жилийн хугацаанд, холбооны хэмжээний 12 байгалийн гамшигт өртсөн байна. Эдгээр газруудад 300 сая гаруй хүн амьдардаг бөгөөд энэ нь АНУ-ын хүн амын 93% юм.
Уг тайланд дурдсанаар АНУ-д арван жилд дунджаар 11.5 байгалийн гамшиг тохиолдож байна. Калифорнид хамгийн олон нь болох 25 гамшиг тохиолдсон. Хамгийн бага буюу 3 гамшиг Невада мужид болсон. Луизиана, Кентакки мужийн таван тойргуудад 12 удаа байгалийн гамшиг тохиолдсон гэж Fox Weather бичжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй эдгээр байгалийн гамшиг 740 тэрбум гаруй долларын хохирол учруулсан гэж Gizmodo бичжээ.
Гамшгийн атлас нэртэй тайлан нийтэлсэн Rebuild by Design нь ашгийн бус байгууллага юм. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтөд бэлтгэх, дасан зохицох арга замыг судалдаг. 10 гаруйхан жилийн өмнө АНУ-ын зүүн хэсгийг дайран өнгөрч, 62.5 тэрбум ам.долларын хохирол учруулсан Сэнди хар салхины дараа энэхүү судалгааг Орон сууц, хот байгуулалтын яамнаас санаачилсан юм.
Судлаачид Холбооны Онцгой байдлын агентлагтай (FEMA) нягт хамтран ажиллаж, гэрээлэгчдээс мэдээлэл авах боломжтой болсон нь гамшиг, төлбөрийг мужийн түвшинд дүн шинжилгээ хийх боломжийг олгосон. Мөн хаана хамгийн өртөмтгий болохыг судалж, цаг агаарын эрс тэс уур амьсгалын өөрчлөлт, гамшигт үзэгдлийн дараа өөр өөр газаруудад хүмүүс хэр удаан цахилгаангүй болж байгааг харьцуулсан дүгнэлт гаргадаг байна.
Флорида, Калифорниа зэрэг мужууд хар салхи, ой хээрийн түймэр зэрэг эрс тэс уур амьсгалын өөрчилөлтөөс үүдэлтэй гамшигт өртөхөд хамгийн их анхаарал хандуулдаг. Харин Rebuild by Design тайлангаас харахад АНУ-ын бараг бүх хэсэг гамшигт нэрвэгдэж, 10 муж тутмын 9 нь гамшигт өртсөн байдаг байна.
Калифорниа, Миссисипи, Оклахома, Айова, Теннесси мужуудад томоохон хар салхи, ой хээрийн түймэр, үер, хөрсний гулгалт зэрэг муж бүрт дор хаяж 20 удаа байгалийн гамшиг тохиолдсон байна. Харин Луизиана, Нью-Йорк, Нью Жерси, Хойд Дакота, Вермонт мужуудад нэг хүнд ногдох санхүүжилт хамгийн их байна.
Rebuild by Design компанийн гүйцэтгэх захирал, тайлангийн хамтран зохиогч Эми Честер “Зарим муж улс сэргээн босгох ажилд бусдаасаа илүү мөнгө авч байгааг хараад гайхсан. Энэ нь нэг талаараа муж бүрт амьдрах өртөг өөр өөр байдагтай холбоотой мөн эвдэрсэн, сүйрсэн хохиролтой тэнцэх мөнгөн дүнтэй холбоотой юм.” гэж ярьжээ
"Гамшгийн санхүүжилт нь ихэвчлэн чинээлэг, хамгийн их нөөцтэй орон нутагт очдог" гэж тайланг бичсэн бүлгийн гишүүн биш, Техасын Өмнөд Их Сургуулийн байгаль орчин, цаг уурын шударга ёсны профессор Роберт Буллард ярьж байв. Тэрээр, 2012 онд байгаль орчин, цаг уурын хууль зүйн шинжээч Беверли Райттай хамтран "Хамгаалах буруу арга" зохиолоо бичжээ. Энэ нь холбооны гамшгийн хариу арга хэмжээ нь хар арьст нийгэмлэгүүдийг ихэвчлэн хамруулдаггүй тухай бичсэн ном аж.
Шинэ тайлан үүнийг батлах мэт, Цаг агаарын эрс тэс үзэгдлийн нөлөөнд хамгийн өртөмтгий газрын хүмүүс мөнгөний дийлэнх хэсгийг авахгүй байна гэдгийг харуулсан бөгөөд тус улсын эдгээр бүс нутагт хамгийн удаанаар цахилгаан тасалддаг нь мөн харагджээ."Байгалийн гамшиг тохиолдоход санхүүжилт хамгийн их хэрэгцээтэй хүмүүст тусламж хүрдэггүй" гэж Буллард хэлжээ.
Санхүүжилт жигд бус байх өөр нэг шалтгаан нь хэт халуун үеийн гамшгийг холбооны гамшгийн тухай хуулиас хасч, дараа нь санхүүгийн тусламж үзүүлэхгүй байхаар болсонд оршино.
Стэнфордын их сургуулийн цаг уурын судлаач Роб Жексон илтгэлийг эрдэмтэд биш харин бодлого дэмжигчид бичсэн гэж мэдэгджээ. Үүнд илүүдлийг зөвшөөрдөг: зохиогчид цаг агаарын гамшиг бүрийг уур амьсгалын өөрчлөлттэй холбодог.
“Уур амьсгалын өөрчлөлт нь зарим хар салхийг улам хүчтэй болгож, байгалийн гамшигт үзэгдлүүдийн давтамжийг улам ойртуулдаг болсон. гэхдээ сүүлийн 40 жилд тохиолдсон гамшиг бүрийг уур амьсгалын гамшиг гэж нэрлэх нь зохисгүй гэж би бодож байна. Цаг агаарын гамшиг одоо хаана амьдарч байгаагаас үл хамааран бараг бүх америкчуудад нөлөөлж байна."гэж Жексон хэлжээ.
Жэксоны хэлснээр, гамшгийн жил бүрийн зардал 2020 онд 100 тэрбум доллар, 2021 онд 150 тэрбум гаруй доллар болж өссөн байна. Дулаан, ган гачиг гэсэн хоёр үндсэн цаг уурын үзэгдлийг оруулаагүй учраас энэ тооцоо хэтэрхий бага байгаа юм. Дулааны долгион нь эд хөрөнгийн хохирол учруулдаггүй тул холбооны гамшгийн нэхэмжлэлийг үүсгэдэггүй байна.
Судлаачид холбооны засгийн газар мужуудад 11 жилийн хугацаанд тохиолдсон онцгой тохилдлуудын хохиролд 91 тэрбум доллар зарцуулсныг тогтоожээ. Үүнд зөвхөн FEMA болон Орон сууц, хот байгуулалтын газраас удирддаг хоёр хөтөлбөрийн зардал багтсан бөгөөд хувийн тусламж, даатгалын төлбөр биш юм. Үүнд Жижиг Бизнесийн Захиргаа, АНУ-ын Армийн Инженерүүдийн Корпорац зэрэг бусад агентлагийн тусламжийг оруулаагүй болно.
Хэрэв эдгээр холбооны бүх гамшгийн тусламжийн хөтөлбөрүүдийг харгалзан үзвэл нийт дүн нь хамаагүй өндөр байх болно гэж Честер хэлэв. Байгаль орчны мэдээллийн үндэсний төвүүдийн тооцоолсноор 2011-2021 оны хооронд цаг агаар, цаг уурын өөрчлөлтөд нэг их наяд гаруй доллар зарцуулсан байна.
Холбооны Онцгой байдлын агентлаг (FEMA) болон Орон сууц, хот байгуулалтын газар (HUD) хамтран сүүлийн 10 жилийн хугацаанд гамшгийг арилгахад бараг 100 тэрбум доллар зарцуулсан бол Хөдөө аж ахуйн яам зэрэг бусад агентлагууд тэрбум тэрбумаар нь зарцуулсан байна. Энэ мөнгөний арслангийн хувь нь 2011-2021 оны хооронд гамшгийн сэргээн босголтын ажилд нэг хүний ноогдол 1736 доллар зарцуулсан Луизиана зэрэг далайн эргийн мужуудад зарцуулсан гэж шинэ тайланд дурджээ. Харин Аризонад - нэг хүнд ердөө 3 доллар зарцуулжээ.
Холбооны гамшгийн тусламжийн тогтолцоог санхүүжүүлээгүй, үр дүн муутай байна гэж Честер тэмдэглэж байна: Засгийн газар олон нийтийг байгалийн гамшгаас бүрэн сэргээхэд нь туслах эрх мэдэл, нөөц бололцоогүй, аюултай газар нутгийг сэргээн босгоход хэтэрхий их мөнгө зарцуулж байна.
Уг тайланд холбооны засгийн газар юу болохыг хүлээхээс илүүтэйгээр гамшгаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шилжихийг зөвлөж байна. Барилгын шинжлэх ухааны үндэсний хүрээлэнгийн тоо баримтад далан барих, хог хаягдлыг зохих ёсоор зайлуулах замаар гамшгийг бууруулахад оруулсан нэг доллар, тус улсад 6 доллар хэмнэнэ гэж тус сонинд дурдсан байна.
"Манай засгийн газар хамгийн өртөмтгий хэсэгт хөрөнгө оруулахын оронд аль хэдийн нөлөөлөлд өртсөн газруудад хөрөнгө оруулалт хийсээр байгаа нь алдаа юм" гэж Честер хэлэв.
Халуун хэм дэлхийг илүү ноцтой гамшигт хүргэж, олон хүн эдгээр бүс рүү нүүх тусам эдгээр зардал улам л нэмэгдэх болно. Тус тайланд зөвхөн үерийн хохирол ирэх 10 жилийн хугацаанд АНУ-д дахин 72 тэрбум долларын хохирол учруулж болзошгүйг харуулж байна. Энэ нь Делавэр, Нью Хэмпшир, Вермонт, Өмнөд Дакота, Вайоминг, Аляскийн жилийн нэгдсэн төсөвтэй тэнцэнэ.
2022 онд АНУ-д 15 тэрбум ам.долларын байгалийн гамшиг тохиолдсон гэж Далай, Агаар мандлын Үндэсний Удирдлагын газрын мэдээлснээр Иан, Фиона хар салхи АНУ-ыг аль хэдийн дайрсан бол Николь Флорида мужийг сүйрүүлсэн ч санхүүгийн үр дагавар нь хараахан тодорхой болоогүй байна.Эдгээр тоонууд нь байгалийн гамшгийн нийт хохирлын багахан хэсгийг л багтаасан байна. АНУ шиг чинээлэг орны хувьд ч энэ бүхний мөнгийг босгох нь тийм ч амар биш байх болно гэжээ.








