Anu.mn
АНУ-ын агаарын тээврийн компаниуд, бүх цуцлагдсан болон хойшлогдсон нислэгийн төлбөрийг бу ...

АНУ-ын агаарын тээврийн компаниуд, бүх цуцлагдсан болон хойшлогдсон нислэгийн төлбөрийг буцаан олгох шаардлагатай болжээ

Mon May 13 2024
АНУ-ын агаарын тээврийн компаниуд, бүх цуцлагдсан болон хойшлогдсон нислэгийн төлбөрийг буцаан олгох шаардлагатай болжээ

АНУ-ын Тээврийн яам, зорчигчдын эрхийг хамгаалах чиглэлээр асар их ахиц дэвшил гаргаж, цуцлагдсан эсвэл удаанаар хойшлогдсон нислэгийн төлбөрийг зорчигчидод буцаан олгох, шинэ журмыг баталсан талаар SecretNYC мэдээлэв.

АНУ-ын Тээврийн яам 4-р сарын 25-нд энэхүү шинэ журмыг нийтэлсэн байна. Агаарын тээврийн компаниуд, цуцлагдсан эсвэл ноцтой саатсан нислэгийн зорчигчдод буцаан олголт хийх, түүнчлэн, ачаа тээш удаанаар саатах, зорчигчдод зориулсан үйлчилгээг авах боломжгүй байх зэрэг тохиолдлуудад буцаан олголт өгөх шаардлагатай болжээ.

Буцаан олголт нь, АНУ-д ирэх, буцах болон АНУ-ын дотор нислэг хийж буй АНУ-ын болон гадаадын тээврийн компаниудын зорчигчдод хамаарна.

АНУ-ын тээврийн газрын дарга Пит Баттигиг, “Зорчигчид, агаарын тээврийн компаниудаас, ямар ч асуудалгүйгээр, журмын дагуу мөнгөө буцааж авах эрхтэй болсон. Манай саяхны дүрэм, шинэ стандарт тогтоосон. Энэ нь, зорчигчдын эрхийг өргөжүүлж өгсөн, урд нь байгаагүй хамгийн далайцтай үйлдэл юм.” гэж мэдэгджээ.

Агаарын тээврийн компаниас буцаан олголт авах нөхцөлүүд:

Нислэг цуцлагдсан эсвэл ихээхэн саатсан. “Нислэгийн удаан саатал” гэж хөөрөх, буух цаг нь дотоодод гурван цаг, олон улсад зургаан цагаар өөрчлөгдсөн нислэгийг хэлнэ.

Нэмэлт өөрчлөлтүүд :

  • Захиалгад анх зааснаас өөр нисэх онгоцны буудалд буух, нисэх;
  • Үйлчилгээний зэрэглэлийг бууруулан суулгаж үйлчилэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод дамжин суух онгоц солих үед үйлчилгээ үзүүлэхгүй байх;
  • Дамжин суух нислэгийн тоог нэмэх.

Ачаа тээш авах үеийн ноцтой саатал

Ачаа тээшний зөрчилтэй холбоотой акт гаргаснаас хойш, дотоодын нислэгт 12 цагийн дотор, олон улсын нислэгт 15-30 цагийн дотор тээшээ аваагүй бол зорчигч төлбөрөө буцаан авах эрхтэй.

Заагдсан нэмэлт үйлчилгээг үзүүлээгүй тохиолдлууд

Хэрэв агаарын тээврийн компани, журамд заагдсан нэмэлт үйлчилгээнүүд, тухайлбал Wi-Fi-р хангах, нислэгийн үеэр үйлчилгээ үзүүлэх, суудал сонгох зэрэг үйлчилгээг үзүүлээгүй бол зорчигчид мөнгөө буцааж авах эрхтэй.

Мөн зорчигчид, мөнгөө буцаан авах хүсэлт өөрсдөө гаргах шаардлагагүй болж, Агаарын тээврийн компаниуд үүнийг автоматаар хийх шаардлагатай болсон.

Зорчигчдод хэдий хэмжээний мөнгийг буцааж өгөх вэ?

Зорчигчдод тасалбарын бүх зардлыг (нислэгийн ашигласан хэсгийн үнээс бусад) буцаан олгоно. Энэхүү шинэ бодлогыг хэрэгжүүлэхээс өмнө, агаарын тээврийн компаниуд буцаан олголтын бодлогоо өөрсдөө тогтоох үүрэгтэй байсан. Энэ нь, зорчигчийн эрхийн ойлголтод хүндрэл учруулдаг байсан.

Зорчигчид мөнгөө хэр хурдан авах вэ?

Шинэ журмын дагуу зээлийн картаар хийсэн төлбөрийг ажлын долоон өдрийн дотор буцаан олгох ёстой. Харин бусад төлбөрийн аргууд ашиглагдах тохиолдолд, хуанлийн 20 хоногийн дотор буцаан олгоно.

Буцаан олголтыг ямар хэлбэрээр хийх вэ?

Буцаан олголтыг бэлнээр эсвэл миль-д шилжүүлэх, кредит гэх мэт анх хийсэн төлбөрийн хэрэгслийг ашиглан хийнэ.

Сүүлд нэмэгдсэн