Anu.mn
АНУ-ын 13 настай тоглогч, Тетрисийг ялж чадсан анхны хүн болов

АНУ-ын 13 настай тоглогч, Тетрисийг ялж чадсан анхны хүн болов

Mon Jan 08 2024
АНУ-ын 13 настай тоглогч, Тетрисийг ялж чадсан анхны хүн болов

Олон нийтийн сүлжээнд Blue Scuti гэгддэг АНУ-ын 13 настай тоглоомчин, 1-р сарын 2-нд өөрийн амжилтаа YouTube дээр нийтэлсэн бөгөөд тэрээр түүхэн дэх анхны Тетрисийг ялсан хүн болжээ. Өмнө нь ямар ч видео тоглоомчин ийм зүйл хийж байгаагүй гэж People мэдээлэв.

Оклахома мужийн 13 настай сурагч Уиллис Гибсон, Nintendo-д зориулсан 1988 оныТетрис тоглоомд түрүүлж буйгаа харуулсан YouTube дээр байрлуулсан видеон дээр, тоглоомын “kill Screen” гарч ирж буй нь харагддаг. Энэ нь өмнө нь зөвхөн хиймэл оюун ухаант роботуудын хүрч байсан зүйл юм.

Үүнээс өмнөх тоглогчид 29-р түвшнээс 30 хүртэлх шат руу шилжих үеийг хамгийн хэцүү үе гэж үздэг байсан бол Гибсон 157-д хүрчээ. Тоглогч тоглоомын техникийг ашиглан 38 минутын дотор, блокууд өндөр хурдтайгаар унаж, тоглоом гацах үед Тетрисийг бараг "эвдэж" чадсан нь энэ хувилбарын хувьд ялалт гэсэн үг юм гэж RTVI мэдээлэв.

Тоглогч тоглолтоо эхлээд 39 минут орчмын дараа тетромино маш хурдтайгаар унаж, хаалтаа буруу тавьж, хожих боломжоо бараг алдсанаас хойш секундын дараа "Бурхан минь, бурхан минь" гэж хэлэх нь сонсогдсоноо “kill Screen” гацахад, тоглогч хүү амаа таглаж, анхны Nintendo Entertainment System (NES)-ийг ялснаа ойлгон, нүдний шилээ засаад хэнд ч юм, "Би гараа мэдрэхгүй байна. Миний гар чичирч байна, би гараа мэдрэхгүй байна." гэж байв. Blue Scuti хамгийн өндөр оноо (999,999) авсан ялалтаа өөр хэн нэгэнтэй хуваалцана гэж найдаж байсан ч, түүнийг тоглоомын түүхэнд үлдэх үед дэргэд нь хэн ч байгаагүй ажээ. Тэрээр, ээжтэйгээ холбогдож, "Хараач, би яллаа" гээд дэлгэц дээрээ юунд хүрснээ харуулахад, ээж нь хүүгээ магтаж буй нь харагддаг.

Гибсон 11 настайгаасаа эхлэн өдөр бүр 3-5 цаг тетрис тоглодог байсан бөгөөд өөр бусад сонирхолтой өрсөлдөгчидтэй тоглож үзэхийн тулд тетрисийн тэмцээнд оролцсон нь, ийм үр дүнд хүргэнэ гэж огт төсөөлөөгүй гэж ярьжээ. "Тетрис"-ийн суут ухаантан хүү, удирдлагыг секундэд 20 хүртэл удаа D-pad дарж чадахаар барьдаг "өнхрөх" гэж нэрлэгддэг харьцангуй шинэ техникийг ашигладаг байна. Өмнө нь тоглогчид "хэт товших" аргыг илүүд үздэг байжээ. Энэ ялалт нь, өсвөр насны хүүд багахан гунигтай байсан нь, тэр энэ тоглоомоо 2023 оны арванхоёрдугаар сарын 14-нд нас барсан эцэг Адам Гибсондоо зориулсан байсанд юм.

Бүх агуу зүйлс эсвэл бараг бүх зүйл санамсаргүй байдлаар бий болдог. Эдгээр санамсаргүй тохиолдлууд эрт орой хэзээ нэгэн цагт дэлхийн өмч болж, олон хүний ​​амьдралыг өөрчилдөг. Тетрис бол ийм санамсаргүй тохиолдлуудын нэг юм.

ЗХУ-ын ШУА-ийн Тооцоолох төвийн ажилтан Алексей Пажитновын, 1985 онд өөртөө болон хамтран ажиллагсаддаа зориулан зохиосон энгийн логик тоглоом богино хугацаанд дэлхий даяар алдаршиж, томоохон дуулиан дэгдээж, хэд хэдэн шүүх хурал болж, эцсийн эцэст бүх цаг үеийн хамгийн алдартай компьютерийн тоглоом болон түүхэнд үлджээ.

Тетрис бол дөрвөн квадратаас бүрдэх полиомино төрлийн тетромино хэмээх геометрийн дүрс дээр суурилсан оньсого тоглоом бөгөөд бүх цаг үеийн хамгийн алдартай тоглоомуудын нэг болсон юм. Тоглоомтой хамт зарагдсан Game Boy нь, Tetris-ийн ачаар эхний хэдэн жилд 30 сая гаруй хувь борлогдож, харин тоглоом 15 сая орчим хайрцаг зарагдсан гэж Igromania мэдээлжээ.

Дараа нь Game Boy нь цахим тоглоомын түүхэн дэх хамгийн амжилттай консолуудын нэг болж, харин Тетрис өөрөө Nintendo-д 2-3 тэрбум доллар авчирсан байна. Мөн хорин жилийн хугацаанд уг тоглоом (албан ёсны статистик, цахим төхөөрөмж, хууль бус борлуулалтыг оруулаад) асар олон хувь борлогдсон нь, тэрбумын 1/4 хувьтай тэнцэж байна. Ийм өндөр алдаршилт, тархалтад дэлхийн өөр ямар ч энэ төрлийн бүтээл хүрэх нь бүү хэл ойртоо ч үгүй байгаа. Гэхдээ энэ нь, ийм амжилт гарахгүй гэсэн баталгаа биш юм.

Сүүлд нэмэгдсэн