December
31
2025
Anu.mn
Мэдээ
АНУ, урд өмнө нь түдгэлзүүлсэн цагаачлалын хэргүүдийг дахин сэргээж шалгаж эхлэв
АНУ, урд өмнө нь түдгэлзүүлсэн цагаачлалын хэргүүдийг дахин сэргээж шалгаж эхлэв
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ, урд өмнө нь түдгэлзүүлсэн цагаачлалын хэргүүдийг дахин сэргээж шалгаж эхлэв

АНУ, урд өмнө нь түдгэлзүүлсэн цагаачлалын хэргүүдийг дахин сэргээж шалгаж эхлэв

АНУ-д арав гаруй жил амьдарсан 117,000 гаруй цагаачийг албадан гаргах аюул нүүрлээд байгаа бөгөөд Трампын засаг захиргаа, цагаачлалын шүүгчид өмнө нь түдгэлзүүлсэн хэргүүдийг дахин сэргээн шалгах үйл ажиллагаа явуулах боломжтой болсон талаарNBC News мэдээлэв.

"Шүүхэд буцаан, шийдвэрлүүлэх" гэсэн нэрийн дор, эдгээр хэргийг дахин сэргээх хүсэлтүүдийн ихэнх нь Аризона, Калифорни, Флорида, Нью-Йорк мужуудаас гаргасан байна. Калифорни мужид 30,000 гаруй хэргийг дахин нээжээ. Энэ нь, Трампын хоёр дахь бүрэн эрхийн хугацаа эхэлсэн нэгдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хугацаан дах дэхин нээгдсэн хэргүүдийг Жо Байдены сүүлийн жилийн мөн үетэй харьцуулахад 14,000%-иар өссөн үзүүлэлт юм.

Хэдэн арван жилийн турш цагаачлалын шүүгчид, хэргүүдийг захиргааны хаалтыг ашиглан хааж, шүүх хурлын хуваариас хасч ирсэн ч, бүрмөсөн хэрэгсэхгүй болгодоггүй байжээ. Цагаачлалын шүүгч асан Кармен Мария Рей Калдас,” Захиргааны хаалт нь шүүхийн хэргийн ачааллыг зохицуулж, хүлээгдэж буй хэргийг бууруулахад тусалдаг. Шүүгчид албадан гаргахаас хамгаалагдах эрхтэй хүмүүст (жишээлбэл, орогнол эсвэл ногоон картаар дамжуулан) урт хугацааны, журмыг гүйцэтгэх хугацаа олгохын тулд, шүүх хуралдааныг түр зогсоож, эдгээр цагаачдыг ноцтой гэмт хэрэг үйлдээгүй, үндэсний аюулгүй байдал, олон нийтийн аюулгүй байдалд заналхийлээгүй, АНУ-тай гэр бүлийн болон бусад холбоотой зэрэг шалтгаанаар албадан гаргах ажиллагаанд хамруулахад "ач холбогдол багатай"-д тооцож ирсэн.Эдгээр нь ямар нэгэн шалтгаанаар хэрэг хянан шийдвэрлэх боломжгүй байсан тул, хойшлуулсан хэргүүд байсан” гэж тайлбарлажээ.

Гэсэн хэдий ч, Трампын засаг захиргаа дөрөвдүгээр сард, захиргааны хаалтыг "цагаачлалын хатуу чанга хэрэгжилтийг эсэргүүцэгч" засаг захиргаа, улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байна гэж мэдэгдсэн. Мөн Хууль зүйн яамны Цагаачлалын хяналтын гүйцэтгэх алба, захиргааны хаалт нь "гадаадын иргэдийг цагаачлалын статусаа бүрмөсөн шийдвэрлэхгүйгээр тодорхойгүй хугацаагаар тус улсад үлдэх боломжийг олгодог үндсэн хуульд харшлах, хууль бус өршөөлийн хөтөлбөр" бий болгосноор шүүхийн нөхцөл байдлыг улам дордуулсан гэж мэдэгджээ. Засаг захиргааны хэргийг дахин нээх хүсэлт нь, өмгөөлөгчдийг олон жилийн турш холбоо бариагүй үйлчлүүлэгчдээ олохын тулд яарахад хүргэсний зэрэгцээ, хэд хэдэн өмгөөлөгч, шүүгчид NBC News телевизэд, эдгээр үйлчлүүлэгчдийнх нь зарим нь аль хэдийн нас барсан эсвэл улс орноосоо явсан гэж мэдэгджээ.

Дотоодын аюулгүй байдлын яамны харилцаа холбооны туслах нарийн бичгийн дарга Триша Маклафлин, “Трамп болон Дотоодын аюулгүй байдлын яамны нарийн бичгийн дарга Кристи Ноем нар, хуулийн дагуу, хууль бус цагаачдыг албадан гаргах ажиллагааны хүрээнд, тэдний хэргийг шүүгч хянан үзэж байгаа эсэхийг баталгаажуулахаар ажиллаж байна" гэж мэдэгджээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2026 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.