May
16
2025
Anu.mn
Мэдээ
АНУ, өөрөө, сайн дураараа албадан гаргалтад хамрагдахаар шийдсэн цагаачдад 1000 доллар төл ...
АНУ, өөрөө, сайн дураараа албадан гаргалтад хамрагдахаар шийдсэн цагаачдад 1000 доллар төлнө
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ, өөрөө, сайн дураараа албадан гаргалтад хамрагдахаар шийдсэн цагаачдад 1000 доллар төлнө
Photo: Vchalup | Dreamstime.com

Трампын засаг захиргаа АНУ-аас сайн дураараа “гарахаар” шийдсэн цагаачдад 1000 долларын тэтгэлэг, аялалын тусламж санал болгоно гэж Ройтерс агентлаг мэдээллээ. Дотоодын аюулгүй байдлын яам (DHS) 5-р сарын 5-нд энэхүү шинэлэг санаагаа зарлав.

Сайн дураараа явсан цагаачдад тэтгэлэг олгохоос гадна, онгоцны тийз нь албадан гаргах тарифаас хамаагүй хямд байх болно гэж тус хэлтэс мэдэгдэв. DHS-ийн мэдээлснээр хууль ёсны статусгүй хүнийг баривчлах, баривчлах, албадан гаргахад дунджаар 17,000 доллар зарцуулдаг байна.

Ерөнхийлөгч Дональд Трамп, албан тушаалдаа очихдоо олон сая хүнийг албадан гаргахаа амласан ч өнөөг хүртэл түүнийг албадан гаргасан хүмүүсийн хувь нь, Ардчилсан намын өмнөх Ерөнхийлөгч Жо Байдены үеийнхээс хоцорч байна. 46 дахь ерөнхийлөгчийн засаг захиргаа, хууль бус цагаачлалын түвшин маш өндөрүетэй тулгарсан бөгөөд хил зөрчсөөд баригдсан олон хүмүүсийг тэр дор нь буцааж иржээ.

Трампын засаг захиргаа, 1-р сарын 20-ноос хойш 152,000 хүнийг албадан гаргасан нь өнгөрсөн оны 2-р сараас 4-р сар хүртэлх Байдены үед 195,000 хүнийг албадан гаргаж байсантай харьцуулахад буурсан байна.

Мөн,Трампын засаг захиргаа цагаачдыг их хэмжээний торгууль ногдуулна гэж сүрдүүлэх, хууль ёсны статусыг нь хасах, Гуантанамо, Эль Сальвадор дахь муу нэртэй шоронгууд руу албадан гаргах зэрэг замуудыг ашиглаж байгаа. Үүний зэрэгцээ сайн дураараа явахад нь түлхэц үзүүлэх оролдлого хийж байна.

Дотоодын аюулгүй байдлын нарийн бичгийн дарга Кристи Ноем, "Хэрэв та хууль бусаар амьдарч байгаа бол өөрийгөө албадан гаргах буюу сайн дураараа явах нь, баривчлагдахаас зайлсхийхийсэн, АНУ-аас гарах хамгийн сайн, аюулгүй бөгөөд зардал багатай арга юм" гэж уриалав.

Гуравдугаар сард, тус захиргаа өөрийгөө албадан гаргах ажлыг хөнгөвчлөх зорилгоор CBP Home нэртэй шинэчилсэн аппликейшнийг эхлүүлсэн. Өмнө нь CBP One нэртэй уг программаар Байдены засаг захиргаа,цагаачдыг АНУ-д хууль ёсны дагуу нэвтрэхийг зөвшөөрдөг байсан.

Мөн Трамп, 4-р сард тэтгэлгийн төлөвлөгөөгөө зарлаж, АНУ-д цагаачид буцаж ирэх асуудлыг зөвшөөрөх талаар бодож үзнэ, "Хэрэв тэд хууль дүрмийг мөрдөж, хууль бус асуудлаа шийдэхээр явсан тохиолдолд, хэрэв бид тэднийг буцааж авахыг хүсвэл, аль болох хурдан буцааж авахын тулд тэдэнтэй хамтран ажиллах болно" гэж мэдэгдэв.

5-р сарын 5-нд хийсэн мэдэгдэлдээ DHS, өөрсдөө явахаар сонгосон хүмүүсийн хууль ёсны дагуу буцах сонголтыг "хадгалж болно" гэж мэдэгдсэн боловч, тодорхой зам, хөтөлбөрийг нэрлээгүй байна.

Цагаачдын эрхийг хамгаалах “Make the Road New York” байгууллага тэтгэлэгт хөтөлбөрийг шүүмжилж, энэхүү саналыг хүлээн авах бодолтой байгаа цагаачид хуульчидтай зөвлөлдөх хэрэгтэй гэж мэдэгджээ.

Тус бүлгийн дэд захирал Наталья Аристизабал, уг хөтөлбөрийг "харгис" бөгөөд "төөрөгдүүлсэн" хөтөлбөр гэж нэрлээд, Трампын засаг захиргаа нь, эдгээр олон цагаачдид АНУ-д буцаж ирэхийг хүсвэл, тулгарах асуудлыг нь шийдэж чадахгүй гэж бичжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.