June
2
2025
Anu.mn
Мэдээ
АНУ пенни зоосоо гаргахаа зогсоосноор, хүмүүсийн гар дээр байгаа 114 тэрбум долларын пенни ...
АНУ пенни зоосоо гаргахаа зогсоосноор, хүмүүсийн гар дээр байгаа 114 тэрбум долларын пеннинүүдтэй юу тохиолдох вэ
https://cdn.sanity.io/images/2rll0slf/production/2fe5322b75b24f146d9fd55fbcc3e14b61f2eec7-1920x1920.jpg
Байгалмаа
АНУ пенни зоосоо гаргахаа зогсоосноор, хүмүүсийн гар дээр байгаа 114 тэрбум долларын пеннинүүдтэй юу тохиолдох вэ
Photo: Michael M. Santiago / Getty Images

АНУ-ын Сангийн яам пенни гаргахаа зогсоохоор төлөвлөж байна. Гэхдээ пенни нь хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр байх бөгөөд хэсэг хугацаанд орон даяар ашиглагдах болно гэж CNN мэдээлэв.

"Канадын туршлагаас харахад, тэд пенни гаргахаа больсноос хойш эхний жилдээ гүйлгээ огт өөрчлөгдөөгүй" гэж Үндэсний дэлгүүрүүдийн холбооны төлөөлөгч Жефф Ленард ярьсан бөгөөд АНУ-ын ихэнх томоохон сүлжээ дэлгүүрүүд болон олон мянган жижиг жижиглэн худалдаачдыг төлөөлдөг Үндэсний жижиглэнгийн худалдааны холбоо (NRF), ирэх оны эхээр пенниг үйлдвэрлэхээ зогсоосон ч, гишүүдээ пенни ашиглана гэж найдаж байна.

Эцсийн эцэст дэлгүүрүүд банкнаасаа шинэ зоос хүлээн авахгүй бөгөөд гүйлгээг 5 центийн нарийвчлалтайгаар дээш эсвэл доошлуулж эхэлнэ. Үүнийг хэзээ хийх нь төрийн албан ёсны бодлого биш, харин жижиглэнгийн худалдаачин бүрээс хамаардаг байна.

Мартагдсан эрдэнэс

Мэргэжилтнүүдийн тооцоолсноор одоогийн байдлаар 114 тэрбум долларын пенни гүйлгээнд байгаа боловч тэдгээр нь "эргэлтэд бүрэн байдаггүй" гэж Сангийн яам мэдэгдэв. Мөн, зооснуудын ихэнх нь, айлуудын гэрт мөнгөний гахайн дотор эсвэл хаа нэг газар мартагдан тоосонд дарагдан хэвтдэг гэж дурджээ.

Эдгээр бүх пенни нь, 13 давхар өндөртэй шоо дөрвөлжинг дүүргэх хэмжээний их аж. Олон хүмүүс пеннийг мөнгөн тэмдэгт гэж үздэггүй, ихэнхи нь авахгүй дэлгүүрийн кассанд үлдээдэг байна.

Канадад 2012 онд пенни хэрэглэхээ больсон. Гэвч өнөөдрийг хүртэл тэд хууль ёсны төлбөрийн хэрэгсэл хэвээр байгаа бөгөөд Канадын Сангийн яам зоос үйлдвэрлэхээ зогсоосон ч гүйлгээний үнэ цэнийг "тодорхойгүй" хэвээр хадгална гэж мэдэгджээ. Хэрэв үйлчлүүлэгч гүйлгээ хийхэд пенни ашиглахыг хүсвэл ихэнх жижиглэнгийн худалдаачид үүнийг зөвшөөрөх болно. Жижиглэн худалдаанд "Үйлчлүүлэгчээ хэзээ ч нэг пеннинээс болж бүү алд" гэсэн хэлц үг зүгээр ч нэг байдаггүй гэж бодож байна. Миний хувьд, хэрэв хэн нэгэн зоосоор мөнгө төлөхийг хүсч байвал ихэнх жижиглэн худалдаачид үйлчилж, баярлуулахыг хүсэх нь дамжиггүй." гэж Жефф Ленард ярьжээ.

Буцах
Сүүлд нэмэгдсэн
Newsletter - д бүртгүүлэх
Имэйл хаягаа бүртгүүлсэнээр та сонирхолтой мэдээ мэдээллийг өөрийн
имэйл хаяг дээр үнэ төлбөргүй хүлээн авах болно.
Logo
©2020 - 2025 Anu.mn, Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.