Anu.mn
АНУ, ОХУ-ын сансрын нисэгчид дахин пуужингаа солин нисэх болжээ.

АНУ, ОХУ-ын сансрын нисэгчид дахин пуужингаа солин нисэх болжээ.

Tue Jul 19 2022
АНУ, ОХУ-ын сансрын нисэгчид дахин пуужингаа солин нисэх болжээ.

Баасан гаригт зарласан гэрээний дагуу NASA-гийн сансрын нисэгчид Оросын пуужинг ашиглах болсон бөгөөд харин Оросын сансрын нисэгчид энэ намраас эхлэн SpaceX-тэй хамтран Олон улсын сансрын станц руу явах болжээ.

Энэхүү гэрээ нь сансрын станцад ядаж нэг Америк ба нэг Орос хүн байнга ажиллах бөгөөд тойрог замд байрлах станцыг хоёр тал хэвийн ажиллуулах зорилготой гэж NASA болон Оросын албаны хүмүүс мэдэгдэв. Украин дахь Москвагийн дайны улмаас үүссэн хурцадмал байдлыг үл харгалзан энэхүү пуужингийн солилцоог хийх ба 2 их гүрэн сансар судлалын салбарт хамтын ажиллагаагаа удаан хугацааны турш хадгалсаар ирсэн юм. Мөн энэ нь ОХУ-АНУ-ын харилцаа үргэлжилж байгаагийн шинж тэмдэг юм.

АНУ-ын сансрын нисэгч Фрэнк Рубио 9-р сард хоёр ОХУ-ын сансрын нисгэгчдийн хамт Казахстанаас Олон улсын сансрын станц руу хөөрнө. Мөн энэ 9-р сард Оросын сансрын нисгэгч Анна Кикина, Флорида мужаас нисэх төлөвлөөгөөтэй байгаа SpaceX-ийн пуужинд хоёр Америк, нэг Япон нисгэгчидтэй нэгдэнэ. Ирэх хавар дахин багийнхан солигдоно.

Хэлэлцээрийн дагуу ямар нэг санхүүгийн солилцоо хийгдэхгүй гэж NASA мэдэгдэв.

NASA-гийн сансрын нисэгчид 2020 оноос SpaceX-ын пуужин NASA-гийн Кеннедигийн сансрын төвөөс Олон улсын сансрын станцын багийнхныг хөөргөж эхлэх хүртэл тус бүр нь хэдэн арван сая доллараар Оросын "Союз" пуужингуудыг тогтмол хөөргөж байсан. Оросын сансрын нисэгчид 2000-аад оны эхээр NASA-гийн Shuttle хөлгөөр сансрын станц руу явж байжээ. Үүнээс өмнө 1990-ээд оны үед хоёр улсын сансрын нисгэгчид бие биенийхээ сансрын хөлгөөр Оросын Мир станц руу ээлжлэн нисдэг байв.

Баасан гарагийн мэдээ нь Оросын сансрын агентлагийн дарга Дмитрий Рогозиныг Ерөнхийлөгч Владимир Путин сольсны дараа хэдхэн цагийн дараа гарсан боловч энэ нь багийнхны солилцоотой ямар ч холбоогүй бололтой. Рогозиныг шинэ албан тушаалд томилох төлөвтэй байгаа юм.

Энэхүү гэрээгээр Олон улсын сансрын станцын "аюулгүй ажиллагааг тасралтгүй" хангаж, станц дээр амьдарч буй хүмүүсийг хамгаалах болно гэж NASA мэдэгдсэн ба одоогийн байдлаар станцад 7 сансрын нисгэгч ажиллаж байгаа юм. Үүнд, SpaceX-тэй ниссэн гурван Америк, нэг Итали, Союз хөлгөөр хөөрсөн гурван Орос сансрын нисгэгчид байна.

Эх сурвалж: apnews.com

Сүүлд нэмэгдсэн