АНУ, ням гаригаас олон улсын нислэгээр ирэх аялагчидыг COVID-ийн шинжилгээ өгөх шаардлагыг цуцална
Sat Jun 11 2022
Олон улсын аялагч нар Америкаар аялахад маш хялбар болж байна. Байдены засаг захиргаа баасан гаригт, АНУ ням гарагын ET 12:01 цагаас эхлэн тус улс руу явахын өмнө COVID-19-ний шинжилгээ өгөх ёстой байдаг шаардлагагыг цуцлаж байгаагаа мэдэгдэв.
Одоогийн үйлчилж байгаа нэвтрэх шаардлагын дагуу бол агаараар зорчин ирэгчид АНУ руу нисэхээсээ нэг өдрийн өмнө корона вирусын шинжилгээ өгөх ёстой байдаг. Уг дүрэм нь вакцинжуулалтын байдал, иргэний харьяаллаас үл хамааран бүх аялагчдад хамаарах боловч вирусын халдвараас саяхан эдгэрсэн 2 ба түүнээс дээш насны аялагчдад хамаардгүй юм.
Уг цуцалж байгаа шийдвэрийг Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвүүдийн тодорхойлсон, шинжлэх ухааны үндэслэл дээр тулгуурлан гаргасан ба цаашид шинжилгээ өгөх нь шаардлагагүй юм гэжээ. Шийдвэрийг 90 хоногийн дараа дахин нягталж үзэх бөгөөд эрүүл мэндийн байгууллага байнгын үнэлгээ хийхээр төлөвлөж байна.
Ямарваа шинэ өвчлөл, халдвар гарах тохиолдолд, албаныхан өмнөх шийдвэрийг буцааж сэргээх боломжтой юм.
Эх сурвалж: usatoday.com








