
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Брауны Их Сургуульд болсон аллага болон Mассачутесын Технологийн Их сургуулийн профессорыг хөнөөсөн хэргийн сэжигтний тус улсад ирсэн арга зам болох Diversity Visa Lottery буюу ногоон картын хөтөлбөрийг түдгэлзүүлэх тушаал гаргасныг Дотоодын аюулгүй байдлын яамны нарийн бичгийн дарга Кристи Ноем мэдэгдэв.
Сэжигтэн, 48 настай Португалийн иргэн Клаудио Невес Валенте, 2017 онд сугалаанд ногоон карт хожиж, АНУ-д байнгын оршин суух эрх авсан бөгөөд тэрээр өмнө нь 2000 онд Брауны Их Сургуульд оюутны визээр суралцаж байсан боловч 2001 онд чөлөө авсан. 2001-2017 оны хооронд хаана байсан талаар албан ёсны мэдээлэл байхгүй байгаа юм. Валенте, Брауны Их Сургуулийн кампус дээр гал нээж, хоёр оюутныг (нэг нь Узбекистанаас гаралтай) хөнөөж, есөн хүнийг шархдуулсан, мөн MIT профессорыг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж байгаа ч, 12-р сарын 18-ны орой Валентегийн цогцос, Нью Хэмпшир дэх агуулахаас толгой руугаа өөрийгөө буудсан байдалтай олджээ.
Ноем олон нийтийн мэдээллийн хэрэгслийн X платформ дээр, Ерөнхийлөгч Трампын шууд зааврын дагуу АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба (USCIS) " Ийм аймшигт үйлдлээс болж Америкчуудыг цаашид хохироохгүй байхын тулд" уг хөтөлбөрийг түр зогсоож байгаагаа зарлав. Түр зогсоох талаар дэлгэрэнгүй мэдээлэл одооногдоо алга байна.
АНУ-ын цагаачлалын түүхэнд, цагаачлалын түвшиэ бага байсан орнуудаас хүмүүсийн урсгалыг өдөөх зорилгоор Конгрессоос 1990 оны Цагаачлалын тухай хуулийн дагуу, Олон үндэстний цагаачлалын визний хөтөлбөр (DIP)-ийг байгуулсан. Энэ нь жил бүр 55,000 хүртэлх виз олгодог боловч жил бүр 100,000 гаруй хүн (ялагчдын гэр бүлийн гишүүдийг оролцуулан) уг хөтөлбөрөөр дамжуулан виз авдаг.
Энэ хөтөлбөр нь анх, Европоос ирэхцагаачид руу чиглэж байсан боловч олон талт байдлыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн сугалаа болон хөгжсөн бөгөөд оролцогчдыг санамсаргүй байдлаар сонгодог уг сугалаа 1995 оны санхүүгийн жилээс бүрэн хэрэгжиж эхэлснээс хойш 100 гаруй орны сая сая хүн үүгээр дамжин АНУ руу цагаачилсан байна.
Ногоон картын визний сугалааны (DV-2027) бүртгэл 2025 онд нээгдээгүй. Хөтөлбөр нь ихээхэн саатал, өөрчлөлттэй тулгарсан. Бүртгэл ихэвчлэн 10-р сарын эхээр нээгдэж, нэг сар орчим үргэлжилдэг ч, 2025 онд явагдаагүй. Төрийн департаментын албан ёсны мэдэгдэлд дурдсанаар, энэхүү саатал нь системийн техникийн шинэчлэлт, түүний дотор 1 долларын шинэ бүртгэлийн хураамж (хөтөлбөрийн түүхэн дэх анхны өргөдлийн хураамж; өмнө нь бүртгэлийн үе шатанд сугалаа бүрэн үнэ төлбөргүй байсан) нэвтрүүлсэнтэй холбоотой. Бүртгэлийн нээлтийн огноог "аль болох хурдан" зарлана гэж амлаж байсан юм. Зарим эх сурвалжийн мэдээлснээр, энэ нь 2025 оны 12-р сарын сүүл эсвэл 2026 оны 1-р сард нээгдэнэ гэж байсан. Гэхдээ одоо уг хөтөлбөрийг түдгэлзүүлсэн тул - DV-2027 бүртгэл огт явагдахгүй байх магадлалтай байна. Учир нь, Трамп уг хөтөлбөрийг удаан хугацаанд шүүмжилж, цуцлахыг дэмжиж ирсэн. Гэвч, Ногоон картын сугалааны хөтөлбөр хуульд тусгагдсан байдаг тул уг түдгэлзүүлэлт нь шүүхийн маргаан үүсгэх төлөвтэй байна.
Трамп 2-р сарын 22-ны өдрийг хууль бус цагаачдын гарт амиа алдсан Америкчуудын дурсгалын өдөр болгон зарлав