Anu.mn
АНУ, Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрийг дэмждэгийнх нь төлөө Оросын банкуудад хориг та ...

АНУ, Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрийг дэмждэгийнх нь төлөө Оросын банкуудад хориг тавьлаа

Wed Jun 01 2022
АНУ, Хойд Солонгосын пуужингийн хөтөлбөрийг дэмждэгийнх нь төлөө Оросын банкуудад хориг тавьлаа

Баасан гарагт, АНУ-н Сангийн яамны Гадаад активуудын хяналтын албанаас, оросын Дальневосточный банк, “Спутник” банкууд болон нэг хувь хүнд Хойд Солонгосын олноор устгах зэвсэг, баллистик пуужингийн хөтөлбөрүүдийг дэмжсэнийх нь төлөө хориг тавьснаа мэдэгджээ. Энэ хориг нь, 5 сарын 23-нд, тив хоорондын 1 пуужин, нийт 3 пуужин харвасантай холбоотой гээд, энэ онд Хойд Солонгос, НҮБ-н аюулгүй байдлын тогтоолын заалтуудыг зөрчин нийт 23 баллистик пуужин харвасны 6 нь тив хоорондын пуужин байсныг онцлон дурджээ. Дээр  дурдагдсан банкуудыг, Хойд Солонгосын үндэсний агаарын тээврийн компани, Гадаад Худалдааны банкыг дэмжиж ажилладаг, үйчилгээ үзүүлж ирсэн хэмээн буруутгасан ажээ.

Харин хориг тавигдсан хувь хүн нь, Хойд Солонгосын иргэн, 2019 оноос Беларусийн нийслэл Минскт амьдарч байгаа, БНАСАУ-н Байгалийн шинжлэх ухааны академид харъяалагддаг байгууллагын төлөөлөгч Чон Ён Нам юм. Түүнийг  үй олноор хөнөөх зэвсэг бүтээхэд оролцсонтой нь холбогдуулан хориг арга хэмжээ авсан гэжээ. Үүнээс гадна БНАСАУ-ын Пуужин үйлдвэрлэлийн яаманд дэмжлэг үзүүлж байсан худалдааны компани болох Эйр Корёо Трейдинг Корпораци хоригт хамрагдсан байна. Өнөөдөр, БНАСАУ-ын засгийн газарт санаатайгаар санхүүгийн үйлчилгээ үзүүлдэг гадаадын санхүүгийн байгууллагуудад хориг тавьлаа. АНУ цаашид ч, БНАСАУ-ыг олноор устгах зэвсэг, баллистик пуужингаас татгалзаж, дипломат замаар аливааг шийдвэрлэдэг болтол нь боломжит хоригуудаа тавьсаар байх болно гэж Сангийн яамны Терроризм ба санхүүгийн тагнуулын асуудал эрхэлсэн дэд сайд Брайан Нельсон мэдэгдсэн байна.

Эх сурвалж: https://www.golosameriki.com/a/us-sanctions-against-russian-banks-and-north-korea/6592602.html

Сүүлд нэмэгдсэн