
АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв (CDC) 1-р сарын 5-нд хүүхдийн вакцинжуулалтын шинэчилсэн зөвлөмжийг зарлалаа. Шинэ удирдамжид өмнө 17 байсан вакциныг 11 өвчний эсрэг хийхийг зөвлөж, зарим вакциныг зөвхөн өндөр эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд хийхээр өөрчилжээ.
Вакциныг гурван ангилалд хуваасан:
Бүх хүүхдэд заавал хийх (жишээ: сахуу, татран, улаанбурхан, гахайн хавдар, MMR, HPV, салхин цэцэг)
Өндөр эрсдэлтэй бүлгийн хүүхдүүдэд хийх (жишээ: RSV, гепатит А, гепатит В, денге, менингококкийн вакцин)
Эмчийн зөвлөмжөөр, хүүхдийн нөхцөл байдлаас шалтгаалан хийх (жишээ: COVID-19, томуу, менингококк, гепатит)
Энэ өөрчлөлт нь зарим мэргэжилтнүүдийн шүүмжлэлтэй тулгарч байна. Америкийн Хүүхдийн Эмнэлгийн Академи өөрийн зөвлөмжөө үргэлжлүүлэн дагаж мөрдөхөө мэдэгдсэн бол CDC-ийн нарийн бичгийн дарга Роберт бага Кеннеди, “хүүхдүүдийг хамгаалах, гэр бүлийг хүндэтгэх, олон нийтийн эрүүл мэндэд итгэлийг сэргээх” зорилготой гэж тайлбарлав.
Ерөнхийлөгч Трамп шинэчлэлтээ,“Зөвхөн хамгийн ноцтой, амь насанд аюултай 11 өвчний эсрэг вакцин хийх боломжтой, мөн хийлгэх эсэхээ эцэг эх сонгох эрхтэй” гэж тайлбарласан байна. Гэсэн хэдий ч, мэргэжилтнүүд, тухайлбал Миннесотагийн Их Сургуулийн доктор Майкл Остерхолм, шинэчлэлт нь хүүхдүүдийн эрүүл мэнд болон урьдчилан сэргийлэх боломжтой өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлэх магадлалтайг анхааруулжээ.
Энэ өөрчлөлт өмнө нь 30 гаруй жилийн турш мөрдөгдөж ирсэн, хөгжингүй орнуудын зөвлөмжид нийцсэн CDC-ийн зөвлөмжөөс ялгаатай болж буй бөгөөд олон нийтийн эрүүл мэндийн болон өвчний тархалтын эрсдлийг дахин үнэлэх шаардлагатай болсныг харуулж байгаа юм.
Трамп 2-р сарын 22-ны өдрийг хууль бус цагаачдын гарт амиа алдсан Америкчуудын дурсгалын өдөр болгон зарлав