Anu.mn
АНУ-д тамхи, янжуур дахь никотины түвшинг эрс бууруулахаар төлөвлөж байна. Тиймээс зарим т ...

АНУ-д тамхи, янжуур дахь никотины түвшинг эрс бууруулахаар төлөвлөж байна. Тиймээс зарим тамхины брэндүүд никотиныг 90% бууруулах шаардлагатай болно.

Thu Jun 23 2022
АНУ-д тамхи, янжуур дахь никотины түвшинг эрс бууруулахаар төлөвлөж байна. Тиймээс зарим тамхины брэндүүд никотиныг 90% бууруулах шаардлагатай болно.

Байдены засаг захиргаа тамхины компаниудаас АНУ-д худалдаалагдаж буй тамхины никотины хэмжээг хамгийн бага буюу донтуулдаггүй түвшин хүртэл бууруулахыг шаардах шинэ дүрэм нэвтрүүлэхийг төлөвлөж байна гэж FoxNews мэдээлэв. Энэ асуудлыг засаг захиргааны хоёр жилд нэг удаа гаргадаг "нэгдмэл хөтөлбөр"-ийн нэг хэсэг болгон зарлах төлөвтэй байна.
Хэрэгжүүлэхэд олон жил шаардагдах энэхүү санал, тамхины эсрэг тэмцэх дэлхий нийтийн чармайлтын тэргүүн эгнээнд АНУ-г оруулах болно. Одоогийн байдлаар зөвхөн Шинэ Зеланд улс ийм төлөвлөгөө дэвшүүлсэн байгаа гэж NewYorkTimes мөн мэдээлсэн байна.

Мэргэжилтнүүд, Хүнс ба Эмийн удирдах газраас (FDA) санал болгож буй энэ дүрмийг гаргахад дор хаяж нэг жил шаардлагатай гэж үзэж байгаа бөгөөд 6-р сарын 21-нд хийсэн хэвлэлийн бага хурал дээр Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карине Жан-Пьер "Одоогоор ямар ч бодлогын шийдвэр гараагүй" гэж мэдэгдээд байна. Энэхүү санаачлага нь Цагаан ордны бодлогод нийцдэг ба Ерөнхийлөгч Байден 2,5 жилийн дотор хорт хавдраар нас баралтыг хоёр дахин бууруулна гэж амласантай холбоотой аж. Америкийн Хавдрын Нийгэмлэгээс, тамхины хэрэглээ нь АНУ-д нас баралтын тэргүүлэх шалтгаан болж, жил бүр 5 нас баралтын 1 нь тамхинаас болж байна гэжээ. Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвүүдийн (CDC) мэдээлснээр 2019 онд, бараг 600,000 америк хүн хорт хавдраар нас баржээ.

2018 онд, FDA никотины түвшинг хамгийн бага буюу донтуулдаггүй хэмжээнд хүртэл бууруулах нь "донтсон хэрэглэгчдэд тамхинаас гарах сонголт хийх, чадварыг илүү хялбар болгож, мөн тамхийг хүүхэд залуучууд туршиж үзэн цаашилбал донтолт үүсэн байнгын хэрэглээ болохоос сэргийлнэ гэж мэдэгдэж байв. Харин энэ алхмыг зарим эсэргүүцэгч нар шүүмжилж, тэр дундаа Post сонин үүнийг тамхины хориг гэж нэрлэж байсан юм.

Тамхины, тобакко ургамалд агуулагдах химийн нэгдэл болох никотин нь тамхинд донтуулдаг. Мөн тамхинд болон тамхины утаанд агуулагддаг олон мянган химийн бодисууд нь үхэлд хүргэдэг" гэж FDA тэмдэглэжээ. Тамхи нь уушгины гуурсуудыг бохиор дүүргэж, 7000 химийн бодис ялгаруулж, хорт хавдар, зүрхний өвчин, уушгины өвчилөлд хүргэдэг байна.

Image

FDA-ийн комиссар, доктор Роберт М.Калифф өөрийн цахим хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ: "Никотины түвшинг хамгийн бага донтуулдаг эсвэл донтуулдаггүй түвшинд хүргэх нь ирээдүй хойч үеийн залуучууд тамхинд донтох магадлалыг бууруулж, туслах болно. Одоогоор тамхинд донтогчид ч тамхи татахаа болиход хэрэгтэй юм." гэсэн байна. Никотиныг электрон тамхи, бохь, наалт, шахмал хэлбэрээр орлуулах боломжтой боловч эдгээр бүтээгдэхүүнд энэ санаачлага нөлөөлөхгүй. FDA-ийн Тамхины төвийн саяхан тэтгэвэрт гарсан захирал Митч Зеллер "Энэхүү дүрэм нь эрүүл мэндийн түүхэн дэх, нийгмийн эрүүл мэндэд ихээхэн нөлөө үзүүлэх хамгийн үр дүнтэй ганц дүрэм болно" гэжээ.
Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс өдөрт 1300 орчим хүн тамхитай холбоотой шалтгааны улмаас цаг бусаар нас бардаг гэж мэдээлсэн байдаг.

Энэ бол хялбар хэрэгжих зүйл биш
Гэсэн ч энэ төлөвлөгөөнд тулгарч буй саад бэрхшээл нь асар их бөгөөд үүнийг даван туулахад олон жил шаардагдана. Олон нийтэд ил болсон зарим төлөвлөгөөнд тамхины никотины хэмжээг 95 хувиар бууруулахыг заасан байдаг. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар АНУ-ын тамхичид буюу ойролцоогоор 30 сая хүн никотины хэрэглээнээс татгалзсанаар, эдгээр хүмүүс цочирдолд орох, анхаарал төвлөрөлт муудах, бухимдах зэрэг эмгэгт өртөж болзошгүй бөгөөд энэ нь тэднийг электрон тамхи гэх мэт өөр хувилбар хайхад хүргэнэ. Тэдгээр нь шатамхай тамхинд агуулагдах ихэнх химийн бодисгүйгээр никотин өгдөг гэсэн байна. Мөн мэргэжилтнүүд, архаг тамхичид, Мексик, Канадаас эсвэлхууль бус зах зээлээс никотин ихтэй янжуур худалдаж авах оролдлого газар авч магадгүй гэж үзэж байна.

FDA нь тамхины үйлдвэрлэлийн эсэргүүцлийг даван туулах шаардлагатай болох ба 80 тэрбум долларын өртөгтэй тамхины зах зээлийг зогсоож чадах уу. Хууль эрх зүйн асуудлуудыг шийдвэрлэхэд олон жил шаардагдах бөгөөд агентлаг нь энэ өөрчлөлтийг хэрэгжүүлэхэд тав буюу түүнээс дээш жилийн хугацаа орно. Тамхины компаниуд никотины хэрэглээг эрс бууруулах аливаа төлөвлөгөө нь хууль зөрчинө гэж аль хэдийн мэдэгдсэн. Зарим консерватив хууль тогтоогчид ийм бодлогыг эрх мэдлээ урвуулан ашигласан бас нэг жишээ, завсрын шатны сонгуульд халдаж болзошгүй зэвсэг гэж үзэх магадлалтай.

2009 оны Тамхины хяналтын тухай хуульд тусгагдсан тамхины бусад томоохон санаачилгуудын биелэлт удаашралтай байна. Шүүхийн шийдвэрээр тамхины компаниудын тамхины хайрцаг дээр зурагтай анхааруулга байрлуулах шаардлагыг цуцалсан. Мөн тус агентлаг саяхан, ямар шаардлага хангасан электрон тамхийг зах зээл дээр үлдээх талаар гол шийдвэр гаргахад дахиад нэг жил шаардлагатай гэж мэдэгдэж байгаа.

Марлборог үйлдвэрлэгч, тамхины компани Altria, никотины түвшинг эрс бууруулах аливаа дүрэм журмын эсрэг гарч болзошгүй маргааныг урьдчилан гаргасан бөгөөд “Тамхи татдаг хүмүүсээс бүтээгдэхүүнээ татахад гол анхаарлаа хандуулах биш, харин тэдэнд FDA-аас зөвшөөрөгдсөн, утаагүй, хор хөнөөл багатай бүтээгдэхүүний найдвартай зах зээлийг бий болгоход анхаарлаа хандуулах хэрэгтэй. Энэ нь шинжлэх ухааны үндэслэлтэй байх, мөн урьдчилан тооцоолоогүй ноцтой үр дагаврыг харгалзан үзэх ёстой урт хугацааны үйл явцын эхлэл юм." гэж 6-р сарын 21-нд мэдэгджээ. RJ Reynolds-ийн толгой компани RAI Services энэ мэдэгдлийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан боловч "Тамхины хор хөнөөлийг бууруулах нь тамхины эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах хамгийн сайн арга гэж бид үзэж байна." гэсэн байна.

Таван жилийн өмнө тухайн үед FDA агентлагийн комиссар байсан доктор Скотт Готтлиеб тамхины никотины хэмжээг хамгийн бага буюу донтуулдаггүй хэмжээнд хүртэл бууруулах төлөвлөгөөг танилцуулсан. Энэхүү санал нь 2017 онд гарсан боловч Трампын засаг захиргааны үед албан ёсны дүрэмд хүрч чадаагүй ажээ. Энэ саналыг хэлэлцүүлэхэд 8000 санал ирсэн бөгөөд жижиглэн худалдаа эрхлэгчид, бөөний худалдаачид, тамхины компаниуд эсэргүүцсэн санал өгсөн. Энэ нь "хар захын барааны шинэ эрэлт, хүний ​​наймаа, гэмт хэрэг болон бусад хууль бус үйл ажиллагаа нэмэгдэхэд" хүргэж болзошгүй гэж Флоридагийн бөөний түгээлтийн холбооны худалдааны групп мэдэгдэж байжээ. 2018 онд RAI Services, никотины түвшинг бууруулах төлөвлөгөө нь нийгмийн эрүүл мэндийг сайжруулна гэсэн нотолгоо байхгүй, тамхи үйлдвэрлэгчид дагаж мөрдөхөд хэдэн арван жилийн хугацаа орно, никотин багатай тобакко хэрхэн тариалах талаар олж мэдэх шаардлагатай гэж RAI FDA-д илгээсэн захидалдаа дурдсан байдаг.

Никотин багатай тамхи хэдийнээ хязгаарлагдмал тоогоор хэрэглэгчдэд хүрээд байна. Энэ хавар, тамхины ургамлыг генетикийн аргаар боловсруулахад 15 жил, мөн хэдэн арван сая доллар энэ төсөлдөө зарцуулсан Нью-Йоркт төвтэй биотехнологийн 22nd Century групп никотины агууламж багатай тамхи худалдаалж эхэлсэн. Тус компанийн гүйцэтгэх захирал Жеймс Мишийн хэлснээр тус компанийн VLN брэнд энгийн тамхинд 5%-ийн никотин агуулагддаг. “Энэ бол тийм нүсэр технологи биш”. Харин тамхины бүтээгдэхүүн гэсэн тодотголыг авахын тулд VLN нь зохих байгууллагуудаас олон туршилт, эмнэлзүйн туршилтанд хамрагдсан гэсэн бөгөөд одоогоор туршилтын хөтөлбөрийн хүрээнд Чикаго дахь Circle K дэлгүүрүүдэд VLN зарж байна. Борлуулалтын хувьд их биш "даруухан" байгаа - жижиглэнгийн үнэ нь Marlboro Gold зэрэг дээд зэрэглэлийн брэндүүдтэй ойролцоо, гэхдээ энэ шинэ бүтээгдэхүүн нь үндэсний зах зээлд нэвтрүүлэх никотингүй тамхи нэвтрүүлэх төлөвлөгөөг хурдасгах болно гэжээ.

Image

Мөн никотин ба тамхины хоорондын хамаарлыг судалдаг Миннесотагийн их сургуулийн сэтгэцийн эмгэг судлалын профессор Дороти К.Хацуками хэлэхдээ тамхины никотины агууламжийг хурдан бөгөөд мэдэгдэхүйц бууруулах нь нийгмийн эрүүл мэндэд илүү үр өгөөжөө өгөхийг өсөн нэмэгдэж буй нотолгоо харуулж байна. Доктор Хацүкамигийн 2018 онд 20 долоо хоног явуулсан 1250 тамхичдын зуршлыг судалсан судалгаагаар хэт бага никотинтай тамхинд санамсаргүй байдлаар хуваарилагдсан оролцогчид никотин ихтэй тамхи татдаг хүмүүсээс бага тамхи татаж байсан бөгөөд хараат байдлын шинж тэмдэг нь багассан байдалтай байжээ. Гэсэн ч никотины хэмжээг огцом бууруулахад, бага никотинтой тамхи татаж байсан оролцогчид судалгаанаас байнга гарч байсан, никотины хамаарал нь хүчтэй байгаа нь мөн зарим нь нууцаар их никотинтай тамхи татах байдлууд ажиглагдаж байсан гэж дүгнэлтдээ дурджээ.

Мөн зарим шинжээчид, ”Тамхи үйлдвэрлэгчид бол бүтээгдэхүүнээ хэрхэн зарах, мөнгө олохоо мэддэг, тэд тоглох боломжтой бол илүү ихийг хийх болно" гэж гэж үзэж байгаа юм.

Image

Photo by Jacob Capener on Unsplash

Эх сурвалжийг forumdaily.com-оос

Сүүлд нэмэгдсэн