Энэ оны эхээр Вашингтон, Орегон болон бусад 20 муж, АНУ-д төрсөн хүүхдүүд иргэншил авдаг эрхийг цуцлах гэж буйг эсэргүүцэн, Трампын засаг захиргааг шүүхэд өгсөн юм. Холбооны шүүгчид орон даяар захирамж гаргаж, АНУ даяар энэ хоригийг хүчин төгөлдөр болгохоос сэргийлсэн гэж Kuow мэдээлэв.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Дээд шүүхийн, 6 шүүгчийн 3-нь дэмжиж, 3-нь эсэргүүцсэн шийдвэр гарснаар, холбооны шүүгчдийн орон даяар захирамж гаргах эрхийг хязгаарласан бөгөөд Улсын дээд шүүхээс ийм захирамжийг зөвхөн тухайн хэргийн нэхэмжлэгч нарт хэрэглэх ёстой гэж үзжээ. Ерөнхийлөгч Трампын, АНУ-д төрсөн хүүхдүүдэд иргэншил олгохыг хориглосон зарлигийн эсрэг нэхэмжлэл гаргасан мужууд:
Аризона
Калифорни
Колорадо
Коннектикут
Делавэр
Хавай
Иллинойс
Мэн
Мэрилэнд
Массачусетс
Мичиган
Миннесота
Невада
Нью Жерси
Нью Мексико
Нью Йорк
Орегон
Род Айленд
Вермонт
Виржиниа
Вашингтон
Висконсин
Колумбийн дүүрэг
Энэхүү иргэний харъяаллын хориг нь Үндсэн хуульд нийцэх эсэх талаар Дээд шүүх шийдвэр гаргаагүй байна. Энэ шийдвэр хэрэгжих хүртэл доод шатны шүүхүүд хоригоо Дээд шүүхийн шинэ шийдвэртэй нийцүүлэхийн тулд дахин хянан үзэх шаардлагатай болно.
Энэ асуудлаар Трампын засаг захиргааг шүүхэд өгөөгүй 28 муж улсын хувьд, АНУ-д төрсөн хүүхдүүдийн иргэншил авах эрхийг хориглосон тогтоол долдугаар сарын 27-ноос хэрэгжиж эхэлнэ гэсэн үг юм.
Эдгээр мужууд нь:
Алабама
Аляск
Арканзас
Вайоминг
Жоржиа
Баруун Виржиниа
Айдахо
Айова
Индиана
Канзас
Кентакки
Луизиана
Миссисипи
Миссури
Монтана
Небраска
Охайо
Оклахома
Пенсильвани
Хойд Дакота
Хойд Каролина
Теннесси
Техас
Флорида
Өмнөд Дакота
Өмнөд Каролина
Юта
Энэ мужуудад холимог цагаачлалын статустай гэр бүлд төрсөн хүүхдүүд ирээдүйд иргэншилгүй болж болзошгүй гэсэн үг бөгөөд зөвхөн Вашингтон мужид л гэхэд 122,000 гаруй хүүхэд эцэг эхийн аль нэг нь, хууль ёсны статусгүй амьдардаг АНУ-ын иргэд байгаа аж.
Дээд шүүх, Трампын хоригийг (болон бусад арга хэмжээг) үндэсний хэмжээнд хаахыг хүсч буй хүмүүст ангиллын нэхэмжлэл хэмээх өөр гарцыг нээлттэй үлдээсэн бөгөөд үүний дагуу, Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш хэдхэн цагийн дотор хоригийг эсэргүүцсэн нэхэмжлэлд оролцсон өмгөөллийн бүлгүүд, АНУ даяар хууль бус гэр бүлд төрсөн бүх жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдүүдийг төлөөлөхийн тулд ангиллын статус авах хүсэлтээ дахин боловсруулсан байна.
Энэ нь Дээд шүүхээр шийдвэрлүүлэх хоёр нэхэмжлэлийн нэг юм. Доод шатны шүүхийн шүүгчид эдгээр хэргүүд (эсвэл 7-р сарын 27-ноос өмнө гаргасан бусад ангиллын нэхэмжлэлүүд) төрөлтийн иргэний харъяаллын хоригийг улсын хэмжээнд түдгэлзүүлэх үндэслэлтэй эсэхийг шийдэх болно.
Хэн эрсдэлд орох вэ
Төрөлтийн иргэний харъяаллын хориг нь, 2025 оны 2-р сарын 19-ний өдрөөс хойш АНУ-д төрсөн хүмүүсийн иргэншлийг хасна. Хэрэв:
АНУ-д төрсөн 4 сая гаруй хүүхдүүдийн эцэг, эх нь хоёулаа хууль бусаар амьдардаг, 1.8 сая хүүхдүүдийн эцэг эх нь хууль бусаар тус улсад байдаг айлд амьдардаг байна. 7-р сарын 27-ноос хойш ийм гэр бүлд төрсөн хүүхдүүд автоматаар АНУ-ын иргэншил авах боломжгүй болох аж.